Япон улс импортын будаандаа 700% тариф ногдуулдаг гэж шүүмжлэв

Япон улс импортын будаандаа 700% тариф ногдуулдаг гэж шүүмжлэв

Япон улс импортын будаандаа 700% тариф ногдуулдаг гэж шүүмжлэв

Япон улс АНУ-ын цагаан будааны импортод татвар ногдуулсантай холбогдуулсан Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга шүүмжлэв. Тодруулбал, Канадын ган, хөнгөн цагааны татварын талаарх хэвлэлийн бага хурлын үеэр Каролин Левитт бусад улс орныг хамруулсан график зургийг сэтгүүлчдэд харуулсан байна. Тэрбээр уг графикаас Япон, Европын холбоо, Энэтхэгийг онцолж, АНУ-ын татвартай харьцуулах жишээ болгон үзүүлжээ.

Левитт хэлэхдээ,"Японыг хар л даа. Цагаан будааны импортдоо 700 хувийн тариф ногдуулдаг. Ерөнхийлөгч Трамп харилцан ойлголцолд итгэдэг. Америкийн бизнес эрхлэгч, ажилчдын эрх ашгийг дээдэлдэг ерөнхийлөгчтэй болох цаг нь болсон. Эцсийн эцэст түүний хүсч байгаа зүйл бол шударга, тэнцвэртэй худалдаа наймаа юм" гэжээ.

Гэхдээ Япон улс АНУ-д цагаан будааг татваргүй импортлох квотын дагуу нийлүүлдэг гэдгийг Левитт дурдаагүй аж.

Уг импортын квотоос тусдаа импортод нэг кг тутамд 341 иен буюу ойролцоогоор 2 ам.долларын татвар ногдуулдаг гэдгийг Японы албан тушаалтнууд мэдэгдэж, буруутгажээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Xylgaichduin + tsyglaangl 2025-03-12 132.194.13.88

gaynyyd

Avatar

Нэргүй 2025-03-12 122.201.31.247

Жомбого Трамп

Avatar

зочин 2025-03-12 103.57.92.50

Трамп түүний захиргаа, Шудрага алдагдалгүй ,улс орондоо ашигтэй худалдаа хийх гэж л оролдож байна,Бид ч зөвхөн нүүрс зэсээр хол явахгүй, Өөр зүйл бодох,үүн рүү аж ахуйн нэгжүүдийгн сонирхолыг хандуулах талаар нэгийг бодох цаг тулгарч байгаа бололтой

Avatar

Нэргүй 2025-03-12 139.5.218.229

TrAMP shiidver zuv shudarga l baiy gej baina , hudaldaa naimaa buh zuil deer darh state deep state denduu shurgsan mun haytad euro canad gedeg ulsuud urgelj ashigtai baij usa aldagaltai bsan yag mongol shig tiimees mongolchuud shuumjlej suuhiin orond Trumpaas surah estoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж