Ш.Энхийн-Од NCAA-дээ үлдэх үү, NBA G лигт тоглох уу…

Ш.Энхийн-Од NCAA-дээ үлдэх үү, NBA G лигт тоглох уу…

Ш.Энхийн-Од NCAA-дээ үлдэх үү, NBA G лигт тоглох уу…

Монголын залуу авьяаслаг сагсан бөмбөгчин Ш.Энхийн-Од /Майк Шаравжамц/ энэ улиралд NCAA-ийн Юта Ютес (Utah Utes) багт тоглож, Америкийн коллежийн сагсан бөмбөгийн хамгийн өрсөлдөөнтэй лигт нэгэн улирлыг өнгөрүүллээ. Түүний баг өнөөдөр /2025.03.12/  Big 12 конференцийн тэмцээний эхний шатанд UCF багт 87-72 онооны харьцаатай ялагдаж, улирлаа өндөрлүүлсэн юм. Майк Шаравжамц 2024-2025 оны улиралд Ютагийн их сургуульд элсэж, NCAA-д гурав дахь удаагаа өөр багийн төлөө тоглож үзлээ.

Юта Ютес баг тэмцээнээ дуусгасантай холбоотойгоор Ш.Энхийн-Од NBA-ийн драфтад нэрээ өгөх үү, эсвэл  коллежид үргэлжлүүлэн тоглох уу? гэдэг асуулт Монголын сагсан бөмбөг сонирхогчдын анхааралын төвд байна. Өмнө нь Ш.Энхийн-Од  NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч эцсийн мөчид шийдвэрээ өөрчилж байсан билээ. Харин энэ удаад тэр NBA-ийн 2025 оны драфтад нэрээ өгч, G лиг буюу хөгжлийн лигт тоглож магадгүй юм. Хэрэв Ш.Энхийн-Од  NBA-д хараахан орох болоогүй гэж үзвэл 2025-2026 оны улиралд NCAA-д дахин тоглох боломжтой. Гэхдээ тэр Юта Ютес багтаа үлдэх үү, өөр сургууль руу шилжих үү гэдэг нь өөрийнх нь шийдвэрээс шалтгаална.

Тэрбээр Монгол Улсаас NCAA-д тоглож буй анхны тоглогч болж, Монголын олон хүүхэд, залуучууд, тамирчдад үлгэр дуурайлал болж байгаа билээ. Хэрэв тэр NBA-д орвол Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ түүх бичиж эхэлнэ. Монголын сагсан бөмбөг сонирхогчид түүний ирээдүйн шийдвэрийг анхааран хүлээж, NBA-д орох эсэх нь хүлээлт үүсгэж байна.

Сануулахад, тэрбээр 2022-2023 онд –Дэйтоны их сургууль,  2023-2024 онд – Сан Францискогийн их сургууль, 2024-2025 онд – Ютагийн их сургуульд суралцаж байна. 

Р.БААСАНДАШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 122.201.31.247

Коммунист эцэгтэй хүн ш дээ

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 38.42.106.107

Жил болгон сургууль солино. Аав нь гэж дөп гар л энэ хүүхдийг алж бгаа даа. Тамирчин хүний замнал богино. Хэдэн жил ингэж явах вэ дээ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 104.28.162.97

ur chadvar n hamgiin deed tuvshindee tulchihsan yum shig sanagdsan, shine yum yu ch surahgui, zorigtoi shiidemgii ch toglohgui baihaar, NBA-d orno gedeg bolomj bagatai l haragdsan. Chuham suuri n sain bdag bol mash sain coach iin door G-league esvel Euro leagued toglood, ur chadvaraa saijruulah talaar ajillaval yadgiin bol?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж