С.Энхболд: АТГ асуудалгүй гэж үзсэнээр ЭМДЕГ-ын дарга болсон

С.Энхболд: АТГ асуудалгүй гэж үзсэнээр ЭМДЕГ-ын дарга болсон

С.Энхболд: АТГ асуудалгүй гэж үзсэнээр ЭМДЕГ-ын дарга болсон

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-ын даргаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа дэд сайд асан С.Энхболдыг томилсон нь олон нийтийн шүүмжлэлтэй тулсан. Тэгвэл эл асуудлаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболд өнөөдөр дараах тайлбар хийлээ. Тэрбээр “ЭМДЕГ-ын удирдлагыг чөлөөлснөөр түр орлогч томилсон байсан. Оны эхэнд сангийн төсвөө батлах зэрэг маш олон ажлууд хүлээгдсэнээр удирдлага томилох шаардлага үүссэн. Эхэлж Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаад Эрүүл мэндийн сайдад тус газрын даргыг томилох эрх өгсөн.  Томилгоог хийхийн өмнө миний анкетыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-т өгөхөд “ЭМДЕГ-ын даргаар томилоход ямар нэгэн асуудалгүй байна гэдэг шийдвэр ирсэн. Ярилцаж байж шийддэг. Түүнээс би тэнд дарга болъё гээд томилогддог юм биш. Шүүхээс шийдвэр гараад гэм буруутай нь тогтоогдоогүй байхад жирийн иргэн шиг л байна. Би өнгөрсөн оны аравдугаар сард очиж, АТГ-т нэг удаа мэдүүлэг өгсөн.

2023 оны гуравдугаар сард Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийг шалга гэдэг үүрэг өгч, явсаар ийм зүйл болсон.

Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн төсөл дээр үеэл нь ажилладаг гэж буруутгадаг. Намайг эрх мэдлээ ашиглалаа гэсэн. Хуулинд төрсөн аав ээж, ах дүү, эсвэл хамтран амьдрагчийг нэгдмэл ашиг сонирхолтой этгээд гэж үздэг.  Гэхдээ намайг сайдаар томилогдохоос өмнө үеэл тухайн ажлыг хийж байсан.  Гарын үсэг зурдаггүй, тамга тэмдэг барьдаггүй. Манай яамны харьяанд байдаг газар биш. Гадаадын компани хэнийгээ тэнд ажиллуулах нь бидэнд ямар ч хамааралгүй. Тухайн үед би хуулийн зөвлөхүүдээсээ асууж байсан. “Тантай ямар ч хамааралгүй” гэсэн. Тэгэхдээ бас тэр төслийг би удирддаггүй. Анх 2020 оны наймдугаар сард тендер нь шалгараад гэрээ нь зурагдсан байсан. Түүнээс хойш би сайдаар томилогдсон” гэсэн юм .

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 122.201.31.247

Идэж уухын дон

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 203.98.76.176

Ee medekhgui, jinhene ashig sonirkholiin zurchiltei hun. Shunaliin microbbbbbb

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.183.214

Заавал дарга хийнэ

Avatar

Шилээ 3 цагийн өмнө 66.181.160.99

Чинбүрэнгийн бизнэсийг хорьсоноор энэ хүн хамгийн муу хүн болвоо хөөрхий.

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.9.46.70

МАНы хагас хугас мэргэжилтэн мэдлэгтэнүүдийн нэг төлөөлөгч.

Avatar

Баяр 4 цагийн өмнө 66.181.161.65

Мэдээж сонирхлын зөрчилтэй хүн шүү дээ. Энэ нөхрөөс өөр хийж чадах хүн алга уу? Цөөн хэдэн нөхдүүд л ЭМЯамны жижүүрээс бусад хийх гээд ичмээр зүтгээд байх юм. Албан тушаалд дэндүү дуртай юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж