Махны үнэ цагаан сараас хойш тогтвортой байсан ч энэ долоо хоногт кг тутамд 1000-2000 төгрөг нэмэгдсэн байна. Тухайлбал, үхрийн цул мах 19-20 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол энэ долоо хоногт бөөний төвд 21 мянган төгрөг болжээ. Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн мэдээллийг гаргадаг. Статистик мэдээллээр, үхрийн мах өмнөх долоо хоногоос 0.1-0.9 хувиар өссөн байна. Учир нь малчдаас нийлүүлэлт бага ирж байгаа бөгөөд үхрийн мах орон нутгаас кг нь 14500-15500 төгрөгөөр ирж байгаа аж.
"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн гуравдугаар сарын 10-ны мэдээгээр махны үнэ өсөөгүй, тогтвортой байгааг мэдээлжээ. Махны үнэ ханш цагаан сараас тогтворжиж байсан ч зудтай холбоотойгоор малчдаас мах авах үнэ өссөн гэдгийг худалдаачид хэлж байгаа юм. Нөгөө талдаа нөөцийн мах худалдаанд гарсан ч махны үнэ буурахгүй байгааг иргэд шүүмжилж буй. Тухайлбал, нөөцийн мах худалдаанд гарахад үхрийн цул мах килограмм нь 18-19 мянган төгрөг, хонь болон ямааны мах 11-13 мянган төгрөгийн ханштай байсан. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү байсан. Гэвч сүүлийн хоногуудад махны үнэ бөөний төвүүдэд ч 1000-2000 төгрөгөөр нэмэгдэж үхрийн мах кг нь 20-22 мянган төгрөгт хүрчээ.
Нөөцийн махыг энэ жил нийслэлийн хэмжээнд 400 гаруй цэгт цэгээр борлуулж байгаа бөгөөд хонины мах 11800, үхрийн мах 13800 төгрөгөөр худалдаанд гарчээ. 2025 онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн байна.
Өнгөрсөн жилүүдэд нөөцийн мах одоогийн үнээс 3000-4000 төгрөгөөр хямд байсан төдийгүй, нөөцийн мах худалдаанд гарахад махны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээнд буурч байсан. Харин энэ удаа орон нутагт зуд их, мөн зүүн аймгуудад хээрийн түймэр гарсантай холбоотой махны нийлүүлэлт буурч, малчид махныхаа үнийг нэмжээ.
Нэргүй 1 минутын өмнө 122.201.31.152
малчид бол монголын гол дайсан авилгалч хулгайчууд малчдаар дамжин төр барьдаг
Нэргүй 28 минутын өмнө 122.201.31.247
Аймаар их зээл өгсөн ш дээ. Хүүгүй зээл. Яагаад мах хямдрахгүй байнаа. Тэгээд баахан импортын машин нэмэгдээд байдаг нь ямар учиртай вэ
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.191.171
мэл гайхаж бичүүлээд. гажиг байхаа.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.191.171
бүтэн сар мах зарагдахгүй авах ч үгүй. нядлах ч үгүй.
Зочин 2 цагийн өмнө 103.212.118.27
Бүү солиор
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.188.73
Шаагаад байгаарай. 7000₮-өөр л зарж байна ш дээ. л***р ченжүүдийнхээ үгэнд итгэчихсэн улныхан