Люксембургийн хунтайж Фредерик таалал төгсжээ

Люксембургийн хунтайж Фредерик таалал төгсжээ

Люксембургийн хунтайж Фредерик таалал төгсжээ

Люксембургийн хунтайж Роберт, Нассаугийн гүнж Жули нарын отгон хүү хунтайж Фредерик "POLG" митохондрийн өвчин гэгддэг ховор удамшлын гаралтай өвчний улмаас 22 насандаа таалал төгсжээ. Тэрээр төрсөн цагаасаа эхлэн уг өвчний эсрэг тэмцэж байсан юм.  Хунтайж Фредерикийн 2022 онд үүсгэн байгуулсан "POLG" сан цахим хуудсаараа дамжуулан харамсалтай мэдээг түгээсэн байна. Тус сангийн мэдэгдсэнээр, хунтайж Фредерик гуравдугаар сарын 1-нд Парис хотод таалал төгсжээ. Мөн хунтайж Роберт "Нэг гэрэл унтарч, ард нь маш олон гэрэл үлдлээ" гэсэн байна.

"POLG" нь биеийн эсүүдийн энерги алдагдаж, аажмаар эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа удааширч, үхэлд хүргэдэг гений митохондрийн эмгэг бөгөөд эмчлэх ямар ч эм, арга байхгүй.

Хунтайжийн гэр бүлийн хэлснээр, Фредерик 14 настай байхдаа "POLG"-гоор оношлогдсон байна. Учир нь уг өвчин маш олон төрөл, янзаар шинж тэмдэг илэрдэг тул эрт оношлоход хүндрэлтэй байдаг. Тэрээр ховор өвчнийг таниулж, сэрэмжлүүлэх зорилготой олон улсын Ховор төрлийн өвчний өдөр нас барсан юм. Одоогийн байдлаар дэлхий даяар 300 сая хүн маш ховор төрлийн өвчнөөр оношлогдсон байдаг аж.

Фредерикийн аав Роберт нь одоогийн Люксембургийн төрийн тэргүүн, Их гүн Анригийн үеэл бөгөөд залгамж халаагаараа 15-т бичигддэг.

Тэрбээр хүүгийнхээ талаар дурсахдаа, "Фредерик шиг дэлхий даяар байх 300 сая хүнд тохиолдож буй янз бүрийн ховор төрлийн өвчин, эмгэгийг эмч хүртэл таньж, оношлоход хэцүү байдаг. Мөн хожуу шатандаа орох хүртэл өвчтөн, тэдний гэр бүл ямар шалтгааны улмаас өвдөж, зовж, шаналж буйг мэдэж чаддаггүй. Үүнийг хэзээ ч бүрэн цэнэглэгддэггүй, үйлдвэрийн алдаатай батарейтай харьцуулж болно. Фредерик болон POLG сан нь … бусад өвчтөнүүдийг манай гэр бүлд тохиолдсон шиг зовлон бүү амсаг гэсэндээ бүхий л боломжит эмчилгээ, хувилбаруудыг хайж олохыг эрмэлздэг байсан. Фредерик эрүүл мэндийнхээ нөхцөл байдлыг үл харгалзан ах Александр, дүү охин Шарлотт, надтай, үеэл Чарли, Луис, Доналл, хүргэн ах Мансур болон авга эгч Шарлотта, авга ах Марк хоёртой ээлжлэн салах ёс хийх хүч чадал, эр зоригийг гаргасан" гэв.

Мөн "Хунтайж Фредерик аймшигт өвчнөөр хэзээ ч өөрийгөө хязгаарлуулах хүсэлгүй гэдгээ үргэлж тодорхой хэлдэг байсан ч энэ өвчний талаар дэлхий нийтэд таниулахын тулд бүхнийг зориулдаг байсан. Тэрээр эмчилгээг нь олох гэж, молекулыг нь өөрчилбөл өвчтөнд тусалж магадгүй гэх итгэл найдвараар эмнэлгийн туршилтуудад оролцдог байсан" гэж онцлон тэмдэглэж, хүүгийнхээ зорилгыг үргэлжлүүлэхээ амлажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж