"Толгой" бөөстөх цагаар…!

"Толгой" бөөстөх цагаар…!

"Толгой" бөөстөх цагаар…!

 С.Баяраас Л.Оюун-Эрдэнэ хүртлэх долоон Ерөнхий сайдын үед, 2007 оноос 2025 он хүртлэх 18 жилийн хугацаанд Монголын Засгийн газрын гол сэдэв нь Тавантолгойн орд байж ирэв. Үндсэндээ, Тавантолгойн нүүрс тойрсон новшийн хэрүүл өнөө ч үргэлжилсээр, энэ янзаараа маргаашийн хэрүүлийн сэдэв хэвээрээ байх бололтой. Хараал идсэн нүүрсний зодоон хаа хүртэл үргэлжлэхийг таашгүй. Хамгийн бодит үнэн нь гэвэл Тавантолгойн ордын нөөц дуусч байж, монголчуудыг талцуулсан хэрүүл дуусах байх. Тэр хүртэл Монголын эдийн засаг, улс төрийн бодлого, дүр зургийг тодорхойлоход Тавантолгойн орд үзүүлэх нөлөөлөл том,ашигт малтмалын хуваарилалт дээрх ашиг сонирхлын зөрчилдөөн улс төр-эдийн засгийн бүлэглэлүүдийн дунд үргэлжилсээр байх болов уу.

Монгол Улсын эдийн засагт ганцхан салбараас бүрэн хамааралтай. Тэр нь уул уурхай агаад уул уурхай дундаа нүүрсний худалдаа зонхилох жин дардаг. Нүүрсний экспорт нь ганцхан улсын худалдан авалт дээр тогтдог.

Хятад улс нүүрсний импортоо бууруулж, гангийн үйлдвэрлэлийнхээ хэмжээг багасгана гэх мэдээ Монголын эдийн засагт хямрал нүүрлэнэ шүү гэдгийг товч анхааруулга. Урд хөршөөс өгч буй энэхүү мессежийг Монголын төр засаг хүлээж авсан эсэх, бидэнд хямралыг давах төлөвлөгөө бий, үгүй нь үнэндээ ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Зодоон нүдээнгүй улс төр, жагсаал цуглаангүй өвөл, хавар гэж байхаа нэгэнт больсон. Тиймээс ирэх Даваа гариг УИХ чуулган хөшгөө нээхтэй зэрэгцээд том улс төр хөдөлгөөнд орох нь Ерөнхий сайдын хаврын чуулганыг угтсан ярилцлагаас уншигдсан, харагдсан. “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн ярилцлагадаа Гүйцэтгэх засаглалын тэргүүн улс төрийн дүр зургаа тодорхойлж, бодлого, шийдвэрийнхээ талаар битүү, хатуу мессежүүдийг багагүй шидсэн билээ.

Тэрхүү битүү, хатуу мессеж дундах хамгийн гол өнцөг нь “Энержи ресурс”-аас 34 хувийг нь Баялгийн санд авах акцаа Засгийн газар үргэжлүүлэх аж. Сар шинийн өмнөхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон нийтийн өмнө гарч ирэхдээ “Төр улс баялаг бүтээгчдээ бүх зүйлээрээ дэмж. Бие биеэ битгий харлуул, битгий харааж зүх. Ард түмнийхээ эв нэгдлийг байнга бодож байх хэрэгтэй. Өнгөрсөн 30 жил бүгд муу байгаагүй. Бид бүгдээрээ борви, бохисхийлгүй ажилласан” гэхчилэн сургамж айлдсан нь товчхондоо Ерөнхий сайдад хандсан үг байв.

Гэвчиг “Энержи ресурс”-тай хэлэлцээ хийхийг Засгийн газарт даалгасан тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон тухайгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сар шинийн өмнө мэдээлсэн нь Ерөнхий сайдын хүсэл сонирхол болох нь нэн ойлгомжтой. Үнэхээр ч Баянхошуу ба Зайсан гэх хоёр өөр нийгэм, нэг хотод хаяа зэрэгцэн орших болсон агаад тэрхүү эсрэг тэсрэг нийгмийг ойртуулах арга нь Баялгийн сан гэж Ерөнхий сайд амбицлаж буй. Түүний амбиц улс төр, эдийн засгийн түүхэнд ямраар үлдэхийг цаг хугацаа л харуулна. Хамгийн гол нь Ж.Батзандангийн гарт "балиус" бариулбал Баялгийн сан нь нурна, эдийн засаг нь унана. Буруу хүнд эрх мэдэл өгвөл галзуу хүний гарт балиус бариулсантай адил гэдэг.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн болон үүсмэл орд газруудыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийх Засгийн газрын БЭТ-ээр томилогдсон Ж.Батзандан өнгөрсөн хоёрдугаар сард хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Стратегийн болон үүсмэл ордыг хууль бусаар авсан бол хэлцэл хийхгүй, шууд авна. Стратегийн орд газрыг ганцаараа, гэр бүлээрээ эзэмшихгүй.

Ж.Оджаргал гуай танайхаас өөр компани Монгол Улсад байдаг юм шүү. Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, ард түмнийг доромжилж байгаа бол энэ компанийн лицензийг хүчингүй болгож, дараа дараагийн компаниудад өгч чадна” гэж ил цагаан сүрдүүлсэн нь Монголд коммунизм эргэн ирэв үү гэх айдасыг ч, асуултыг тэмдэг ч үлдээсэн. Муу хүнийг зар, зарсан хойноо өр гэж энэ.

Атал Ж.Батзандангийн араас “Үнэн ба зөв нам”-ын гишүүн А.Отгонбаатар үндэсний хөрөнгө оруулагчид руу боорлох болсон нь хаврын улс төрийн сценарийн нэгээхэн хэсэг гэж харагдаж байна.

Стратегийн ач холбогдол гэж юу болохыг мэдэхгүй, худалч хүнд стратеги гэх үгийг үнэн ба зөв биччихэж чадахгүй нөхдүүд үндэсний хөрөнгө оруулагчид руу дайрч буй нь нэг талаар Монголын төр бөөстсөний илрэл. Нөгөө талаар үндэсний хөрөнгө оруулагчид нийгмээ соён гэгээрүүлж, дундаж давхаргаа өргөжүүлэх, ардчиллын үнэ цэн, ололтыг хамгаалахад сохор зоос зарцуулаагүйн үр дагавар.  Хүний хөрөнгөтнүүд улсаа нуруун дээрээ үүрч явдаг бол манай монополиуд улсаа тонодог, дээрэмддэг нь гашуун үнэн. Улс төртэй хэт цус холилдвол улс төрийн шоглоом болдог нь бодит сургамж.

Хэлэлцээ хийнэ гэдэг нь хэрүүл зодоон хийхийн нэр биш, хэл амаараа ярилцаж, ойлголцохыг хэлнэ. Хэн, хэндээ ашигтай хувилбарыг санал болгохгүйгээр хэлэлцээ амжилтад хүрэхгүй. "Энержи ресурс" бол олон улсын хөрөнгийн зах зээлд гарчихсан хувьцаат компани. Хэрэвзээ төр мунхаг, муйхаар асуудалд хандал хэдэн тэрбум долларыг салхинд хийсгэх эрсдэлтэйг АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хямрал дэлхий даяар харуулж байна.

Тиймээс Монголын төр гадаадын хөрөнгө оруулалтыг татъя гэвэл дотоодын бизнес эрхлэгчидтэйгээ хэл амаараа ярилцах ганц арга зам бий. Үгүй бол арбитрын шүүх хүртлээ асуудал хурцдана. "Хан ресурс" шиг өч, төчнөөн долларын өрөнд орж мэднэ.

Харин сурсан мэдлэг нь бусдыг шантаажлах, мэргэшсэн "ажил" нь  жагсаал цуглаанаас гавьдаггүй ч тэрбумтан болтлоо хөлжсөн А.Отгонбаяр, Ж.Батзандан нарын хувьд үнэндээ илүүц. Түрүүний бөөснүүд толгойд гарчихвал түүх гэж  төр өөрөө л зовно шүү.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2025-03-12 66.181.189.203

Буруу томилгоо болсон нь олон нийтэд тодорхой харагдаж байна. уул уурхай томоохон хөрөнгө оруулалт шаарддаг салбар. Тэд тухайн үёийнхээ хуулийн хүрээнд л үйл ажиллагаагаа эхэлсэн байж таарна. Сүрдүүлгээр биш эдийн засгийн үндэслэлтэй тооцоо судалгаатай эв эеийн хичээж ажиллахгүй бол төр дааж давшгүй өртэй хоцордрог туршлага уоьд өмнө нь байСНЫГ АНХААРВАЛ ЗОХИНО.

Avatar

судлаач 2025-03-12 202.131.251.130

Энэ Эрхэс гэгч эргүү н**ш монголын бүх ард түмний баялагийг хуулийн цоорхой ашиглаж, эрх мэдэлтнүүдэд авилга өгч, хууль бусаар авсан энержи ресурс мэтийн компануудыг өмөөрөөд байгаа нь ариун явдал мөн үү? Батзандан чинь гуйлгачин болохоос тэрбумтан биш. нийтийн баялагийг хулгайлсан нөхдүүд тэрбумтан болдог энгийн логикийг мэддэггүй эргүү нөхөр үү энэ Эрхэс чинь. Цөөхөн хүмүүс, гэр бүл хагартлаа баяжихыг жирийн олон түмэн огт хүлээн зөвшөөрөхгүй. тэд баялагийг бүтээгээгүй, харин хулгайлсан.

Avatar

зочин 2025-03-12 66.181.178.107

Оюун эрдэнэ гэж бөөс гараад ирснийг сануулах юм. Чадваргүй нөхөд төрд гарч ирэхээр улс орон яаж сүйрдэгийг харж байна

Avatar

Нэргүй 2025-03-12 202.131.234.123

байнга дарга саад болж байгаа хүнүүдээ нугасалж алаад жаргалын замаар явцгаая.

Avatar

Нэргүй 2025-03-12 66.181.190.15

кккв тэгвэл хамгийн эхэнд нь Данх уу? Хүүк үү?Болдогсон бол аль ч яхав дээ Аль аль нэг их үнэ цэнэгүй нөхөд биш цэвэрлэгдэх л жамтай байх оо

Avatar

C 2025-03-12 132.194.13.88

– ###;

Avatar

- U 10$ - +y ; xuglursungl yumnyyc, Xychin,bainguin xylgai ni byryytai, [Xynui XASHAARUUerx chuluuryy,] UNGULZUJ +TV###y naigyigadnif;? 2025-03-12 132.194.13.88

yragshaa yryyd, – BArAAN garaan bari

Avatar

glz xymyys NOVS xsgyi, ix xuij bna, Ynendee( MAKIRxamar BYRGEDEE BOLSON, URT XULTEI noirmoglyyljCJNr xylgaigaa tatsan bdltai,xsgyi 2025-03-12 132.194.13.88

laluin buchugtei, + nydee ZExreer NOGOON, SAARALaar nyysan baina,

UNGUT NYDTEI chuni Evrof xyn baisan bishyy Opsoor myyxan asramjtrk -Mashin- yarix yum.

(UNDUr URT XULTEI Ni + BISHEE. aan aan, + aan aan ZOBXION ZOBLONGOON NUUSAN xylgaichduin tsyglaan, gyilagchlyylax sanaatai

BLOKLOJ, + (xylgai xuilgex sanaatai daryi damjyyl+ keni+ Xaa saigyi CEJGIINEEr,+ tsebreeP; -?)

Avatar

Xitduin gydmaarXuluu Tasdyylsangayxylgj +gyilagchid, Xog Nobsh xuglurch bdg +indx Zerlegyyd chuni Opcuin NEG aptWkp bolsuin bushy,zeregtsen bx bolmjgyigPzli; 2025-03-12 132.194.13.88

Ж.Оджаргал гуай танайхаас өөр компани Монгол Улсад байдаг юм шүү. Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, ард түмнийг доромжилж байгаа бол энэ компанийн лицензийг хүчингүй болгож, дараа дараагийн компаниудад өгч чадна” гэж ил цагаан сүрдүүлсэн нь Монголд коммунизм эргэн ирэв үү гэх айдасыг ч, асуултыг тэмдэг ч үлдээсэн. Муу хүнийг зар, зарсан хойноо өр гэж энэ. Түрүүний бөөснүүд толгойд гарчихвал түүх гэж төр өөрөө л зовно шүү. o/nytguin galzyy ymar aixtar Xychinguin xeregteig xamkoms.

Avatar

indx, ard transhaanaas 2025-03-12 132.194.13.88

Стратегийн орд газрыг ганцаараа, гэр бүлээрээ эзэмшихгүй.

Ж.Оджаргал гуай танайхаас өөр компани Монгол Улсад байдаг юм шүү. Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, ард түмнийг доромжилж байгаа бол энэ компанийн лицензийг хүчингүй болгож, дараа дараагийн компаниудад өгч чадна” гэж ил цагаан сүрдүүлсэн нь Монголд коммунизм эргэн ирэв үү гэх айдасыг ч, асуултыг тэмдэг ч үлдээсэн. Муу хүнийг зар, зарсан хойноо өр гэж энэ.

Avatar

одоо засаг огцор 2025-03-12 66.181.179.173

энэ засаг зүгээр том том хэрэггүй төсөл эхлүүлж өөрсдөө баяжихийг хүсэж байна. яг үнэндээ ард түмэн үнэхээр ядуушийн туйльд хүрлээ . одоо засаг огцорч чадах аавын хүүд нь ажлаа өг . оюук үнэхээр айл гэр авч явж чадах хүн биш . зүгээр улс төрийн зальтай хүн юм юм . одоо болоо

Avatar

Нэргүй 2025-03-12 66.181.191.252

Оджаргал, хүзүүгүй хоёр цагаан хун, Батзандан болхоор хар хун болж таарав уу.

Avatar

Зочин 2025-03-12 4.39.226.242

Яг тийм. Батзандан бол зүгээр л улс төрийн б**********ч, хувиа хичээсэн жинхэнэ бөөс!

Avatar

Нэргүй 2025-03-12 103.57.92.180

наад муу батзандалчингийн өвөө нь 30 аад онд хөрөнгө хурааж явсан хүн өвөө нь ч их юм завшсан даа. дараа нь хүү нь ( батзандалчин гийн аав!) шүүх прокурор хийж олон хүнийг нус нулимстай нь хутгасан. 3 үеэрээ дээрэмчид

Avatar

Нэргүй 2025-03-12 66.181.179.24

ТАРВАГА ЭЛБЭГДОРЖИЙН САЙТ ЭНЕРЖИ РЕСУРСИЙГ ХАМГААЛААД ХУУЦАЖ БНА А. АРГАГҮЙ ЭЗЭН НЬ ЭНЕРЖИ РЕСУРСД ТАВАНТОЛГОЙ ОРДИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ ӨГӨХ ГЭЭЖД УЛАЙРЧ БАЙСАН.

Avatar

Нэргүй 2025-03-12 66.181.191.193

ха ха адилхан л луйварчид бус уу.

Avatar

Дорж 2025-03-12 103.29.144.170

Оджаргал Элбэгдоржтой хамтарч 1998 онд дансандаа 800 сая төгрөгтэй,агуулахдаа 2 тэрбумын архи,спирттэй Спирт бал бурам үйлдвэрийг 600 сая төгрөгөөр луйвраар авч хөлжсөн хүн.Тэр үед ийм том луйвар хийж баяжсан хулгайчийг хөрөнгө оруулагч энэ тэр гэж өхөөрдөх биш шоронд хийж хөрөнгийг хураах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-03-12 103.212.119.48

би ч ийм түүх сонсож бсан. тэр үед мөнгө шилжүүлэхэд 3-4 ажлын өдөр болдог бсан ба авизо гэдэг юм биччихвэл мөнгө шилжүүлсэнд тооцдог бсан тул нэг ч төгрөг гаргалгүй хуйвалдаж хулгайлсан гэсэн үг

Avatar

Нэргүй 2025-03-12 59.153.113.68

Батзандан н**ш энэ ажлыг хийхгүй, хийж чадах ч үгүй!!! энэ нөхөр хулгай яаж хийхээ л бодно

Avatar

Нэргүй 2025-03-12 103.212.118.40

За ш*****а энэ 2 албин яг адил шанжхар хоол олж идэж байгаа худлаа гарууд үхсэн ацны улс төрч

Avatar

А.ОТГОНБААТАР 2025-03-12 103.212.119.144

БИД ХОЁРЫН АМЬДРАХ АРГА ! БАТЗАНДАН АХААС ИХ ЮМ СУРСАН .

Avatar

Нэргүй 2025-03-12 202.9.40.228

Батзандан Унгар улсын их сургуулийг Хуульч мэргэжлээр төгссөн, мэргэжлийн хуульч хүн. яаж ажиллахаа хэнээр ч заалгахгүй байхаа. 3.500. 000 хүний өмчийг гэр бүлийн 30 мафи эзэмшчихээд иргэд эь баялгийн хувиа авна гэхээр цөөн хэдэн хулгайчийн дотор муухайрч БЭТ Батзандангаас айж байж ядаж байх шиг байна! Хуульч хүн яаж ажиллахыг харчих, хэл ам сайтай, хэнээс , айхгүй Батзандан юу хийх, та нартай яаж харьцахаа сайн мэдэж байгаа. Харин ч нэг зөв хүнээ олоод тавьчихжээ!

Avatar

зочин 2025-03-12 66.181.160.85

Ямарч сургууль төгссөн бай уг хүн нь галзуу бол хаана ч очсон самарнаа л гэсэн үг !!!

Avatar

zochin 2025-03-12 202.131.238.26

Үнэн л бичиж, түрүүний бөөс толгойд гарахын үнэнг шууд л хэлж. Мөн нөгөө талаас ндэсний хөрөнгө оруулагчид нийгмээ соён гэгээрүүлж, дундаж давхаргаа өргөжүүлэх, ардчиллын үнэ цэн, ололтыг хамгаалахад сохор зоос зарцуулаагүйн үр дагавар. Өөрөөр хэлбэл өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэж. Эрхэс амжилт

Avatar

Нэргүй 2025-03-12 103.57.94.238

Энэ захиалгат нийтлэлээ болио. Оджаргалаа. Одоо болно. Идэж ууж ханаагүй юу чи.

Avatar

oogii 2025-03-12 66.181.183.192

БАТЗАНДАНГ ХӨӨРЦӨГЛӨХИЙГ НЬ ОЛОН ЖИЛ ХАРЛАА. ХАМАР НЬ САРТАЛЗААД, НЭГ ТИЙМ ГАЛЗУУ АМЬТАН ШИГ ХАРАГДДАГ ЮМ. ГАВЬСАН ЮМ НЭГЭЭХЭН Ч ҮГҮЙ.

Avatar

Нэргүй 2025-03-12 66.181.179.91

галзуу хүний гарт балиус …

Avatar

Гуц пяздуу 2025-03-12 202.9.46.75

энэ эрхэс гэдэг aлaвч бол MCS-ийн мөнгөний тархины угаагч бууны нохой байна, үүнийг барьж устгавал зохино. 5 толгойн орд бол бүтнээрээ нийт монголчуудын зууны үүц буюу стратегийн баялаг, хэн нэгэн ман намын хэтэвч болдог аж ахуйн нэгжийн эзний өмч биш, бүх ардын амьдралын баталгаа мөн. батзандан балиус ч бариагүй тонгорог ч бариагүй, ардын чин хүслийг цөөн үгээр л хэлсэн. ер нь 7 сарын 1-ээр далимдуулж ухаа худгийн ордыг хулгайлж авсан нь үнэн.

Avatar

Нэргүй 2025-03-12 107.122.177.76

Чи өөрөө Батзандангийн хэрэглэж байгаад хаясан точиготой гондон уу ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж