Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.03.12/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Надтай холбоотой шүүхийн ямар ч тогтоол гараагүй. Эко автомашин импортлогчдын холбооныхон шүүхэд "Хотын дарга бидний нэр төрд халдсан" гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна лээ. Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан байна лээ. Захирамжтай холбогдуулан шүүхийн урьдаас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор миний эд хөрөнгөтэй холбоотой битүүмжлэл гаргах захирамж гаргасан. Надад нэг тэрбум төгрөг ч байхгүй. Хэвлэлээр мушгисан мэдээлэл цацагдаж байна. Би шүүгчийн гаргасан шийдвэрт гомдол гаргаж, маргааш 14.00 цагт хэлэлцэнэ. Би хэн нэг хүнээс уучлал гуйх шаардлагагүй. Яагаад гэвэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байгааг та бүхэн сайн мэднэ. Жилдээ 130-140 мянган автомашин импортоор орж ирж байна. Хотын зам дээр 80 мянган машин зорчих боломжтой ч 10 дахин их машин зорчиж байна.
Машин импортлогчдын хувьд татвар төлдөггүй, Монголын чанар стандарт хангахгүй машин оруулж ирдэг, нүүрсэн яндангүй машин оруулдаг, хотын машины дугаар олгохыг зогсоосонтой холбоотой улсын дугаарын бизнес цэцэглүүлж байна.
Тиймээс би өнөөдөр АТГ-т бичиг хүргүүлээд ирлээ. Тэр бичиг нь хотын замын хөдөлгөөнд оролцохдоо автомашины үзлэг оношилгоонд ороогүй олон тооны улсын дугаарууд хаанаас гарч ирж байна вэ. Өөрөөр хэлбэл, машины улсын дугаар авахад заавал татвараа төлж, үзлэгт хамрагдаж, даатгал хийлгэсэн байх ёстой. Энэ асуудалд Авто тээврийн үндэсний төв болон авто тээврийн оношилгооны төвүүдийг хүчингүй болсон дугааруудыг сэргээж, шагийн бизнес эрхэлж байна уу гэж хардаж байна. Бас тодорхой баримтын дагуу хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг тавьсан. Шинээр машин худалдан авахад хориглохгүй. Улаанбаатар хотоос улсын дугаараа хасуулж байгаа дугаарыг шинэ машинд зүүхийг хязгаарлана. Бид хоёр жилийн хугацаанд Туулын хурдны замаа барьж, түгжрэлийг бууруулахаар зорьж байна. Хоёр жилийн дараа НИТХ хотын түгжрэл буурсан тохиолдолд хотын машины улсын дугаарыг хэвийн байдалд шилжүүлэхээр хууль баталсан шүү дээ. Нийслэлийн сайт дээр такси үйлчилгээ явуулах гэж байгаа талаар мэдээлэл цацаагүй. Түгжрэлийн хуулийн дагуу Нийтийн тээврийн санг бий болгосон. Энэ сангийн зориулалт нь масс тээврийн хэрэгсэл буюу автобусыг худалдан авахад зориулна. Цаашид такси үйлчилгээг соёлтой болгох үүднээс хуульд өөрчлөлт оруулахаар судалж байна. Хэн нэг компанийн захирал хувийн ашиг сонирхлын үүднээс юу ч гэж жиргэж болно шүү дээ.
Намайг ченжүүд жил гаруй шантаажилж, доромжилж байгаа. Бид асуудлаа шийдэхийн тулд бодит үнэнтэй нүүр тулах цаг болсон.
Сая цагаан сараар "Дархан-Улаанбаатар хооронд вагоноор явж, алхаж хэвшье" гэсэн чинь монголчуудыг залхуу гэж хэллээ гэж гуйвуулсан. Бид дөрөвдүгээр сарын сүүлчээр агаарын бүсчлэл тогтоож, яндангаас татгалзаж байгаа айлуудад хийн болон цахилгаан зуухуудыг суурилуулъя. Тэгээд сар бүр урамшуулал олгоё гэж ярьж байна. Нөгөө түлшээ яриад байвал агаарын бохирдлын асуудлыг шийдэхгүй. Хийн халаагуурын тухайд 80 м.кв талбайгаас дээш, доош болон 50 м.кв талбайгаас доош гэсэн хэмжээ тогтоож, туршилт хийж үзсэн. Тухайлбал, 80 м.кв талбайгаас дээш хэмжээтэй байшинд сард ойролцоогоор 200 гаруй мянган төгрөгийн хий хэрэглэж байна гэж тооцоолсон. Харин түүнээс доош хэмжээтэй айлд 150 мянган төгрөгийн тооцоо гарч байна. Энд цэвэр дулаалгын асуудлыг шийдэх ёстой. Дулаалгаа шийдсэн айлд 100 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Тогны үнэ нэмэгдсэн нь надтай хамаагүй. Цахилгаан халаагуур нь хамгийн дэвшилтэт технологи байх юм. Туршилтыг бас хийсэн. Эцсийн үр дүн нь дөрөвдүгээр сард гарч, Засгийн газарт танилцуулна. Айл өрхүүдийг шилжүүлэхэд Засгийн газрын бүх гишүүдийг татан оролцуулах ёстой. Тиймээс бүсчлэл болон дээр яам агентлагуудыг оролцуулж, айл өрхүүдийн дулаалгын төслийг хэрэгжүүлж, суурилж, ашиглах нэгдсэн байдлаар танилцуулахаар бэлдэж байна. Өнгөрсөн амралтын өдөр Штабын хурал дээр журмын ерөнхий танилцуулгыг хийсэн. Одоо хэрхэн зохион байгуулах аргачлалын талаар Засгийн газрын тогтоол гаргуулахаар бэлдэж байна" гэв.
Мөн тэрбээр "Нийслэлийн төсөв дээр хэд хэдэн томоохон төслүүдийн ТЭЗҮ батлагдсантай холбоотойгоор тухайн ТЭЗҮ дээр дурдагдсан дүнгээр нь тодотголыг зайлшгүй бичих ёстой. Төрийн худалдан авах ажиллагааны үндсэн зарчимд аль нэг төсөв дээр тухайн төслийн төсвийг тавьдаг. Энэ тодотголын ажлыг хийх байх. Одоогоор нийслэлийн орлогын бүрдэл хэвийн урьдынхаараа явж байна.
Хэн ч юу ч гэж ярьж болно. Нийт 170 цагаас дээш ажиллаж байгаа автобусны жолооч 5-6 сая төгрөгийн цалин авч байна.
Үндсэн нормоороо ажиллаж байгаа автобусны жолооч 3.5 саяас дээш цалин авч байгаа. Энэ хүмүүс тэтгэвэрт гарвал өндөр цалин авч байгаа учраас 24 сарын цалин буюу 100 гаруй сая төгрөгийн цалин нэг удаа олгож байгаа. Гэтэл сүүлийн үед 156 жолооч "дэмбээ" буюу бэлэн мөнгийг иргэдээс авч, хувьдаа ашигласан байсан. Иргэд том, жижиг хулгайг дэмжмээргүй байна. Хулгайг таслан зогсоож байж, нийтийн тээврийн салбар хөгжинө" гэсэн юм.
Зочин 2025-03-12 59.153.112.87
автобусны жолооч фото тэтгэвэрт гарахдаа 100 сая төгрөг авдаг гэж шал худлаа байхаа хаана тийм их мөнгө авсан жолооч байгаа юм бэ???
Нэргүй 2025-03-12 59.153.113.200
Хотын дарга Нямбаатарын үйлдэлд иргэн Нямбаатарын дансыг хаадаг шүүгч байх юмаа?! Хотын даргын үйлдэлд хотын захиргаа хариуцлага хүлээдэг хуультай!!!
zochin 2025-03-12 103.212.116.209
Нямбаатар залуу хүн болохоор зоригтой байна, дэмжиж байна ЗӨВ2
Зочин 2025-03-12 66.181.161.81
НИТХ хууль гаргадаг болчихсон юм уу.
энэ хүн одоо больж огцор 2025-03-12 66.181.179.173
ямар ард түмниы зовлон мэддэггүй хүн юм . одоо ажлаа өгөө
Зочин 2025-03-12 103.145.234.48
Хот одоо л хот шиг хот болох шинждээ орж зүгширч байна шүү.
Зочин 2025-03-12 103.145.234.48
Нямбаатар бусад хотын дарга нар шиг хоноцын сэтгэлээр хандаагүй ээ. Хотын урьд өмнө шийдэж байгаагүй олон асуудлуудыг зоригтой шийдэж байна. Эсэргүүцэл их байна. Жишээ нь: Автобусны жолооч нар олон саяын цалин авдаг мөртлөө орлогоо бас кармаална. Тэгэхээр нийтийн тээвэр алдагдалгүй ажиллах боломжгүй бөгөөд урсгал зардлаа ч нөхөхгүй. Үнэн үг хэлэхээр хүн өшөөтэй гэдэг чинь ёстой үнэн юмдаа.
Зочин 2025-03-12 66.181.178.164
Хотын төвөө татвартай болгоо. 20-30к нэг ороод гарахад. Машин орж ирэх ирэхгүйтэй бөглөрөл хамаагүй л дээ. Тэр машинууд зах зээлгүй бол тэртээ тэргүй орж ирэхгүй. Гэтэл лизингээр нэг приус авчаад тэрэндээ амьдраад байдаг ажилгүй залуучууд байна. Халтуур хийж хэдэн төгрөг олчдог, ажил хийх дургүй, тэр машин тэргэндээ үмхийртлээ амьдраад байдаг. Тэгэхээр нөгөө талдаа ажилгүйдэлтэй энэ бөглөө чинь холбоотой болно.
Хотын иргэн 2025-03-12 103.57.93.233
Хотын даргаа дэмжинэ.Хар амиа бодсон хэдэн ченжээс айна гэж юу байдаг юм.
Нэргүй 2025-03-12 66.181.191.193
ха ха төрд ороод огцом хөлжсөн юм биш үү. байгаа хөрөнгийг битүүмжилдэг болохоос байхгүй хөрөнгийг битүүмжлэх үү.
Ах 2025-03-12 66.181.189.193
Авто машины дугаарыг дуудлага худалдаанд оруулдаг байдлыг зогсоо. Тэгвэл хувьдаа авсан хэдэн зуун дугаарын үнэ унана. Зөвхөн цахимаар олгодог бол. Хүүхдийн санд хүнээс " шулж авсан" мөнгө буян болохгүй шүү
Зочин 2025-03-12 103.212.162.139
Нямбаатараа чи түгжрэл арилгах нэртэй ард түмний халаас уххаа больчих нэг л их түгжрэл арилгадаг баатар .чи өөрөө түгжрэл үүсгэх үүрэг өгч зохиомлоор түгжрэл үүсгээд байгаа бишүү .энэ түгжрээд нам болсон уулзвар болгон дээр цагдаа байх юм түгжирдэггүй уулзвар дээр хүртэл цагдаа гарч ирж түгжрэл үүсгэх юм энийг юу гэж ойлгох вэ
Нэргүй 2025-03-12 66.181.190.218
Яасан их мөнгө ярьж байх юм. Надад 5 сая төгрөг ч байхгүй гэх ёстой юм.
Мөнх 2025-03-12 103.57.93.199
Хотын дарга ухаантай юм байж долоон буудлын доголон долгор эмгэн шиг ярих юм. Боловсрол нимгэний гай байх даа. Уг нь сэлэмт тогмид шиг л сэгсэгнэх юм. Хотын иргэд л хохирч бна даа. Энэ ер нь хот тосгоны ялгааг мэддэг болов уу???
Нэргүй 2025-03-12 122.201.31.232
Шинэ сэргэлтийн бодлого
1. Тогны үнэ нэмсэн 85% нэмсэн
2. Дулааны үнэ 85% нэхсэн
3. Авто машины татвар 300% нэмсэн
4. Гаалийн татвар 20% нэмсэн
5. Нийгмийн даатгал 26% нэмсэн
6. Газрын төлбөр 45% нэмсэн
7. Агаарын бохирдлын татвар 50% нэмсэн
8. Усны төлбөр 66% нэмсэн
9. Гаалийн татвар Хятдадуудад зориулж Цемент, Гурил 0% болгож үндэсний үйлдвэрүүдийг дампууруулсан.
Нэргүй 2025-03-12 66.181.179.179
Энэ бас дутуу байна.Наад зах нь Замын татвар, 4-р сараас дулааны үнэ цөм зуугаас хэдэн зуун хувиар нэмсэн…
Нэргүй 2025-03-12 139.5.217.184
хэлүүлмээр бган байхдаа. юун тэрбум хэдэн арван тэрбумаар яригдана шүү
Нэргүй 2025-03-12 139.5.219.240
НААД АСУУДЛАА НИЙСЛЭЛИЙГ 35 ЖИЛ СҮЙРҮҮЛСЭН НИЙСЛЭЛИЙН АВИЛГАЧИДДАА ХЭЛЭЭ
Нэргүй 2025-03-12 139.5.219.240
ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН УЛСЫНХАА НУТАГ ДЭВСГЭРТ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН, ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ, ТҮҮНИЙГЭЭ ЧӨЛӨӨТЭЙ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХИЙГ ХААЖ БООМИЛСОН ИРГЭДИЙНХЭЭ ҮНДСЭН ЭРХ ЗӨРЧСӨН МААНАГ ШИЙДВЭРҮҮДЭЭ БОЛИО НЯНБАКТЕРАА
Zochin 2025-03-12 202.131.232.157
Odoogin terbum tugrug mungu unahiin umnuh 500say shu usreel
ebi 2025-03-12 192.82.65.32
b**s doloogchidin bichij bgagee
Нэргүй 2025-03-12 202.126.88.129
Ямбий сэг болсон хогийн машин дамлаж зардаг ченжүүдэд нэр төр гэж бас байнаа хаха, хуцаж байгаа шүү
ЗОЧИН 2025-03-12 122.201.31.221
Нянгарын арьсыг хуул . хэд хүрэх бол.
Нэргүй 2025-03-12 103.212.162.110
Haha arai2
пяздуу 2025-03-12 202.9.46.75
чулуун боржуурнаас гэхэд л өлхөн тэрбумыг щаасан шдээ муу хулгайчаа. ядаж байхад яасан нахаалный харьцаатай хулгайч вэ, дараа сонгууль монгууль, жагсаалтын эхэнд энэ тэр гэж бүү шуганайгаад байгаарай, ардын сэтгэлийг алдвал бүхнийг алдана гэдэг үгтэй.
Иргэн 2025-03-12 103.57.92.160
Ченжүүд х****а авч харагдаарй!!! ккк Нямбаатар ургшаа!!! Урьд өмнө ийм хотын дарга хараагүй, Бүгд авилагчид байсан !!!
Нэргүй 2025-03-12 202.126.89.36
Байгаа болоод шүүх битүүмжилж байгаа юмаа..
Зочин 2025-03-12 59.153.113.40
НЯМБААТАР БРАВО.
US 2025-03-12 202.131.227.42
xudalaa yariaxaa bolioch dyrakaa
Нэргүй 2025-03-12 103.57.94.203
зохиомол түгрэл их үүсэх хандлага бий болох байх даа
Нэргүй 2025-03-12 139.5.217.69
зарим автобусны жолооч үнэхээр хэрэг алгаа. Орк гэхэд дэндүү орк. Хамгийн аюултай нь замын хөдөлгөөнд оролцож байж гар утсаараа юм үзээд байх юм!!!!
Нэргүй 2025-03-12 103.57.92.50
Улс орон, ард иргэдийн төлөө чадлаараа зүтгэж, юм хийх бүтээх гэж чармайж байгаа Нямбаатар мэтийн хүмүүсийн нэг төрд халдах,ямар нэг шалтгаанаар хэрэгт холбогдуулж ажлаас нь зайлуулах санаатай этгээдүүд олон байна, Үүнд ялангүяа хууль хяналтын байгууллага энэ мэт зүйлд туйлын анхааралтай шудрага хандаж,асуудлыг зөв шийдэх хэрэгтэй
mgl 2025-03-12 202.126.88.172
pyaldaga nam dagasan tsunk barigch .chinii amidral l saixan bgaa bx.busdiinx ni bol saixangui l ba..anxnaasaa gazriin biznes xiigeed zambaraagui xot bosgochixood .odoo ard irgediin buruu bolson uu
зочин 2025-03-12 139.5.217.238
1,2 тэрбумаар үнэлэгдсэн хаус чинь хөрөнгө биш юм уу? Өнөөдөр гомдол гаргахад маргааш нь шүүх хэлэлцээд л мундаг юм аа.
Бактээр 2025-03-12 202.9.46.75
Бактээр пяздуугийн ретинг нь эби болон жонхуугаас доор орсон гэдэг нь харагдаж байгаа нь тэрээ. энэ дээгүүр өмөөрч бичээд байгаа лaлрууд бол түүний тролл фанатууд нь юм