"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК баялгийн санд 39.6 тэрбум төгрөг төвлөрүүллээ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК баялгийн санд 39.6 тэрбум төгрөг төвлөрүүллээ

"ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР" ХХК

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК баялгийн санд 39.6 тэрбум төгрөг төвлөрүүллээ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь 2024 онд өөрийн бизнес төлөвлөгөөний зорилтоо бүрэн биелүүлж, нийт 1 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 25.9 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн борлуулж, 291.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн татварын дараах үзүүлэлтээр нийт 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

Тус компани нь 2024 оны сүүлийн хагас жилийн хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний нээлттэй, ил тод биржийн арилжааг дэмжих замаар борлуулалтыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн тээвэрлэлтэд тулгарч байсан дэд бүтэц, ложистикийн хуримтлагдсан хүндрэлтэй асуудлуудыг амжилттай шийдвэрлэсэн. Үүний үр дүнд үйлдвэрийн ашигт ажиллагаа өсөж 2024 оны 12 дугаар сард Үндэсний баялгийн санд 13,614,960,514 төгрөг төвлөрүүлсэн. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 29-р тогтоолоор энэ сард 25,998,280,024 төгрөг Чингис хаан үндэсний баялгийн санд ногдол ашиг хэлбэрээр төвлөрүүллээ.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь ийнхүү Чингис хаан үндэсний баялгийн сангийн хөрөнгийг нийт 39.6 тэрбум төгрөгөөр арвижуулсан. Мөн цаашид өнгөрсөн оны ололт амжилтаа бататгаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, ган боловсруулах үйлдвэр байгуулах Мега төслийн хэрэгжилтийг дэмжих, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг өсгөх, техник, технологийн шинэчлэлт хийх зэрэг хөгжлийн олон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК

2025.03.12

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.186.80

цалин хөлсөө нэмээч дээ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.186.80

сайн байна ажилчдын цалин хөлсөө нэмээч танайх уул уурхайн байгуулагаас хамгийн бага цалинтай биз дээ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.214

Хулгайч гуйлагчин хувхай х***а манж л******д нам төр хулгайлж 35жил өдр шөнөгүй хулгай шаасн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж