Цагаан ордон Теслагийн "showroom" болов

Цагаан ордон Теслагийн "showroom" болов

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Цагаан ордон Теслагийн "showroom" болов

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Тесла"-ийн цахилгаан машин худалдан авснаа зарлаж, Цагаан ордныг хэсэгхэн хугацаанд авто үзүүлэнгийн танхим болгов. Трамп, Маск нар Мягмар гаригт Цагаан ордны өмнөд хэсэгт  улаан өнгийн седан машинтай гарч ирж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Энэ бол "Тесла"-ийн хувьцаа унасанд Трампийн үзүүлж буй хариу үйлдэл.

Тэрбээр "Би Элонд ‘Чамд тохиолдоод буй зүйл надад таалагдахгүй байна. Тесла бол гайхалтай компани’ гэж хэлсэн. Тэр надаас хэзээ ч юу ч гуйж байгаагүй. Энэ гайхалтай компанийг тэр үүсгэн байгуулсан шүү дээ. Эх оронч байсныхаа төлөө тэр шийтгүүлж болохгүй" гэжээ.

Трамп Цагаан ордонд эргэн ирээд Засгийн газрын үр ашгийн хэлтэс гэгчийг байгуулан, тэргүүнээр нь Элон Маскийг томилсон. Гэвч энэ ажил нь эсэргүүцлийн жагсаал, хууль тогтоогчдын дарамт шахалт зэрэгтэй тулгарах болсон. Цаашилбал, "Тесла"-ийн борлуулалтад ч сөргөөр нөлөөлөх болжээ.

"Тесла"-ийн хувьцаа унаж, эвдэрч гэмтсэн тохиолдлууд ч энд тэнд гарах болсон тул эзэмшигчдийг нь аз жаргалгүй эзэд гэж егөөдөн нэрлэж байна. Аз жаргалгүй эзэд нь арга ядахдаа машин дээрээ "Элоныг галзуурахаас өмнө худалдаад авчихсан байсан" гэсэн наалт нааж явах болжээ.

Сэтгүүлчид Трампаас "дотоодын террористууд" гэж ойлголт байж болох талаар асуухад "Хэрвээ та ‘Тесла’ юм уу өөр аль нэг компанид террорист үйлдэл хийвэл бид таныг барьж аваад, тамд илгээх болно" гэж хариулжээ.

Цагаан ордныг авто үзүүлэнгийн танхим болгохоосоо өмнө Трамп "Truth Social" хаягаараа "Тесла"-ийн машин худалдаж авах санаатай байгаагаа хуваалцсан байна. Мөн дагагчиддаа "Тесла"-ийн машиныг сурталчилжээ. Тэрбээр "Бүгд найрамдахчууд, консервативууд, бүх л агуу америкчууд аа, Элон Маск улс үндэстэндээ туслахын тулд өөрийн бүхнээ дэнчин тавьж байна. Тэр гайхалтай ажиллаж байгаа. Би жинхэнэ агуу америк хүн болох Элон Маскт итгэж, дэмжиж байгаагаа харуулан ‘Тесла’-ийн машин худалдаж авах болно" гэжээ.

Элон Маск хэдийгээр Трампийн ивээлд багтсан ч эгэл жирийн америкчуудын дунд нэр хүнд муутай болжээ. "Тесла"-ийн хувьцаа Даваа гаригт 15 гаруй хувиар унасны дараа Мягмар гаригт хэсэгчлэн өссөн байна. Мөн Европын хамгийн том зах зээл Германд "Тесла"-ийн борлуулалт өнгөрсөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 76 хувиар буурсан. Харин Европын холбооны нийт борлуулалтын хэмжээ нэгдүгээр сард бараг хоёр дахин буурчээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 122.201.31.247

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.212.162.80

Одоо болж байгаа үйл явдлууд өрнөлийг харахаар Don`t look up кино санаанд ороод байх юм. 3 жилийн өмнө гарч байсан кино яаж инггэж урьдчилж харж хийдэг байнаа

Avatar

Hollywood haii 4 цагийн өмнө 202.9.46.75

Hollywood кинонууд чинь заавал нэг үндэслэлтэй байдаг, хамгийн багадаа 1%-ийн санаа авууш буюу үнэний ор гэсэн үг.

Avatar

Марзан юмаа, хахаха 3 цагийн өмнө 192.82.92.204

Hollywood бол нийгмийн судалгаа маш сайн хийдэг бөгөөд найруулагч Adam McKay энэ зохиол дээр маш сайн ажиллаж Don*t Look Up бүтээсэн. Нээрээ яг л киноны гол дүрд Donold Trump гэх жүжигчин чин сэтгэлээсээ тоглоод байна,кккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж