НАСА агентлаг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн тушаалыг биелүүлэхийн тулд ахлах эрдэмтэн болон өөр хэд хэдэн ажилтнаа халж буйгаа Мягмар гаригт зарлав. Одоогийн байдлаар энэ шийдвэр 23 хүнд хамаатай. Гэхдээ цаашид илүү их цомхотгол хүлээж буйг тус агентлагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Эхний шатанд НҮБ-ын цаг уурын гол тайланд хувь нэмрээ оруулсан нэрт цаг уур судлаач Кэтрин Калвин тэргүүтэй Шинжлэх ухааны ерөнхий ажилтны албыг хална. Кэтрин Калвин болон АНУ-ын бусад төлөөлөгчийг өнгөрсөн сард Хятадад болсон цаг уурын шинжлэх ухааны томоохон уулзалтад оролцуулаагүй.
Трампийн хувьд уур амьсгалын өөрчлөлт гэх ойлголтыг хүлээн зөвшөөрдөггүй, НҮБ болон цаг уурын шинжлэх ухааныг үл тоомсорлодог нэгэн. Тиймдээ ч АНУ-ыг Парисын хэлэлцээрээс хоёр ч удаа гаргаад байна. Харин НАСА бол уур амьсгалын судалгаа хийх, дэлхийг хянах хиймэл дагуулын флотыг ажиллуулах, агаар болон газарт суурилсан судалгаа хийх, цаг уурын нарийн загваруудыг боловсруулах, судлаачид, олон нийтийг нээлттэй эх сурвалж мэдээллээр хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага.
НАСА бусад агентлагт нөлөөлж буй өргөн хүрээний цомхотголоос өнөөг хүртэл зайлсхийсээр иржээ. Хоёрдугаар сард 1000 орчим туршилтын ажилтнаа халах байсан ч агентлагийн тэргүүн Жаред Исаакман цомхотголыг түр зогсоохыг хүсчээ. Жаред Исаакманыг Элон Масктай ойр холбоотой гэдэг.
Мөнх 52 минутын өмнө 103.57.93.199
Манай битгий хэл дэлхийн эрдэмтэд будаач будаөч гэхээр сахлаа будав гэдгийн адил хэт их хэтрүүлэгтэй дүгнэлт гаргадаг болсон гэсэн. Дэлхий үүссэн цагаас л цаг агаар өөрчлөгдсөөр ирсэн ш дээ.
Трампыг зуун хувь дэмжиж бна.
Нэргүй 2 цагийн өмнө 103.10.22.226
Гоё. Төрийн албанд цомхотгол хийгээсэй!
Иргэн 3 цагийн өмнө 103.212.118.149
Малаас дор өвгөн дөө.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.184.70
Угийн солиотой дээрээ одоо бүр зөнөчихсөн бнө,
Тэгээд бас Оросын Элчин сайд асан Дубынинд элсэгдсэн хуучин ЗХУ-ын КГБ-гийн агент гэдэг нь тогтоогдож байгаа бололтой юмаа !!!