Пезешкян: Трамп ямар новшоо хиймээр байна, тэрийгээ хийг л дээ

Пезешкян: Трамп ямар новшоо хиймээр байна, тэрийгээ хийг л дээ

Пезешкян: Трамп ямар новшоо хиймээр байна, тэрийгээ хийг л дээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн хэлэлцээрийн талаар шинэ хэлэлцээ хийхийг шаардсан захидлыг Ираны засгийн газарт илгээсэн байна. Гэвч Ираны засгийн газар уг захидлыг таатай хүлээн авсангүй.

Тодруулбал, тус улсын ерөнхийлөгч Масуд Пезешкян хэлэхдээ, "Ираныг заналхийлж байгаа цагт АНУ-тай ямар ч хэлэлцээ хийхгүй. Дональд Трамп ямар новшоо хиймээр байна, тэрийгээ хийг л дээ" гэж буруутгасан талаар төрийн мэдлийн телевиз Мягмар гаригт /2025.03.11/ мэдээлэв.

Мөн "Тэд тушаал өгч, заналхийлж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Би чамтай хэлэлцээ ч хийхгүй. Ямар новшоо хиймээр байна, тэрийгээ хийг л дээ. Надад хамаагүй" гэж орон нутгийн хэвлэлүүд иш татан мэдээлсэн байна.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи Бямба гаригт улс төрийн уулзалтын үеэр мөн адил буруутгаж, цөмийн хэлэлцээ хийхийн тулд Ираныг заналхийлж, дээрэлхэж чадахгүй гэж онцолжээ. Дональд Трамп захидал илгээснээс нэг өдрийн дараа тэрбээр хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж буй.

Дональд Трампийн хувьд 2017 онд анхны бүрэн эрхийн хугацаандаа "Туйлын дарамт" кампанит ажлыг явуулсан байдаг. Энэ нь Ираныг дэлхийн эдийн засгаас тусгаарлаж, газрын тосны экспортыг нь тэглэх стратегийн бодлого юм. Тэрбээр энэ удаад Ирантай хэлэлцээ хийхэд нээлттэй байгаа гэдгээ илэрхийлсэн боловч мөн адил дарамт шахалт үзүүлэх бодлогоо хэрэгжүүлэхээр зэхэж байна.

Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт "Fox Business" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийн тулд хоёр арга зам байна: цэргийн аргаар, эсвэл гэрээ байгуулах” гэж хэлжээ.

Ираны зүгээс цөмийн зэвсэг бүтээхээр төлөвлөж байгаа гэх мэдэгдлийг удаан хугацааны турш няцааж ирсэн юм. Гэсэн хэдий ч Олон улсын атомын энергийн агентлагийн мэдэгдсэнээр, тус улс баяжмал уран цэвэршүүлэлтэй 60 хувиар нэмэгдүүлсэн нь зэвсгийн зэрэглэлд ашиглах боломж 90 хувиар нэмэгдсэн гэж анхааруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 122.201.31.247

Жомбого Трамп

Avatar

Монгол 3 цагийн өмнө 139.5.216.139

Ардчилсан гэж байсан орнуудын тэргүүнүүд бүгд дарангуйлагч, түрэмгийлэгч болчихоод байгаа нь дэлхий нийтийн нийтлэг хандлага болчихсон нь сая сая хүний аминд хүрч, амьдралыг сүйрүүлж байна. Трамп тэргүүтэй "Ардчилсан дарангуйлагчид" өөрсдийн үгээр болохгүй л бол хэнийг ч, яаж я мэднэ. Харж л байя…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж