“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилд шинийн нэгэн тасарсан. Тиймээс хаврын тэргүүн сарын шинийн нэгний Их ерөөлийг билгийн тооллын шинийн 16 буюу аргын тооллын гуравдугаар сарын 16-ны өдөр "Батцагаан" дуганд нөхөж хурахаар болжээ. Энэ талаар "Гандантэгчэнлин" хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "Сар шинийн өдрийн уламжлалт хурлын цаг, өдөр тасарсан болон давхардсан бол нийт олноороо нөхөж хурдаг ёстой. Иймд сүсэгтэн олныг хүрэлцэн ирж, хурал номд даган баясах боломжтой" гэв.
Түүнчлэн МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламын зарлигийн дагуу Жанрайсиг дацангийн лам хуврагууд “Говийн Лха” тахилга хурлыг гуравдугаар сарын 14-нд монгол хэлээр уншин хурах юм байна.
Зочин 2025-03-12 139.5.219.133
заслаа хийлгэх гэсэн чинь зурхай нь зөрөөд өөр өөр ном уншуулах болчлоо бүүр болихоор шийдэв
тэнэг 2025-03-12 66.181.179.173
зуд болохоор нохой , зоовлон болохоор лам арай арай
Нэргүй 2025-03-12 147.136.253.144
algaschihaj boldoggvi wm bolov uu.?Mungunii shaardlaga garchee dee yanz ni