Ерөнхий сайдын айлчлалын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын айлчлалын талаар мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд найрамдах Австри улс, Бүгд найрамдах Унгар улсад албан ёсны айлчлал хийсэнтэй холбогдуулан өнөөдөр 12.00 цагт ГХЯ-нд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.
Ерөнхий сайд С.Батболд Бүгд найрамдах Унгар улсад анхныхаа албан ёсны айлчлалыг хийжээ.  Тэрбээр Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хийсэн айлчлалаараа тус улсын Ерөнхийлөгч Шойом Ласло, Улсын Хурлын дарга Катона Бела, Ерөнхий сайд Байнаи Гордон, Будапешт хотын захирагч Д.Габор, Эгэр хотын засаг дарга Хабиш Ласло зэрэг албаны хүмүүстэй уулзжээ. Уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрсэн байна. Ерөнхий сайд С.Батболд Бүгд найрамдах Австри улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Холбооны канцлер Вернер Файманнтай хоёр талын уулзалт хийжээ. Уулзалтын үеэр хоёр орны Ерөнхий сайд энэ оны хоёрдугаар сарын 23-25-нд Вена хотноо болсон Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгий газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр тохирсон зүйлсийг бүрэн хэрэгжүүлэхээр хоёр талаас шаргуу ажиллахаар тохиролцжээ.
 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж