Лигийн аварга ирэх жил Филиппин, Солонгос, Японы аваргуудтай нэг хэсэгт орно

Лигийн аварга ирэх жил Филиппин, Солонгос, Японы аваргуудтай нэг хэсэгт орно

Лигийн аварга ирэх жил Филиппин, Солонгос, Японы аваргуудтай нэг хэсэгт орно

Ирэх жил Зүүн Азийн супер лигт Монголын лигийн аварга баг Солонгос, Япон, Филиппинийн лигийн аваргуудтай нэг хэсэгт оржээ.

Азийн хамгийн том лигүүдийн аварга багуудын нэгтгэсэн Зүүн Азийн Супер лигт (East Asian Super League-EASL) Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны Үндэсний дээд лигийн 2025 оны аварга баг оролцохоор болсон билээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр буюу гуравдугаар сарын 07-09-ны өдрүүдэд Макао хотод энэ улирлын аваргын тоглолт болж, 2025 оны Зүүн Азийн Супер лигийн аварга багаар Япон улсын Хирошима Драгонфлайрс баг аварга боллоо.

Финалын тоглолтын үеэр Азийн сагсан бөмбөгийн чуулга уулзалт зохион байгуулагдсан ба МСБХ-ны төлөөлөгчид чуулга уулзалтанд урилгаар оролцлоо.

Мөн тус чуулганы үеэр Зүүн Азийн лигийн Зөвлөх зөвлөлийн хурал (Advisory Board) болж тус зөвлөлийн гишүүнээр Монгол Улсыг төлөөлж МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Самбуугийн Төгсжаргал ажиллахаар боллоо. Энэ нь Олон улсын лигийн тэмцээний зөвлөлд Монгол улсаас төлөөлөгч ажиллаж буй анхны тохиолдол болж буй юм.

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025 оны аварга баг нь Зүүн Азийн Супер лигийн 2025-2026 оны улиралд БНСУ-ын KBL лигийн аварга баг, Филиппиний PBA лигийн дэд аварга, Японы B лигийн Хирошима Драгонфлайрс багуудтай нэг хэсэгт орохоор болжээ. Ирэх улирал дээрх Азийн шилдэг багууд Монгол улсад ирж тоглох ба сагсан бөмбөг сонирхогчид Азийн топ багуудын тоглолтыг эх орондоо үзэх боломжтой болж байна.

Мөн Японы лигийн төлөөлөгчид Монгол улсаас тоглогч авах сонирхолтой байгаагаа илэрхийлж хоёр тал хамтран ажиллахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.126.88.203

овоодоо.Арваад жил дотроо дайтаж аль ч үгүй явснаас хомоол хамаад ч болох нь ээ олонд танигдаж явах нь дээрдээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж