“Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат кино олон улсад гарч эхэллээ

“Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат кино олон улсад гарч эхэллээ

“Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат кино олон улсад гарч эхэллээ

Социал демократ Монголын залуучуудын холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, Монолит продакшн хамтран “Deaf Nomads” буюу “Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат киног бүтээжээ. Тайланд улсын Бангкок хотноо 2025 оны хоёрдугаар сарын 26-нд зохион байгуулсан “Ази, Номхон далайн улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтын форум 2025”-ын үеэр нээлтээ хийж, Италийн Роме, Японы Токио зэрэг хотуудад үзүүлэх урилга хүлээн авсан байна.

Малчид жилийн дөрвөн улиралд мал аж ахуйгаа эрхлэхийн зэрэгцээ улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, уламжлалт соёл, ахуйг өвлүүлэн үлдээх үүрэг хүлээдэг. Өвөлдөө -40, зундаа +40 градуст уламжлалт аж ахуйгаа сайн дураар эрхэлж, өв соёлыг хадгалж байна.

Амьдарч буй буйдхан газартаа тэд эзэн сууж, нийгмийн үйлчилгээг хотын иргэд шиг хүртэж чадахгүй байгаа нь дэлхий дээрх сүүлчийн нүүдэлчдийн хамгийн том бэрхшээл болон хувирчээ. Ялангуяа хүн, малын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэхэд гол хүндрэл үүсч байна.

Монгол малчдын амьдрал ахуйг олон улсад таниулах зорилгоор “Deaf Nomads” эхлүүлсэн. Уг киногоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, сурч боловсрох эрх, уур амьсгалын өөрчлөлт малчдад ямар нөлөө үзүүлж байна, нүүдэлчин соёл гэсэн гурван сэдвийг хөнджээ.

Социал демократ Монголын залуучуудын холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, Монолит продакшны хамтарсан энэ төсөл цааш үргэлжилж, малчны хөдөлмөр эрхэлж буй сонсголын бэрхшээлтэй малчин өрхүүдийг малжуулах, 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэдэд брайл үсгээр эсвэл дохионы хэлмэрчтэйгээр төрийн мэдээлэл, төрийн үйлчилгээг шууд хүргэдэг сувгийг байгуулахаар зорьж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сонсголын Бэрхшээлтэй Иргэн 5 цагийн өмнө 120.18.63.48

Чи дүлий нэрийг бариаад ашгийн байгуулага сайн төслөөр мангавө идээд арганд төлөө явж харагдаж байна.Би удахгүй чамд арга хэмжээ авна..Дуяа

Avatar

Сонсголгүй иргэн 2 цагийн өмнө 122.201.31.58

Дууяа өөрөө сонсголгүй хүн үнэн. Мэдлэг, чадвар сайтай энгийн хүн шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж