"Төр бизнес эрхлэгчдэд алхах, гишгэх эрх олгох ёстой!"

"Төр бизнес эрхлэгчдэд алхах, гишгэх эрх олгох ёстой!"

"Төр бизнес эрхлэгчдэд алхах, гишгэх эрх олгох ёстой!"

Хэрэглээний төлбөрүүдийг 2024-2027 онд үе шаттай тогтмол нэмэгдэнэ гэдгийг албаныхан мэдэгдээд буй. Мэдэгдээд зогсохгүй цахилгааны төлбөрөөс эхэлсэн төлбөрийн нэмэгдэл ирэх саруудад дулаан, халуун ус гэхчлэн үргэлжилнэ. Энэ нь бизнес эрхлэгчдэд маш хүнд нөхцөл үүсгэж байгаа төдийгүй төрөөс хараат байдал руу түлхэж байгаа хэлбэр гэдгийг хэлж байгаа юм. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл нэгэн иргэн өчигдөр цахим хуудастаа энэ талаар мэдээлсэн бөгөөд татвар, хураамж, хэрэглээний төлбөрийн зардлаас болж арга барж байгаагаа ярьсан. Тус иргэнтэй холбогдож бид мэдээллийг тодрууллаа.

Хувиараа бизнес эрхлэгч Г.АНХБАЯР: 

-Монгол Улсад бизнес эрхлэх, тэр дундаа хувиараа гарааны бизнес хийх маш хүндрэлтэй. Бид төрөөс юу ч гуйгаагүй. Татвар, хураамж, зохих зардлуудаа тогтмол төлөөд л явж байгаа. Гэтэл жилээс жилд татвар, хураамж, одоо бүр хэрэглээний олон зардлын төлбөрийг нэг дор хэт их нэмж байгаа нь бизнес эрхлэгчдээ төр огт дэмжихгүй гэдгийг шууд утгаар илтгэж байна. Манайх ам бүл долоо. Нөхөр бид хоёр таван хүүхдийнхээ төлөө аль, аль талдаа ажил, хөдөлмөрөө чадахаараа сайн хийгээд амьдралын төлөө зүтгэж байгаа залуу гэр бүл. Банкны зээлтэй, түрээсийн төлбөр төлдөг бусад бизнес эрхлэгчдийн л адил. Гэтэл төрийн шийдвэрээс болж банкны зээлээ ч төлөхөд хүндрэлтэй байдал руу шилжиж байна.

Манайх онлайн шоп ажиллуулдаг. Сар бүр банканд найман сая төгрөгийн зээл төлдөг. Мөн дэлгүүрийн түрээсийн төлбөрт сард дөрвөн сая төгрөг өгдөг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас тогны мөнгө нэмэгдэж, сард 90 мянган төгрөг гардаг байснаас 250-270 мянган төгрөг гардаг болсон.

2023 оны дөрөвдүгээр сард анх онлайн шопоо нээж, шантрах олон асуудалтай тулгарч байсан. Тийм боловч банкны зээлтэй хүмүүст шантрах эрх байхгүй. Өнөөдөр бид ардчилсан улсад амьдарч байна, төрөөс бизнес эрхлэгчдээ дэмжиж байна гэж ярьдаг ч бодит амьдрал дээр эсрэгээрээ. Төр бизнес эрхлэгчдээ боломж биш юмаа гэхэд алхах, гишгэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрхийг нь үлдээчих ёстой. Ядаж л зээлийн таатай нөхцөл бий болгож чаддаггүй юмаа гэхэд хэрэглээний зардлуудын төлбөрийг бага, багаар шат дараатай нэмэх хэрэгтэй. Сард 90 мянга гардаг байсны тогны мөнгөө бид гурав дахин нэмэгдэхэд юм хэлээгүй. Аж ахуй нэгжүүдийн төлбөр айл өрхөөс илүү нэмэгдэлтэй тооцогдож байгаа. За болъё гэхэд үнэ нэмээд, төлбөрөө өндөр аваад ямар бүтээн байгуулалт хийх гэж байгаа, хийж байгаагаа иргэдэд танилцуулах хэрэгтэй шүү дээ. Одоо ирэх тавдугаар сараас дулааны үнэ 85 хувиар нэмнэ гэж байгаа. Цахилгааны төлбөр нэмэгдэхэд ихэнх өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмсэн. Дулааны үнэ нэмэхээр дагаад л дахин үнэ өснө. Бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирэх ачаа улам л нэмэгдэж байна. Сүүлийн хоёр сар түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Гэсэн ч банкны зээлээ төлөхөөс өөр аргагүй учир нөхөртэйгөө хичээж ажиллаж байна. Цаашид хэрэглээний зардлуудаа ч яаж төлөхөө мэдэхгүй байна. Төр бизнес эрхлэгчдээ үнэхээр л дэмжмээр байгаа бол чөдөр болохгүйгээр зээлийн таатай нөхцөл бүрдүүлж, уян хатан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-12 202.131.234.123

ганзага чирч хүн шулж хүнээ барсан хүнүүд дарга болоод байхаар яаж төр зөв зарчим хэрэгжүүлэх бэ дээ. халтмаагийн баттулга гэж спиирт зөөгч баарны хундагачин ерөниийлөгч болсон нь нар баруунаас гарах зүйл болсон.

Avatar

Зочин 2025-03-12 59.153.113.40

бизнес эрхлэгчид шуналын дэв, дон болсон юмнууд л байдаг ш дээ. Тэдэнд ухамсар, ёс зүй түй ч байхгүй

Avatar

почин 2025-03-12 202.126.93.21

Дандаа үнэгүй юм хэрэглээд сурчихсан тэгээд тог ус дулаан зах зэлийнхээ зарчмаар явах ёстой

Avatar

Нэргүй 2025-03-12 139.5.219.152

СОЛИОР. Тэгээд цахилгаан станцуудаа элгээр нь хэвтүүлчэх ёстой юу??? Хэдэн станц чинь зогсчихвол бизнес бүү хэл та нарын АМЬДРАЛ зогсоно. Ойлгож байна уу маанагууд аа.

Avatar

Нэргүй 2025-03-12 202.21.115.186

Өмнөх он жилүүдэд төрийн эрх барьж байсан нохдуудын бодлогогүй буруу шийдвэрийн үр дүн шүү дээ. Үүнийгээ татвар хураамж нэмэхээс өөрөөр шийдэж чадахгүй байгаа одоо төр барьж байгаа нохдуудын арчаагүй шийдвэрээр ард түмний нуруунд үүрүүлж байна .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж