Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт өчигдөр /2025.03.11/ автомашины ослын улмаас зургаан хүн нас барсан харамсалтай хэрэг болсны зэрэгцээ хоёр хүн хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д хүргэгдсэн.
Ослоос болж гэмтсэн иргэдийн биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулахад "Хоёр хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Сануулахад, дээрх ослын улмаас “Toyota Hiace” маркийн автомашинд зорчиж явсан таван хүн, жолоочийн хамт нийт зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгааг албаныхан мэдээлсэн. Ослоор нас барсан зургаан хүний хоёр нь хүүхэд байсан юм.
Урьдчилсан байдлаар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт орших Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км орчимд “Toyota Hiace” маркийн автомашины жолооч нь Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан “Kia Grandbird” маркийн том оврын автобустай мөргөлдсөнөөс энэхүү осол болсон байдаг.
Зочин 5 цагийн өмнө 139.5.217.198
Том тэрэгнүүд, хот хоорондын автобуснууд зарим нь их л түрэмгий явдаг даа, том ь жижгийгээ дээрэлхэж буй аятай
Нэргүй 6 цагийн өмнө 139.5.219.152
Өвчтөн тээвэрлэж явсан түргэний машин гэдэг үнэн юм уу??? Яахаараа тийм олон хүүхэд хамт тээвэрлэж явдаг билээ??? Эсвэл цагаан сар хийхээр явж байсан хүмүүс биш үү??? Хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж олон хүний амь эрсэдсэнд харамсаж байна. Ямар дайн болж байгаа биш дээ
Нэргүй 5 цагийн өмнө 202.131.234.123
найрлаад буцаж байсан байхаа. түргэний машиныг нь шалга.