Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн гал түймэр гарсан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өнөөдөр /2025.03.12/ ажиллаж байна. Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар таван айлын долоон гэр, таван саравч, дөрвөн хашаа, нэг өрхийн 300 гаруй толгой мал үрэгджээ.
Улмаар гал түймэрт өртсөн айл өрхүүдэд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлснийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүлээлгэн өглөө.
Түүнчлэн Хэнтий аймгийн Дадал, Бат ширээт, Баян-Овоо суманд гарсан гал түймрийг Онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийн хамт бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар идэвхтэй гал түймрийн голомт байхгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Одоогоор түймэрт өртсөн талбай, айл өрхүүдийн болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Мөн гал түймэрт өртсөн айл өрхөд СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллалаа.
Chog chog chog 6 цагийн өмнө 202.9.46.75
хариуцлагагүй орк малууд гал алдсанаас ингэж улсаараа балрах ч гэж, хайран юм цусаар тээгэл, гал алдсан оркуудаас ял асуудаг болмоор юм
Нэргүй 6 цагийн өмнө 122.201.31.152
арай хэтэрнээ төрөөс үхэх хүртлэх амьдралынхаа бүх хугацааны малчид үргэлж хайр халамж тэтгэмж урамшуулал хүртдэг амьдрал нь найр хурим зугаа цэнгэл