Сирийн цэргийн объектод Израиль цохилт өгчээ

Сирийн цэргийн объектод Израиль цохилт өгчээ

Сирийн цэргийн объектод Израиль цохилт өгчээ

Израилийн Батлан хамгаалах хүчин Сирийн өмнөд хэсэгт байрлах цэргийн объектыг онилж, зэвсгийн нөөцөд нь цохилт өгсөн гэдгээ мэдэгдэв. Тус хүчин Мягмар гаригийн /2025.03.11/ шөнө агаарын цохилт явуулсан тухайгаа тайлбарлахдаа "Израиль улс болон Батлан хамгаалах хүчинд заналхийлж байсан тул ирээдүйд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс цохилт өгсөн" гэжээ. Сирийн орон нутгийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, хуучин армийн ажиглалтын цэг, танкны цуваа зэрэг байгууламжууд 17 удаагийн агаарын цохилтод өртсөн байна. Израилийн цэргийн хүчин өнгөрсөн арванхоёрдугаар сард Башар Аль-Ассадыг огцорсны дараа Сири дэх үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн байдаг. Тухайлбал, Голаны өндөрлөг болон Хермон уулын Сирийн газар нутагт тооцогддог, НҮБ-ын харуул хамгаалалттай цэрэггүй бүс рүү цэргээ байршуулсан байдаг. Эл цагаас хойш албан бус болон албан ёсоор мэдэгдэл хийж 100 гаруй удаа агаарын цохилт өгч байсан гэж мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Сирийн өмнөд хэсгийг бүрэн цэрэггүй бүс болгох тухай зарласан байдаг. Мөн түүний баруун жигүүрийн засгийн газар исламист Сирийн шинэ засгийн газраас Израилийн хилийн зурвастай ойрхон цэргийн ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Мягмар гаригт болсон халдлагын дараа Сирийн түр засгийн газрын ерөнхийлөгч Ахмед аль-Шараа Израилийг цэргийн хүчээ нэн даруй татахыг шаарджээ. Түүнчлэн, уг халдлагын улмаас олон улсын хамтын нийгэмлэгүүд Израилийн засгийн газрыг шүүмжилж буйгаа илэрхийлсэн байна.

Хурцадмал байдал үүсч болзошгүй нөхцөл байдалтай зэрэгцэн Орос улс Сирийн шинэ засаглалтай найрсаг харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Москвагийн зүгээс нэгдмэл, цэцэглэн хөгжсөн, ойлголцохуйц найрсаг харилцаатай Сирийг харахыг хүсч байна гэж мэдэгдсэн аж. Үүнээс гадна, Ассадын засаглал нуран унасны дараа Ойрх Дорнодод гамшигт үр дагавар нэмэгдэж байгаа тул Сирийн тогтвортой байдлын төлөө санаа зовж буйгаа онцолсон байна.

Гэсэн хэдий ч Орос улс Ассадын гадаадын холбоотнуудаас хамгийн баттай холбоотон юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард одоогийн түр засгийн газрын ерөнхийлөгч аль-Шараа түүний засаглалыг нуран унагаасны дараа Ассад гэр бүлийн хам Москва руу дүрвэсэн билээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Ассадын дэмжигчид Сирийн Латакиа хотод түр засгийн газартай мөргөлдөж, улмаар 1000 гаруй хүүхэд, эмэгтэйчүүд, энгийн иргэн амь насаараа хохирсон юм. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Хүний эрхийн байгууллагын дарга Волкер Турк мөргөлдөөний үеэр хэн энгийн иргэдийг хамруулан хөнөөж байгааг мөрдөн шалгахыг Сирийн түр засгийн газарт уриалжээ.

Курдын дайчдаас бүрдсэн Сирийн ардчилсан хүчин /SDF/ Мягмар гаригийн халдлагын дараа үндсэн хууль, албан ёсны хэл олгох эрхийн хариуд бие даасан бүлгүүдээ шинэ засгийн газарт нэгтгэхээр тохиролцсон байна.

Ингэснээр, курдын дайчдаас бүрдсэн эвсэл Сирийн бүх хилийн шалган нэвтрүүлэх боомт, хойд болон зүүн хойд хэсэгт орших газрын тос, байгалийн хийн ордод тавьж байсан хяналтаа шинэ засгийн газартаа шилжүүлэн өгнө.

Нөхцөл байдлыг харгалзан үзвэл Израилийн засгийн газар Ойрхи Дорнодыг бүхэлд нь шинэчлэхийг хүсч байна гэж ажиглагчид үзэж байна. Сирийн өмнөд хэсэгт агаарын цохилт өгөхөөс гадна Газын зурвасын өмнөд хэсэгт орших Нетзарим дүүрэг мөн адил агаарын цохилт өгсөн болохыг Газын иргэний хамгаалалтын агентлагаас "AFP" агентлагт мэдээлжээ. Улмаар дөрвөн хүн амь насаа алдсан байна.

Израилийн Батлан хамгаалах хүчин энэ талаар мэдэгдэхдээ "Хэд хэдэн террорист манай цэргийн хүчинд заналхийлсэн сэжигтэй үйлдэл хийсэн" гэв.

Катар, Египет, АНУ-ын зуучлагчид Израиль болон Палестины Хамас бүлэглэлийн хооронд гал зогсоох чухал хэлэлцээрийн талаар хэлэлцэж байх үед энэхүү халдлага болжээ. Энэ оны эхээр батлагдсан гурван үе шатлалтай зургаан долоо хоногийн хэлэлцээрт талууд барьцаалсан, хорьсон бүх хүнээ суллаж энх тайвныг тогтоосны дараа Израиль Газын зурвасаас цэргээ татах ёстой байсан юм.

Гурван үе шатны эхний шат гуравдугаар сарын 1-нд дууссан боловч дараагийн үе шатыг хэрхэн үргэлжлүүлэх талаар тохиролцоонд хүрч чадахгүй хэвээр байна.

Учир нь Хамасын зүгээс Израилийг хэлэлцээрээс татгалзаж, гал зогсоох хэлэлцээрийн хоёр дахь зургаан долоо хоногийн үе шатыг эхлүүлэхээс татгалзсан гэж буруутгаж байгаа юм. Нөгөө талаас, Израиль хоригдол солилцох эхний шатыг сунгахыг хүсч байгаа тул цохилт өгсөн хэвээр байна. Гэсэн хэдий ч уг асуудалд Сирийг хамруулж, өдөөн хатгаж байна гэж олон улсын хамтын нийгэмлэгүүд буруутгажээ.

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 139.5.219.152

Энэ еврейчүүдийг Гитлер нэг мөр устгачихаагүй нь яасан харамсалтай вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж