Байр суурь: ААН-үүд хүнээ цомхотгоод ч зардлаа даахад хүндрэлтэй болж байна

Байр суурь: ААН-үүд хүнээ цомхотгоод ч зардлаа даахад хүндрэлтэй болж байна

Байр суурь: ААН-үүд хүнээ цомхотгоод ч зардлаа даахад хүндрэлтэй болж байна

Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тарифын дагуу цахилгааны үнийг нэмсэн. Ингэхдээ аж ахуй нэгжийн цахилгааны үнийг 30 хувиар, айл өрхийн хэрэглээг 30-85 хувиар гурван шатлалтай нэмсэн билээ. Цаашид ч дулаан болон халуун, хүйтэн усны төлбөрийг нэмнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Ирэх саруудад нэмэх татвар, хураамжийн тухайд мөн л аж ахуй нэгжүүдийг тусгай бүлэгт хамруулж, айл өрхөөс илүү өндөр дүнгээр төлбөрийг тооцох шатлал гаргасан. Бизнес эрхлэгчдийн зүгээс татварын дарамтад орж, нийгмийн даатгалын шимтгэлээ ч төлж чадахгүй байгаа энэ хүнд үед хэрэглээний төлбөрийг хэт өндөр болгож байгаа нь шууд утгаараа төр бизнес эрхлэгчдийг дампууруулахыг завдаж байна гэдгийг илэрхийлж байгаа. Энэ талаар эдийн засагчдын байр суурийг тодрууллаа.


"ХЭРЭГЛЭЭНИЙ ТӨЛБӨР НЭМЭГДЭХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ"

Эдийн засагч Д.АМГАЛАН:

-Эдийн засагт ард иргэд төдийгүй аж ахуй нэгжүүдэд хүндрэл тулгарах төлөвтэй байна. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болно. Ингэснээр иргэд, аж ахуй нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх төлбөрийн дарамт ачаалал нэмэгдэнэ гэсэн үг.

Мөн ус, дулааны үнийн нэмэгдэл нь аж ахуй нэгж, бизнесийнхний үйл ажиллагааны зардал болоод суурь зардал өсөх нөхцөлийг бий болгож байна. Энэ нь ашигт ажиллагаанд шууд нөлөөлнө.

Цаашилбал хэрэглээний төлбөрийн нэмэгдэл, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт аж ахуй нэгжүүдэд зардлаа дааж явахад хүртэл нөлөөлнө. Үүгээр ч зогсохгүй санхүүгийн энэ хүндрэл нөлөөллөөс үүдэн байгууллагууд, бизнес эрхлэгчид ажиллах хүчээ цомхотгох, халах, цалин хөлсөө бууруулах зэрэг сөрөг байдлууд гарах эрсдэлтэй. Татвар, хураамж нэмэгдэнэ гэдэг бол бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бий болгоно. Ингэснээр нийт эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөллийг авч ирж таарна.

"НЭГ БОЛ ИНФЛЯЦИ НӨГӨӨ БОЛ АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ТОО ӨСНӨ" 

Эдийн засагч Б.СОСОРБАРАМ:

-Татварын дарамт, ирэх саруудад нэмэх дулаан, усны мөнгөний нэмэгдлийг ерөнхийд нь харвал үйл ажиллагааны зардал нэмэгдэж, аж ахуй нэгжүүдийн хувьд энэхүү зардлыг хэрхэн одоогийн үйлдвэрийн хүчин чадлын хувьд нөхөх вэ гэдэг сонголтод ирнэ.

Аж ахуй нэгжүүд нэгдүгээрт, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг нэмэх замаар үйл ажиллагааны зардлыг өсөлтийг нөхөх. Хоёрдугаарт, ажилчдын тоог бууруулж үйл ажиллагааны зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах.

Дээрх хоёр сонголтын алийг нь хийсэн ч эдийн засагт учрах сөрөг үр дагавар ихтэй. Хэрэв аж ахуй нэгжүүд үйл ажиллагааны зардлын өсөлтийг бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх замаар нөхөх бол инфляц нэмэгдэнэ. Нөгөө талаас ажилчдын тоог бууруулах шийдвэр гаргавал ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх эрсдэлтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ккк 1 минутын өмнө 202.9.46.75

Заяа чинь тэр дээ!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.118.122

SEKSEER80955877

Avatar

ZOCHIN 4 цагийн өмнө 202.55.183.178

Зах зээлийнхээ зарчимыг мэдэхгүй комунист юм бишүү. Зарж байгаа борлуулж байгаа үйлдвэрлэж байгаа өртөг л нэмэгдэнэ дагаад цалингийн сан чинь нэмэгдэнэ. Эргэлт чинь их л бодож 1,2 жилдээ 10 хувийн уналт л үүснэ биздээ. Эргээд сэргэхдээ гаднаас авах худалдан авалтын чадвар нь нэмэгдээд ирнэ.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.126.89.56

Дулаан цахилгаанаа алдалгүй болгосон зөв

Avatar

Зочин 3 цагийн өмнө 139.5.217.115

2016 онд нэг доллар 1700 төг байв. МАН засаг авч 3500 болтол унагааж үндэсний валютын ханшаа унагааж нэг салбарын үнийг хэт барьснаас үүдсэн гэм хохирлыг ард түмний нуруунд үүрүүлдэг нь буруу шийдэд байлаа .

Avatar

Иргэн 4 цагийн өмнө 139.5.217.31

ЗГ-ын өнөөгийн бодлого нь: эдийн засгийн маш том хямрал болох, ажилгүйдэл нэмэгдэх, хувийн салбарыг зах зээлээс шахаж байгаа учир татварын орлогогүй болох, инфляци 15% хүрэх, улмаар гадагшаа ажиллах урсгал үлэмж нэмэгдэх, хүний нөөц хүрэхгүй гэх шалтганаар урд зүгээс мянга мянга ажиллах хүчин ирэх олон ирсдлүүд бодитоор бий болж байна. Хардах эрх : ЕС-ын үг: Си Жин Пин даргатай удаа дараа уулзлаа ….. “ даалгавр” өгсөн үү? Авсан уу?

Avatar

Иргэн 5 цагийн өмнө 139.5.217.31

ЕС, УИХ, ЗГ-ын бодлого нь ЭЗ-ийг нурааж, хумиж; Иргэдэд таалагдах гэж төсвийн дансыг хоосруулж байна. Сүүлийн хагас жилд тараасан мөнгө нь багадаа 3-4 их наяд төгрөг болов. Шархаа нөхөх гэж бүх төрлийн татвар, хураамжийг нэмлээ. Сүүлдээ бүр хаанч байхгүй газрын хэвлийгээс аваагүй байгаа а/малтмлаас АМНАТ авдаг болов. Маш олон ААН хаалгаа хаалаа. МБанк бодлогын хүүгээ нэмлээ. Бодлогоо зөвтгөх гэж иргэдийн тархи угаалт замбраагаа алдлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж