PGL Cluj-Napoca 2025 тэмцээн өндөрлөөд хоёр долоо хоногийн хугацаа өнгөрчээ. “CS2”-ийн фэнүүд ч дараагийн тэмцээнээ аль хэдийнэ тэсэн ядан хүлээж байна. ESL Pro League-ийн 21 дэх улирал эхэлж байгаатай холбогдуулан “1xBet Монгол”-ийн цахим спортын шинжээчид үүнд зориулан мэдээлэл бэлдэн, тус тэмцээний талаарх хамгийн сонирхолтой зүйлсийг хүргэхээр бэлдлээ.
“ESL PRO LEAGUE”-ИЙН 21 ДЭХ УЛИРЛЫН ЮУ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ ВЭ?
“ESL Pro League”-ийн 21 дэх улирал нь “Counter-Strike 2”-ийн хамгийн нэр хүндтэй S ангиллын тэмцээнүүдийн нэгт тооцогддог нь хэд хэдэн шалтгаантай. Энэ цувралын анхны тэмцээн нь 10 жилийн өмнө зохион байгуулагдсан бөгөөд үүгээрээ “ESL Pro League” нь цахим спортын түүхэн дэх хамгийн алдартай, өргөн хүрээтэй тэмцээнүүдийн нэг болсон түүхтэй.
IEM буюу “Intel Extreme Masters” тэмцээнүүдийн хамтаар энэхүү цуврал тэмцээн нь “Intel Grand Slam”-ийн нэг хэсэг бөгөөд дөрвөн тэмцээнд түрүүлсэн баг нь 1 сая ам.долларын шагнал хүртэх боломж бий.
“ESL PRO LEAGUE”-ИЙН 21 ДЭХ УЛИРЛЫН ФОРМАТ БОЛОН ШАГНАЛЫН САН
Энэхүү тэмцээн нь 2025 оны гуравдугаар сарын 1-16-ны хооронд Шведийн Стокгольм хот дахь “ESL”-ийн студид “Intel”, “DHL”, “1xBet” болон бусад алдартай олон улсын брэндүүдийн дэмжлэг, тусламжтайгаар зохион байгуулагдана. “1xBet”-ийн хувьд “ESL”-тай хамтран ажиллах нь маш чухал бөгөөд энэ нь дэлхий даяар цахим спортын хөгжлийг түгээн дэлгэрүүлэх, дэмжихэд өндөр ач холбогдогдолтой.
Тэмцээний эхний шат нь 2025 оны гуравдугаар сарын 1-5-ны хооронд болох бөгөөд 16 баг Swiss System формааар Bo3 (Best of 3) тоглолтууд хийж, шилдэг найман багийг тодруулна.
Харин хоёрдугаар шат нь гуравдугаар сарын 7-11-ний хооронд үргэлжлэх ба эхний шатнаас шалгарсан найман шилдэг баг болон “Valve”-ийн дэлхийн чансаагаар шууд эрхээ урилга авсан найман баг өрсөлдөнө. Энэ шатанд нийт 16 баг Swiss System форматаар Bo3 тоглож, плей-оффын шатанд өрсөлдөх найман багийг тодруулна.
Хамгийн сонирхолтой нь плей-оффын шат нь гуравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд болно. Энэ шатны тоглолтууд бүхэлдээ “single-elimination” буюу шууд хасагдах форматаар болно. Өөрөөр хэлбэл, алдаа гаргах ямар ч эрхгүй гэсэн үг. Ялагдсан баг шууд тэмцээнээс хасагдана.
“ESL Pro League”-ийн 21 дэх улирлын нийт шагналын сан нь 1 сая ам.доллар бөгөөд үүнээс 400 мянган ам.доллар нь багийн тоглогчдод, харин 600 мянган ам.доллар нь багуудад хуваарилагдана. Тодруулбал, тэмцээний сүүлийн шатанд шалгарсан багууд дараах байдлаар мөнгөн шагнал хүртэнэ.
- Түрүүлсэн баг: 100’000 ам.доллар тамирчдад + 150’000 ам.доллар багт = 250’000 ам.доллар
- Үзүүрлэсэн баг: 50’000 ам.доллар тамирчдад + 75’000 ам.доллар багт = 125’000 ам.доллар
- 3-4 дүгээр байрын баг: 25’000 ам.доллар тамирчдад + 55’000 ам.доллар багт = 80’000 ам.доллар
- 5-8 дугаар байрын баг: 18’000 ам.доллар тамирчдад + 40’000 ам.доллар багт = 58’000 ам.доллар
“ESL Pro League”-ийн 21 дэх улиралд өрсөлдөж буй бүхий л 24 багийн тамирчдад шагналын мөнгө хүртэх боловч ердөө шилдэг 14 баг нь л шагналын мөнгө авах аж.
“ESL PRO LEAGUE”-ИЙН 21 ДЭХ УЛИРЛЫН ОРОЛЦОГЧИД БОЛОН ФАВОРИТУУД
“ESL Pro League”-ийн 21 дэх улиралд 24 баг оролцож байгаа. “Valve”-ийн дэлхийн чансааг тэргүүлж буй найман баг шууд хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлнэ. Тэднийг дурдвал,
- G2 Esports
- Team Spirit
- The MongolZ
- Team Vitality
- MOUZ
- NaVi
- Team Falcons
- Team Liquid
“Valve”-ийн дэлхийн чансааг тэргүүлж буй найман багаас ердөө ганц нь буюу “FaZe Clan” тэмцээнд оролцох урилгаас татгалзжээ. Тэд “PGL Cluj-Napoca 2025” тэмцээний плей-оффд бүдэрч, хоёр ч чухал тоглолтод хожигдсон учир түр завсарлага авахаар шийдсэн аж. Мөн “1xbet Mongolia”-ийн хувьд өөрсдийн багаа хамгийн хүчирхэг багуудын эгнээнд харах нь таатай байгаа нь лавтай.
Бусад 16 багийн хувьд тэмцээнийг эхний шатнаас эхлүүлнэ. Эдгээр багуудыг сонгохдоо “Valve”-ийн чансаа, олон улсын “ESL Challenger” тэмцээнүүд болон бүсийн “ESL Challenger”-ийн 48 дахь улирлын амжилтууд зэргийг харгалзан үзжээ. Энэхүү багуудад FURIA, 3DMAX, Eternal Fire, GamerLegion, FlyQuest, SAW, HEROIC, Nemiga Gaming, M80, NRG, TYLOO, Lynn Vision. paiN Gaming, MIBR, Mindfreak, Housebets зэрэг нэрс багтаж байна.
Эдгээр багуудын хувьд хоёрдугаар шатанд шалгарах нь амжилт гэж үзэж болно. Харин тэмцээний гол өрсөлдөөн дээр дурдсан найман багийн хооронд болох нь тодорхой.
Та бүхэн “1xBet Монгол” платформ дээрх “ESL Pro League”-ийн 21 дэх улирлыг дагаж, эх орныхоо бахархал болсон “The MongolZ” багийг дэмжих боломжоо бүү алдаарай !
Нэргүй 5 цагийн өмнө 139.5.217.225
энд бэт сурталчилаад явж байгааг анхаарна уу. Элбэгдоржийн сайт эзэн шигээ дураараа юма
Нэргүй 5 цагийн өмнө 59.153.114.95
medrel p***a min olon ulsiin temtseen yrij bn. chinii ter mal uchral-iin ub dotor chiheldsen poporch handalt awah gsn zolbin ym hgegu bn okay
Нэргүй 1 цагийн өмнө 139.5.217.184
нийгэм өөрчлөгдөөд бнаа. одоо ийм хучинсаг сэтгэлгээнээсээ сал аа.
Иргэн 6 цагийн өмнө 202.179.2.134
1XBET-500 сая доллар аваад. Ганцхан сая доллар өгдөг луйварчин хар мөртэй бизнес юмдаа.
Нэргүй 5 цагийн өмнө 59.153.114.95
manai tamirchdin tsalin beltgel gd bvh ymig hangaj ugch bga gazar shde