Столтенберг эргэн ирж, "хүүхэд, нохой шуугиулав"

Столтенберг эргэн ирж, "хүүхэд, нохой шуугиулав"

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Столтенберг эргэн ирж, "хүүхэд, нохой шуугиулав"

НАТО-ийн тэргүүн асан Йенс Столтенберг өнгөрсөн оны аравдугаар сард албан тушаалаа хүлээлгэж өгсөн билээ. Түүний албан тушаалыг Нидерландын ерөнхий сайд асан Марк Рутте залгамжилсан. Столтенберг НАТО-г орхисныхоо дараа улс төрд эргэн ирэхгүй гэж мэдэгдсэн нь улс орныг гайхшруулж байв.

Тэгвэл Столтенберг Норвегийн парламентын ээлжит хуралдаанд оролцож, асуултад хариулж, олныг шуугиуллаа. Түүнийг харсан хүн бүхэн хөөрч баярласан нь тун ер бусын байсныг онцолж байна. Тухайлбал, парламентын ордонд ирсэн байсан өсвөр насны хүүхдүүд түүн рүү хуруугаараа заан шуугилдаж, үйлчлэгч хүртэл ажлаа умартан Столтенбергтэй хамт зургаа авхуулжээ.

Тэрбээр танхимд үг хэлснийхээ дараа "Парламентад буцаж ирэхэд маш сайхан байна. Асуултад хариулахад бага зэрэг сонин л байлаа. Энэ миний хоёр дахь удаа. Гэхдээ би алдаа гаргачихалгүй байж чадлаа. Хилийн чанадад байхдаа би Норвегийн улс төр бага зэрэг туйлширч буйг анзаарсан. Бидэнд улс төрийн мэтгэлцээн, санал зөрөлдөөн байдаг ч бусад улс оронтой харьцуулахад бие биедээ илүү хүндэтгэлтэй, хагарал, үзэн ядалт багатай" гэжээ.

Олон улсад хамгийн их танигдсан норвеги хүмүүсийн нэг Столтенберг НАТО-г 10 жил удирдсан. Тэрбээр өнгөрсөн сард Сангийн сайдаар томилогджээ. Энэ томилгооноос хойш хэдхэн хоногийн дотор Хөдөлмөрийн нам санал асуулга явуулахад Столтенберг 10 оноо авчээ. Тиймээс Столтенбергийг есдүгээр сард болох Норвегийн сонгуульд ялалт байгуулж ч магадгүй гэж үзэж байна. 65 настай тэрбээр 2000-2001, 2005-2013 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө түүний дотны найз Йонас Гар Сторер ерөнхий сайдаар ажиллаж буй бөгөөд Столтенберг ч дахин энэ албан тушаалыг хөөцөлдөхгүй гэдгээ мэдэгджээ.

Норвегийн хэвлэлүүд түүний эргэн ирэлтийг "Stoltenback" гэж нэрлэж байна. Мөн цахим сүлжээнд "Аав гэртээ эргэн ирлээ", "Йенс бид чадна" гэх зэрэг хаштагууд трэнд болж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж