Цахилгаан тамхи янжуур тамхинаас татвар авах нь маш зөв хэрэв та хордмоор байгаа бол татвараа төлөөд хорд ингэснээр таны эрүүл мэндэд аюул учирахад эрүүл мэндийн даатгалын сангаар дамжаад нөхөн төлбөр эмчилгээнд чинь хэзээ нэг цагт зарцуулагдах л болно. Хатуу боловч үнэн энэ.
Монгол Улсад тамхины хэрэглээг бууруулах, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Тамхины хяналтын тухай хуулийг 2005 онд анх баталж, 2012 он болон 2015 онуудад томоохон хэмжээний нэмэлт өөрчлөлтүүд орсон байдаг. Хэдийгээр дотоод орчинд татуулахгүй хууль амжилттай хэрэгжиж, иргэдийн дунд дадал хэвшил болсон хэдий ч тамхидалтын түвшин буураагүйн дээр, импортоор орж ирж буй тамхин бүтээгдэхүүний тоо тогтмол өсөлттэй байдаг нь энэхүү хуулийн хэрэгжилт хангалтгүй, зорилгодоо хүрээгүйг илтгэнэ.
Монгол Улс нэг хайрцаг тамхинд ногдуулах Онцгой албан татварын хэмжээгээр дэлхийд сүүл мушгидаг ба анх тогтоогдсон хэмжээнээс хойш огт татвар нэмэгдээгүй нь Тамхины хяналтын суурь конвенцийг зөрчиж буй үйлдэл юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхины Онцгой албан татварыг жижиглэнгийн үнийг 70 хувь байхаар тогтоосон боловч манай улсын хувьд энэ төрлийн татварын хэмжээ одоогийн байдлаар 33 хувьтай байгаа нь тамхины хэрэглээ өндөр байгаагийн нэг шалтгаан болж байна. Харин цахилгаан тамхи нь одоогоор хуулийн зохицуулалтгүйн байгаан дээр гааль болон НӨАТ-ын татвараас өөр төрлийн татвар ногдуулаагүй байна. Харин олон улсад цахилгаан тамхинд татвар ногдуулахдаа янжуур тамхитай харьцуулахад 75-80% бага татвар ногдуулдаг байна.
Олон улсад тамхидалттай тэмцэж буй туршлагуудаас авч үзвэл, татвар ногдуулж санхүүгийн ачааллыг тамхи хэрэглэгчдэд нэмэгдүүлж, хэрэглээг бууруулах, дотоод орчинд хориглох, сурталчилгааг хориглох зэргээс гадна орлуулах бүтээгдэхүүнийг дэмжих, хоруу чанарыг нь бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байна.
Жишээ нь: Хэт хатуу бодлого хэрэгжүүлдэг Австрали улсад гэхэд 2020 оны байдлаар хар зах зээлийн хэмжээ 20%-д хүрч, татварын алдагдал 2 тэрбум долларт хүрсэн бол Тайланд улсад хууль бус худалдаа нийт зах зээлийн 30%-д хүрсэн байдаг энэ нь жилд 150 орчим сая долларын хар зах зээл үүссэн байгааг илтгэнэ.
Тэгвэл Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулиудаас 500 метерийн дотор утаат янжуур тамхийг худалдаалахгүй гэсэн заалтаас болж жилд 15 сая орчим ам.долларыг татвараар авч чадалгүй далд худалдаа эрхлэгчдэд боломж олгосоор байгаа энэ заалтыг засах цаг болсон.
Монгол Улсад нийт хүн амын 27% янжуур тамхи хэрэглэдэг ба жил бүр 4300 гаруй иргэд тамхидалтаас үүдэлтэй өвчлөлөөс болж нас бардаг ажээ. Утаат янжуур тамхины хор хөнөөл нь өндөр хэмд шаталтаас үүсч буй утаанаас ялгарах 7000 төрлийн хорт бодисууд бөгөөд үүнд зохистой хэрэглээ гэж байхгүй гэж мэргэжлийн салбарынхан хэлдэг. Мөн насанд хүрээгүй иргэдийн хэрэглээг хянах, хориглох ажлууд хаана ч хийгдэхгүй байгаа нь судалгаагаар тодорхой харагдана. 2023 оны НЭМҮТ-ийн гаргасан тайлан судалгаанд дам тамхидалтад судалгаанд оролцсон 3311 сурагчпын 60 хувь, 12% нь янжуур тамхи татдаг, 7 хоногтоо 2-3 удаа хэрэглэдэг гэх судалгаа бий.
Тамхичин Б 6 цагийн өмнө 202.55.183.178
Цахилгаан тамхи ижил татвартай байх ёстой – илүү байсан ч буруудахгүй. Яагаад гэвэл цоо шинэ буруу зуршлыг бий болгож байгаа бүтээгдэхүүн. Ердийн тамхины түгээлтийн амьдралд нийцэхгүй 500 метрийн заалтаа цуцлаач ээ – үүний ашиглаж далд борлуулдаг тогтолцоо хэний далд бизнес юм бэ!!!
Нэргүй 4 цагийн өмнө 202.131.234.123
цагдаа тамхичидаа торгоод байвал ядаж ил татаад байхгүй олон хүнийг хордуулж уруу татахгүй. одоо бол дураараа уураар галлаад замаар нэг өмхий үнэр тарааж явсаар байна.
Иргэн 6 цагийн өмнө 202.179.2.134
Тамхиний татварыг нэмдэгүй нь энэ бизнесийн лоббиг дээгүүр маш хүчтэй хийдэгтэй холбоотой. Электрон тамхиний асуудал эмнэлэг дээр гамшгийн түвшинд байгаа өнөө маргаашаа хүлээгээд хэвтэж байгаа хүмүүс их байна. Базаа электрон тамхи 4 жил татаад уушгиний хавдраар цэл залуу 39 насандаа нүдэн дээр минь 4хүүхдээ өнчрүүлээд нас барахыг харлаа. Өсвөр насныхан эмнэлэгээр дүүрэн байналээ Уушигний эмч нар бүр аргаа барсан бна лээ Дээш хэлэхээр нам дардаг маш хүчтэй бүлэглэл байгаа юм бналээ шүү?