Англид босоо байсан ч Аваргуудын лигт босоо байж чадсангүй

Англид босоо байсан ч Аваргуудын лигт босоо байж чадсангүй

Англид босоо байсан ч Аваргуудын лигт босоо байж чадсангүй

ПСЖ Ливерпүүлийг урьд шөнө /2025.03.12/торгуулийн цохилтоор буулган авч, шөвгийн наймд шалгарлаа. Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолтод Францын ПСЖ баг Английн Ливерпүүл багийг торгуулийн цохилтоор хожиж, дараагийн шатанд шалгарч чадлаа.

Эхний тоглолт Ливерпүүлийн Энфилд цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 6-нд болж, үндсэн цагт ПСЖ 1:0 харьцаатай хожсон бөгөөд хариу тоглолтын 12 дахь минутад Усман Дембеле гоол оруулан нийлбэр дүн 1:1 болж тэнцсэн юм. Ингээд ялагчийг торгуулийн цохилтоор шийдэхэд, ПСЖ 4:1 харьцаатайгаар ялалт байгуулсан. ПСЖ-ийн хаалгач Жанлуижи Доннарумма энэ тоглолтын гол баатар байж, Ливерпүүлийн Дарвин Нуньес, Кертис Жонс нарын цохилтыг хааж, багтаа ялалт авчирлаа. Харин ПСЖ-ийн Витинья, Гонсалу Рамуш, Усман Дембеле, Дезире Доуэ нар торгуулийн цохилтоо алдалгүй, багтаа чухал үед ялалт авчирсан юм. Энэ тоглолтын үр дүн сонирхолтой статистик эвдэгдсэн байна.Аваргуудын лигийн хасагдах шатанд эхний тоглолтоо гэртээ хожигдсон багууд сүүлийн 28 удаа дараалан тэмцээнээс хасагдаж байсан бөгөөд ПСЖ энэ жишгийг эвдэж ялалт байгуулж шөвгийн найм шатанд шалгарлаа. Ливерпүүлийн хувьд, энэ ням гарагт Ньюкасл Юнайтед багтай лигийн цомын шигшээ тоглолт хийнэ. Европын дэвжээнээс мултарсан ч, тэд английн лигтэй түрүүлэх өндөр магадлалтай байгаа мөн FA cup Efl cup гэх зэрэг тэмцээнүүдэд түрүүлэх боломжтой.

Р.БААСАНДАШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж