НЭМЭЛТ:
Шүүх хурал цайны завсарлага авлаа.
НЭМЭЛТ:
Шүүгдэгч Нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн О.Хонгорзул, улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар, нийслэлийн НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт, Нийтийн тээврийн инженер Д.Цогтбадрах нарын өмгөөлөгч асуулт асуув.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар:
-Ажлын хэсэгт орж байгаа гишүүдийг ажлын хэсгийн дарга боловсруулж, над дээр орж ирж танилцуулсан. Нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй.
Шүүгдэгч Д.Цогтбадрахын өмгөөлөгч:
-Та өөрөө ажлын хэсгийн даргыг томилсон учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнээ өөрсдөө сонгоод орж ирүүлсэн гэж ойлгож болох уу?
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар:
-Болно. Хоёрт, энэ тушаал гарч, дагалдах хуудсыг манай хэлтсийн дарга нар хянаж, захиргаа болон хуулийн хэлтэс хянаснаар албаждаг. Сүүлд би тушаалд гарын үсэг зурсан.
Шүүгдэгч Д.Цогтбадрахын өмгөөлөгч:
-Танай газрын есөн хүмүүсээс ажлын бүрэлдэхүүнд хэрхэн орсон талаар танд мэдээлэл өгсөн үү?
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар:
-Өгөөгүй.
Шүүгдэгч Д.Цогтбадрахын өмгөөлөгч:
-Та тухайн газрын ажил олгогч мөн үү?
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар:
-Надтай үр дүнгийн гэрээ байгуулаад явж байгаа. Тэгэхээр ажил олгогч мөн.
Шүүгдэгч Д.Цогтбадрахын өмгөөлөгч:
-Нийтийн тээврийн газрын даргын тушаал байна. Энд ажилтныг ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэргэшил боловсролын дагуу байршуулан ажиллана. Ажлын хэсэгт орсон 9 хүмүүсээс ямар үүрэгтэйгээ мэддэггүй, тушаалаа мэдэхгүй гэж мэдүүлж байна. Өөрсдийг нь мэдээгүй байхад ажлын хэсэгт оруулсан эсвэл татгалзаж, мэдэгдсэн зүйл бий юу?
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар:
-Саналын хуудаст саналтай, саналгүйгээрээ нэг гарын үсэг зурдаг. Эдгээр улсууд мэдлэг дадлага чадвараа ойлгохгүй байсан гэдэг талаас асууж байх шиг байна. Тэгэхээр би бас дахин хэлье. Ажлын хэсэгт орсон манай 9 хүн бүгд төрийн алба хаагчид. Төрийн алба хаагчид Төрийн албаны тухай хуулиа, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын албан хэрэг хөтөлдөг нийтлэг журмуудаа цагаан толгой шиг мэдэж байгаа.
Шүүгдэгч Д.Цогтбадрахын өмгөөлөгч:
-Танай зарим хэлтсүүд боловсон хүчний дутагдалтай байсан уу?
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар:
-Яг Нийтийн тээврийн газрын Техник технологийн хэлтсийн хувьд тийм. Нийт гурван алба хаагч ажиллахаас нэг алба хаагч дутуу байсан санагдаж байна.
Шүүгдэгч Д.Цогтбадрахын өмгөөлөгч:
-Төрийн албаны хууль журмаа бүгд мэддэг гэлээ. Зарим нь түр үүрэг гүйцэтгэгч байсан шүү дээ?
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар:
-Тушаал гараад алба хаагч болоод, цалин хөлсөө авч, эрх үүрэг үүсээд явж байгаа шүү дээ.
Шүүгдэгч Д.Цогтбадрахын өмгөөлөгч:
-Тэгвэл та тушаал гаргахдаа тухайн хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг тухай бүр нь танилцаж, баталдаг уу?
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар:
-Захиргааны чиг үүргийн юм асууж байгаа учраас нарийвчилж хэлж мэдэхгүй байна.
Шүүгдэгч Д.Цогтбадрахын өмгөөлөгч:
-Та эцсийн байдлаар эдгээр хүмүүстээ хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолттой танилцдаг уу?
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар:
-Захиргааны чиг үүргийн холбогдох хэлтсээс гүйцэтгэдэг.
Нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн О.Хонгорзулын өмгөөлөгч нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатараас асуулт нэмж асуулаа.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар:
-Нийтийн тээврийн газрын Технологийн хэлтсийн дарга асан Б.Мөнхболд хоёрын утсаар ярьсан холболт байхгүй. Нотлох баримтаар харагдах байх. Мөн наймдугаар сарын 14-н буюу Даваа гаригийн өглөө шуурхай хуралдаанд би оролцсон. Бид хоёр өглөө биечлэн уулзах боломжгүй. Мөн маргааш өглөө нь дарга намайг өрөөндөө дуудаж үүрэг өгсөн гэж Б.Мөнхболд мэдүүлдэг. Гэтэл үүний өмнө хууль бус үүрэг өгсний дагуу хурлын тэмдэглэл болон хүлээн авсан ажлын акт бүрдэх гээд байна. Гэтэл хурлын тэмдэглэл наймдугаар сарын 14-ний 16.00 цагаас хойш хурлын тэмдэглэл, хүлээлцэх ажлын акт хоёр ажлын хэсгийн очсон гишүүдийн гарын үсгээр зурагдсан байдаг. Шүүгдэгч Алтаншагай "Нийтийн тээврийн гадна 16.00 цагт ирээд Б.Мөнхболд даргад хэлсэн. Тэгээд Д.Цогтбадрахыг явуулж, надаар гарын үсэг зуруулж, Лувсандагва дээр очсон. Үг үсгийн алдаагаа зас гээд явуулсан" тухай мэдүүлсэн байдаг. Намайг наймдугаар сарын 15-нд хууль бус үүрэг өгөхөөр нь гараад хүлээн авсан актаа өөрчилсөн гэдэг нь цаг хугацааны хувьд, шүүгдэгчдийн мэдүүлгээр нотлогдох боломжгүй болж байна.
Шүүгдэгч Ц.Болортуяа жирэмсэн биетэй олон цагаар хуралд оролцоход мэдүүлэг өгөх боломжгүй, маргааш мэдүүлэг өгөх боломжоор хангах хүсэлтийг өмгөөөгчөөрөө дамжуулан гаргалаа. Шүүгч нарын зүгээс өөр өөрсдийн мэдүүлэг өгөх цаг дээр заавал биеэр оролцоно гэдэг байр сууриа илэрхийлэв. Шүүх хуралдаан өдөр бүр оройн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ гэв.
НОГООН АВТОБУСНЫ ХУРАЛ 9 ДЭХ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр/2025.03.12/ ес дэх өдрөө үргэлжилж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.
- АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
- Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
- Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
- Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 24-нийг хүртэл хойшилсон.
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.90.3
автобусаа яриач шинэ үү, хуучин уу
Зочин 6 цагийн өмнө 202.131.230.162
Монгол орон шиг дампуу орон хаана чалга. Зүгээр нэг ажилсаг автобусны жолооч залуу Засгийн шийдвэрийн дагуу гадаадаас автобус оруулж ирэх даалгвар авч. гэрээ хийж оруулж ирж. Одоо чи автобус оруулж ирлээ гэж шийтгэж суух. Энэ бол гадаад худалдаа. Гэмт хэрэнг биш. Худалдаан дээр барааны чанар дээр алдаа гарсан бол олон улсад хандаж хохирлоо төлүүлээд болоо. Монголчуудын сүүлийн 30 жилийн улс төржилтийн ялзралын дээд илрэл. Боолт хийж чадахгүй байж гуламжны архичид хууичн шинэ гэж цэцэрхэнэ.
Wait 6 цагийн өмнө 202.9.46.75
битгий гуц, мөнгий нь шинэ автус гэж авчаад актлаад хаясан хог шахсан биз дээ, дундаас нь щаасан манын 2 хулгайч зүхбаатар сумяабузар нараар хохирлоо төлүүлэх нь буруу болж байна уу муу хар aлны алчуур манын хулгайчаа
Зочин 5 цагийн өмнө 202.126.90.85
зүгээр нэг автобусны жолооч, ажилсаг залуу гэнэ ээ, кк
Нэргүй 7 цагийн өмнө 59.153.112.103
BOOBN XXNO80955877ANUSDI