Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд энэ сарын 9-нд гарсан хээрийн түймэр болон гуравдугаар 11-нд бүртгэгдсэн Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ. Одоогоор түймэрт өртсөн талбай, хохирлыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар нийт 170 мянган га талбай түймэрт өртсөн. Түүнчлэн 38 гэр, дөрвөн чингэлэг, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвч шатсан гэсэн хохирлын мэдээлэл хүлээн аваад байгаа юм.
Хуурайшилт өндөр хаврын энэ өдрүүдэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг уриалж байна.
зочин 6 цагийн өмнө 202.70.38.91
цас ороогүй бол балрах байлаа шүү анхаармаар юм даа
Пяздуу 6 цагийн өмнө 202.9.46.75
одоо түймэр тавьдаг үхрүүдээс ял асуудаг болмоор юм, зүүн 3 аймгийн малууд жил бүр галтай цог нурмаа асгаж түймэр тавьдгаа хэдэн зуун жил мэддэггүй анх үзэж байгаа юм шиг лaлaртах юм