"Нисэх буудлын онол"-ыг туршихгүй байхыг зөвлөж байна

"Нисэх буудлын онол"-ыг туршихгүй байхыг зөвлөж байна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
"Нисэх буудлын онол"-ыг туршихгүй байхыг зөвлөж байна

Агаарын тээврээр үйлчлүүлэгсдийг эрсдэлд оруулж мэдэх аюултай трэнд дэлгэрээд байна. Тодруулбал, онгоц хөөрөхөөс ердөө 15 минутын өмнө ирдэг "Нисэх буудлын онол" нэртэй трэнд аялагчдын дунд дэлгэрчээ.

ТикТок дээрх бичлэгийг харвал нэгэн зорчигч утасныхаа цаг тоологчийг 15 минутаар тохируулаад, аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэг рүү алхаж байх аж. Харин бичлэгийн дараагийн хэсгийг харвал хэдийнэ 13 минут өнгөрч, зорчигч гэйт буюу онгоц руу орох хаалга дээрээ иржээ.

Харин өөр нэг ТикТок хэрэглэгч дөрвөн минутын өмнө онгоц хүмүүсээ суулгаад эхэлчихсэн байхад дөнгөж аюулгүй байдлын шалганаар орох гэж яваагаа харуулсан бичлэг нийтэлжээ. Тухайн зорчигч аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэгээр хурдан нэвтэрч чадсан ч гэйт рүүгээ хүрэхийн тулд автобусанд суух шаардлагатай болсон байна. Гэсэн ч онгоцондоо амжиж сууж чадсан тухайгаа тэр хуваалцаад "Нисэх буудлын онол үнэн юм байна" гэжээ.

Гэхдээ "Нисэх буудлын онол" трэндийг туршаад амжилт олоогүй хүмүүс ч байна. ТикТокийн бас нэгэн хэрэглэгч онгоцондоо сууж амжаагүйгээ бичлэгээр хуваалцаад "Үүнийг туршиж үзэх хэрэггүй" гэж зөвлөжээ.

Энэ талаар аяллын салбарын мэргэжилтэн, блоггер Гэри Лефф хэлэхдээ "Хүмүүс онгоцны буудал дээр хэт эрт ирэх гээд байдаг. Тэдэнд эрт ирэхийг зөвлөх нь хэт хуучинсаг үзэл. Гэхдээ 15 минутын өмнө ирэх онол бол бас арай хэтэрч байна. Нислэгээсээ хоцорсон хүмүүсийн өмнө буруутан болохгүйн тулд нисэх буудал болон авиа компаниуд эрт ирэх зааварчилгаа өгдөг. Хоёрдугаарт, зорчигч эрт ирж байж тэд ашигаа хүртэнэ" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж