Цар тахлын дараах сурлагын хоцрогдол гүнзгийрэх магадлалтай

Цар тахлын дараах сурлагын хоцрогдол гүнзгийрэх магадлалтай

Цар тахлын дараах сурлагын хоцрогдол гүнзгийрэх магадлалтай

Монгол Улс PISA буюу сурлагын амжилтын үнэлгээнд энэ жил хоёр дахь удаагаа хамрагдаж байна. Энэ жилийн хувьд 191 сургуулийн 7446 сурагч оролцож байгаа аж. Үнэлгээнд оролцож буй сурагчдыг сонгохдоо 15 настай 62 мянга орчим сурагчдаас түүврийн аргаар сонгосон байна. Мөн энэ жилийн нэг онцлог нь түүвэрт сонгогдсон сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид болон байгалийн ухааны багш нар асуулга, судалгаанд хамрагдаж байгаа юм байна. PISA үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсролын салбарын цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлох, бусад улс орноос туршлага судлах зэрэг олон давуу талыг бий болгоно гэж хэлж болно. Тухайлбал, 2022 оны үнэлгээгээр унших чадвар муу гэж гарсан учир ирэх онд хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт хийж сурах бичгийг шинэчлэх ажлын хүрээнд унших чадварыг нэмэгдүүлэх, цаг үеэ дагаад компьютерийн мэдлэгийг олгох зэрэг өөрчлөлтийг хийж байгаа. Дан ганц уг үнэлгээнээс бус  ерөнхийдөө covid-19 цар тахлын үед сурагчдын боловсрол маш их хоцрогдсон. Ялангуяа тухайн үед анх сургуульд орж байсан хүүхдүүдийн дийлэнх нь сурлагын хоцрогдолд орсон.

Тэгвэл цар тахлын дараах сурлагын хоцрогдол арилаагүй бөгөөд улам гүнзгийрэх магадлалтай.

Энэ талаар "Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвслийн  дэд зохицуулагч Я.Мөнхчимэг тэрбээр, "Цар тахлын дараа хоцрогдол нөхөхийн тулд дижиталчилсан буюу технологийн шийдлээр хоцрогдлыг нөхөж байгаа. Тухайлбал, Eduten, medleg.mn гэх мэт. Энэ нь хүүхэд бүрт хүч чадахгүй байна. Бүс нутгаас хамаараад, гэр бүлийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад хүүхэд бүрт тэгш хүрэхгүй байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, хаана, хэнд хүрч байгаагаас үүдэж үр дүн өөр өөр байна.

Боловсролын салбарт жендерийн мэдрэмжтэй бодлого, төсөв боловсруулж, багш, удирдах ажилтнуудын жендерийн хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлага зэрэгт анхаарах, дидактик арга зүйгээ суралцахуйн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн хувирган өөрчлөх хэрэгтэй байна" гэсэн юм.

Уг үнэлгээнд өмнө нь 2022 онд анх удаагаа хамрагдаж байсан юм. Тухайн үед 196 сургуулийн 7300 сурагч хамрагдаж байсан.

Үр дүн нь арван хүүхэд тутмын зургаа нь буюу 64 хувь нь унших чадвар муу гэж үнэлүүлж байсан юм.

Тодруулбал, Монгол Улс математикийн хичээлийн үнэлгээнд оролцсон 81 орноос 425 оноо авч, 47 дугаарт жагссан байна. Азийн орнуудаас 1.2 жилийн хоцрогдолтой гэж гарч байв. Тэгвэл унших чадварын үнэлгээ хамгийн муу гарсан байна. Ойлгох, эссээ бичих, өөрийгөө илэрхийлэх зэрэг чадваруудыг энэ шалгалтаар дүгнэдэг. Энэ чадвар 81 орноос 65 дугаар байранд орсон. Олон улсын үзүүлэлтээс таван жилийн хоцрогдолтой, азийн хүүхдүүдээс 2.5 жилийн хоцрогдолтой гэсэн үр дүн гарсан байдаг. Өөрөөр хэлбэл 10 сурагч тутмын зургаа нь уншиж ойлгож чаддаггүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-12 202.131.234.123

сургаач ээ. балайрч байхаар сурга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж