“Машины дугаар авна, зарна”, “Автомашины улсын дугаар авна”, “Машины азын дугаар зарна” гэхчлэн эрэлт дагасан шинэ бизнесийн цахим хаалттай группүүд ихэсчээ. Тус бүр 45-160 мянган гишүүнтэй фэйсбүүкийн 20 гаруй группд шинэ зар цагт биш минут тутамд орох аж.
Хотын серитэй дугаар олголт шалгууртай болсноос иргэд шинэ машин авсан ч улсын дугаарт дугаарлаж буй. Гэвч мөнгөтэй бөгөөд аргатай нь авах болсон дугаарыг дамлан наймаалцах бизнес ид цэцэглэж байна. Ирэх саруудад таван шалгуурт тэнцэх машин 50-иас дээш сая төгрөгөөр авсан ч давааны цаана даваа гэдэг шиг Улаанбаатарын дугаар авах боломж улам л солонго шиг холдох сураг гарав. Шагийн үнэ нь хямддаа 1.2 -1.4 сая төгрөгт хүрсэн хотын дугаарыг авах шанс тавдугаар сараас дахин багасах нь.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны 18 дугаар тогтоолоор хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосонтой холбогдуулан Улаанбаатар хотын серийн дугаар олголтыг Авто тээврийн үндэсний төв 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас түр хугацаагаар зогсоосон. Автотээврийн тухай хуулийн 17.1.7-д Энэ хуулийн 17.5-д заасан хязгаарт багтаан олгох автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг нийслэлийн Засаг дарга батална гэж заасны дагуу шалгуур үзүүлэлтийн дагуу дугаар олголтын үйл ажиллагааг “Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-аас эрхлэн явуулахаар болсон. Тодруулбал, тээврийн хэрэгслийн хотын дугаар авах хүсэлтэй иргэд цахимаар бүртгүүлж, шалгуурын дагуу оноогоор эрэмбэлэгдэж буй.
Хүрд, насжилт, хөдөлгүүр гэхчлэн шалгуурыг харгалзаж 100 хүртэлх оноогоор дүгнэгдэх бөгөөд нэг иргэн цахим бүртгэлээр нэг л удаа хүсэлт гаргах боломжтой.
Гэвч цахим хуудаст хотын серитэй олон дугаарыг сонголттой жагсаан үнэ хаялцаж байгаа нь ченжүүд хэрхэн аваад байна гэх хардалт төрүүлж байна. Мөн ирэх сараас насжилт өндөр тээврийн хэрэгслийн татварыг нэмж, зөвхөн сүүлийн онуудад үйлдвэрлэсэн машинд дугаар олгож эхэлбэл дамын үнэ бүр л үнэтэй шаглагдах нь тодорхой.
10-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ МАШИНД УЛААНБААТАРЫН ДУГААР ОЛГОХГҮЙ
Автомашины импорт жилээс жилд өсч байгаа нь түгжрэлд нөлөөлөх төдийгүй агаар, орчны бохирдолд ч тодорхой хэмжээгээр нөлөө учруулж буй.
Импортыг хязгаарлахгүй ч ирэх зургадугаар сарын 1-нээс үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй шийдвэр албажина.
Нийслэл хотын өрхөд дунджаар 1.6 автомашин ногдож байгаа бөгөөд тэдгээрийн тал нь насжилт өндөр. Иргэдийн амьдралд автомашины эрэлт буурахгүй, цаашид ч өсөх төлөвтэй. Учир нь хүн амын өсөлт, насны бүтэц, орон сууцны барилгажилт зэрэг нь автомашины нягтаршлыг улам өдөөхөөр байна. Энэ бүхэн нь автомашины импортын бодлогыг улам боловсронгуй болгох хэрэгтэйг харуулж байна. Тиймээс нийслэлд олон жил тулгамдаад буй түгжрэлийг шийдэхийн тулд зайлшгүй арга хэмжээ авч татвар, улсын дугаарын хязгаарлалтыг хийж эхлээд байгаа.
Дээрх зурагт 2022 он хүртэлх автомашины импортын мэдээллийг харуулсан. Харин 2023 онд 94917 машин, 2024 онд 128655 машин импортоор авчээ.
Жил ирэх бүрд өсч байгаа тоог харсан ч, түгжрэлээ бодсон ч зайлшгүй хязгаарлалт хийх шаардлагатай. Шатахууны хэрэглээ бага, үнэ ханшийн хувьд хямд нэрийдлээр нэг өрхөд ногдох суудлын автомашины тоо ч жил ирэх бүрд өсч байна. Тиймээс насжилт өндөр тээврийн хэрэгсэлд ногдуулах татварыг мөн ирэх саруудад нэмэхээр судалж эхэлжээ. Гэхдээ одоогоор шийдвэр албажаагүй байна.
Суудлын автомашин импортлогч улсуудыг авч үзвэл Өмнөд Солонгос, Орос, Герман, Япон зэрэг орнууд байна. Үнэ хямд мөн шатахуун бага иддэг тул "Тоёота" үйлдвэрийн Приус маркийн автомашин монголчуудын гол уналга болдог. 2020-2022 оны байдлаар Монголд 190 мянга гаруй Приус машин явж байна. Японоос орж ирж буй автомашины 85-90 хувь хуучирсан байдаг нь асуудал дагуулдаг бөгөөд насжилт өндөр тээврийн хэрэгсэлд хамаардаг.
Нэргүй 1 цагийн өмнө 202.55.188.35
Nymbaatar l***r uuruu dugaariin chenj hiigeed bga yum bishvv ernu ard olnii durgvig hvrgen barin garagsan shiidwer
Төрбумтан 2 цагийн өмнө 103.168.34.201
хотын дугаар авна.үнэ 2сая
иргэн 4 цагийн өмнө 202.9.46.156
би хувь хүнээс дугаар аваад машиндаа зүүчихвэл болох уу? болохгүй юу? ойлгомжгүй мэдээлэл байна. Хэдэн дарга нар, түүний ченжүүд хуга баяжиж эхэллээ…..иргэд шулуулж дууслаа…..монголд бүх зүйл эсрэгээрээ болодог доо………
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.94.191
Энэ бол буруу шийдвэр. Номерийг чөлөөтэй олгох ёстой. Харин 8 жилээс доош настай байх, зөв талдаа рультэй байх, өөрийн зогсоолтой байх гэсэн шаардлага тавих хэрэгтэй. Тэгээд машины лизинг өгөхийг хориглох хэрэгтэй.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.191.193
н**ш гэж үеэлүүд ч энэ улсыг самарч дууслаа
Зочин 5 цагийн өмнө 106.186.208.29
Автомашины дугаарын бизнес аль ч улс оронд байдаг зүйл. Хамгийн сонгодог жишээ бол Арабын Нэгдсэн Эмират улс. Бидний сайн мэдэх Дубай. Машины дугаарын орон багасах тусам асар үнэтэй болдог. Манайхаар бол УБА 00 01 гэдэг дугаар байлаа гэж болоход, УБА 00 1 гэдэг дугаар илүү үнэтэй. УБА 01, бүр цаашлаад УБА 1 гэж болох гэх мэт. Тиймээс мөнгөтэй, чинээлэг иргэд нь 1 сая доллараас дээш үнэтэй дугаар авч машиндаа зүүдэг. Манайд хэрэгжүүлвэл шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг баярхаад хошуураад авах байх
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.94.191
Наадах чинь өөр асуудал. Чамин дугаарын наймаа гэж тусдаа зүйл манайд ч гэсэн дуудлага худалдаагаара явагдаж байсан
Монгол 4 цагийн өмнө 202.126.91.43
Тэр чинь Арабын Эмират эргүү минь. Ямар орныг ямартай зүйрлээд байгаа тэнэг вэ?
Нэргүй 6 цагийн өмнө 139.5.217.110
sariin omno dugaar zahialsiin onoodor daraalalaa harsan chin heveeree bna dugaar ogch bgaa ymuu ogohgui bgaa ymuu haanaas asuudagiin bol nogoo chenjuudni urduur orood avaad bgaa ym bolovuu
Нэргүй 8 цагийн өмнө 192.82.92.204
Манай улс гэхдээ яалтачгүй комунизмруу ухраад байна уу даа…
Нэргүй 8 цагийн өмнө 192.82.92.204
Автомашин буулгадаг гаалийн талбайг, автомашин борлуулалдаг цэгүүдийг хотоос гаргавал яадгийн бэ? Хотод ойрхон Налайх, Багахангай, Төв аймгийн Зуунмодод гаалийн талбайнуудыг шилжүүлэх, автомашины задгай худалдааны цэгүүдийг хотоос гаргах, 22-н авто худалдаатай адил байдлаар шийдвэл яасын бэ?
dalaihuu 8 цагийн өмнө 66.181.164.23
Түгжирэхээрээ түгжирлээ Нянбаатараа түгжээг нь тайлах гэхээр машинаа нэммээр байна Нянбаатраа…учир нь олдохгүй нүүдэлчидэээ гэж
Зочин 8 цагийн өмнө 139.5.217.198
Хуучин машины импортыг дор хаяж 10 жил бүрэн хориглож байж түгжрэл жаахан гайгүй болно. Куба улсын машинуудын 99% нь 50,60 – аад оных гэхдээ бүгд явж ажил төрлөө бүтээгээд болоод л байдаг юм байна.
Нэргүй 8 цагийн өмнө 59.153.112.103
ANUSDI VANXANDI80955877BOOBN XXNO
зочин 8 цагийн өмнө 66.181.160.85
Нямбаатарыг Оюунэрдэнэтэй нь зайлуулж байж энэ хэрүүл намжнаа
Нэргүй 8 цагийн өмнө 202.70.44.46
Замын түгжрэл, зогсоол талбай яриад гоншигнох мөртлөө асуудлыг шийдье гэхээр тэнэгтэнэ. Савнаасаа хальж асгараад байгаа юмыг зогсоох хэрэгтэй биз дээ
Бадарч тахар 8 цагийн өмнө 103.212.118.113
Японы хог дээрээ хаячихсан машиныг манай монголчууд хайж олоод оруулж ирдэг юм ! 100 машины 90 нь хог дээрээс түүсэн машин байгаа юм ! япончууд цэвэрхэн газарт цэвэрхэн эдэлдэг болохоор хогийн машин нь манайдаа тэнгэрийн унаа мэт харагддаг юм ! Хогчин нэг садан маань үүнийг надад ярьсан юм !
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.185.156
gehdee l solongos, hyatad shine mashinaas deer
Тогоо 8 цагийн өмнө 43.242.243.170
тун удахгүй хуурамч арлын дугаар авдаг, зардаг, хийдэг, шалгадаг, тохирдог бизнес эхлэнэ.
ИРГЭН 9 цагийн өмнө 103.57.93.216
Зүгээр л болж бүтэж байсан юмыг ингэж үнэтэй болгож дээр нь хулгайч луйварчид нь дамлах жирийн ард иргэддээ хүндрэл учруулах ямар тэнэг мал ажиллагаа вэ! Нямбактер малаа толгой чинь хүрэхгүй бол зүгээр л зайлаа!
Нэргүй 9 цагийн өмнө 107.122.177.76
МАХН-МАН ын хуучин коммунистууд хулгай хийхээс өөрийг чадахгүй ээ