Н.Туяа 2021 онд хөхний хорт хавдраар өвджээ. Хөхний хорт хавдрын хагалгааны дараа дааврын болон ясны тариа хийлгэхээс гадна бай эмчилгээний эм байнга уудаг. Нэг ширхэг нь 2.5 сая төгрөгийн үнэтэй "Фаслодекс" тариаг сард нэг удаа хийлгэнэ. Улсаар уг тариаг зуун хувь даадаг учраас эдийн засгийн хувьд чамгүй нэмэртэй. Гэвч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлгүүдэд олгодог санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар түүний эмчилгээ тасарчээ. Хорт хавдраар шаналаж суугаа олон мянган хүний хувьд "дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" гэгч болчихоод байгаа аж.
Н.Туяа 2025 оны нэгдүгээр сараас хойш дааврын тариагаа хийлгэж чадахгүйд хүрсэн байна. Түүний хувьд уг тариаг таван жилийн турш сар болгон хийлгэх шаардлагатай гэнэ.
"Өнгөрсөн жилийн хавар, зун улсаас хөнгөлдөг эм, тариагаа хийлгэж чадалгүй тасалдсан. Хавдар судлалын үндэсний төв, "Бриллиант" эмнэлгийн хооронд л гүйсээр байгаад таарсан" гэж цөхрөнгүй ярьж сууна.
Аавыгаа дагуулаад эмч нарыг горьдонгуй нүдээр харж суух 40 эргэм насны бор залууг Н.Бат гэдэг. Түүний аав элэгний хорт хавдраар өвчилснөөр сүүлийн хоёр жил гэр бүлээрээ хямралд орсон болохоо ч нуусангүй. Хорт хавдраар өвчилсөн хүний ар гэр давхар сэтгэлзүйгээр өвчилдөг болохыг Б.Бат бие, сэтгэлээрээ мэдэрчээ.
Түүний аав сүүлийн нэг жилд химийн тарианаас дархлааг дэмжих "Дурвалумад" тариаг хийлгэх болсон аж. Мөн л сар болгон тариулах эмчилгээний заалттай. "Өндөр өртөгтэй дархлааны тариаг тухайн хүний биеийн жин, өндөрт тохируулж хийдэг. Аав маань гурван жижиг шилийг сард нэг удаа хийлгэдэг. Нэг шил тариа нь 8.5 сая төгрөгийн үнэтэй. Гурав нь 26 сая төгрөг болдог. Энэ мөнгийг бид хувиасаа гаргаж хийлгэдэг.
Улсдаа ганц Хавдар судлалын үндэсний төвтэй. Энэ төвөөр хоёр жил явж, аавыгаа эмчлүүлж байна. Анх энэ эмнэлэг дээр очиход төсөөлснөөс аймар дүр зураг угтсан. Зах дээр явж байгаа юм шиг олон хүн амьдралын төлөө, амь насныхаа төлөө тэмцэж байна.
Ялангуяа Даваа, Баасан гаригт өвчтэй иргэд хэвтэх ор нь олдохгүй эмнэлгийн коридорт хавдрын эмчилгээгээ хийлгэдэг. Тэр зовлон, бэрхшээлийг өөрийн биеэр туулсан хүн л мэднэ. Химийн эмчилгээг 24 цагийн турш, сандал дээр сууж хийлгэнэ гэдэг өвчтөнд асар хүнд. Эндээс л манай эмнэлгийн байгууллагууд ямархуу уналтад орсныг ойлгосон доо" гэж тэрбээр гунигтайгаар санаа алдлаа.
ХИМИЙН БОЛОН ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ТӨР 100 ХУВЬ ХАРИУЦНА
Хавдрын дараах нэг удаагийн эмчилгээ зогсоход л хавдар задарч, үсэрхийлдэг байна. Цаашлаад тухайн хүн нас барах эрсдэлтэй. Хорт хавдрыг даван туулагч иргэдийн амь нас, эрүүл мэнд минут, секундээр хэмжигдэж байхад эмчилгээ нь тасалдана гэдэг тухайн хүнийг үхэл рүү нь түлхсэнтэй адил үйлдэл юм.
"Хорт хавдрын эсрэг эмчилгээний өндөр өртөгтэй 40 орчим эм тариа байдгаас 25-ыг нь улсаас 100 хувь хөнгөлдөг болсон. Үүний өмнө 17 эм, тариа улсаас хөнгөлдөг байлаа. Эм, тарианы нэр төрөл нэмэгдэж, чанар руу анхаарч эхэлж байна. Анх 30 орчим тэрбум төгрөгийг хорт хавдрын эмчилгээний өндөр өртөгтэй эм, тарианд төсөвлөдөг байсан бол одоо 100 гаруй тэрбумыг улсын төсвөөс тусгадаг болсон" тухай даван туулагчдын төлөө үйл ажиллагаа явуулдаг "Наран ижий заяа" ТББ-ын тэргүүн Ш.Ариунаа хэлж байв.
Монгол Улсын хэмжээнд хорт хавдраар өвчилж, даван туулж яваа 30 гаруй мянган хүн байдаг аж. Түүнээс 2024 онд шинэ тохиолдол болох 8169 хүнээс 4755 нь нэг жил хүрэхгүй нас барж байна гэх тоон мэдээллийг 2025 оны хоёрдугаар сарын 5-нд болсон арга хэмжээн дээр ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү танилцуулж байсан билээ. Урт удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай хавдрын даван туулагч нар өнөөдөр амь тэмцэн, улс орон, төр засгаасаа аврал гуйж сууна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.10-д хорт хавдрын химийн болон туяа эмчилгээний төлбөрийг төр 100 хувь хариуцна гэж заасан байдаг. Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 24.6.6-д сүрьеэ, сэтгэцийн зарим өвчний эмчилгээний төлбөрийг төр 100 хувь хариуцна гэж заасан.
Монгол Улсад өмнө нь жилд 6500 орчим хорт хавдар оношлогддог байсан бол 2024 онд 7200 болж нэмэгдсэн. Ойрын жилүүдэд энэ тоо 8000-д хүрнэ гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд мэдээлж байсан. Тэр хэрээр хорт хавдрын даван туулагчдын тоо нэмэгдэх юм.
"ИРГЭД ӨӨРСДИЙН МӨНГӨӨРӨӨ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ЭМ, ТАРИА АВАХААР ХЭВИЙН ӨГДӨГ"
“Наран ижий заяа” НҮТББ-ын холбооны тэргүүн Ш.Ариунаа:
-Би өөрөө хөхний хавдрын даван туулагч. Хожуу шатандаа оношлогдож, удаан хугацаанд эмчилгээнд орж буй шинэ тохиолдолд жилдээ 100 гаруй байдаг байх. Бусад нь химийн тариа хийлгээд явдаг. Дархлаа эмчилгээ Монгол Улсад бүрэн нэвтрээгүй, даатгалын хөнгөлөлтөд ороогүй байна. Энэ болгоны тоог авах гэхээр сэтгэл маш эмзэглэдэг. Даван туулагчид төд удалгүй нас бардаг, зарим нь эмчилгээгээ зогсоох гэх мэт асуудал их бий.
Хорт хавдрын дараах эм, тарианы нэршил тоо олшруулна гэж ярьж байгаа нь сайшаалтай. Улс харж үзээгүй биш харж, нас баралтын тоог багасгах асуудалд шийдэл олох гээд хичээж байгаад талархаж байгаа.
Бид хөөцөлдөж явснаар багахан ч гэсэн ахиц гарч байна. Оны эцэс, оны эхэнд тухайн төсөв өртөгт баригдах, эмнэлгүүдтэй гэрээ байгуулаагүйгээс хорт хавдрын дараах эмчилгээ үйлчилгээ тасалдах тохиолдол гарч байна. Үүнийг цаашид тасалдуулахгүй байх арга хэмжээг авах байх гэж бодож байна. Миний хатуу ярих юм бол иргэдээ хорт хавдраар өвчлүүлэхгүй байх арга зам руугаа анхаарахгүй байна. Олон нийтэд мэдээлэл өгөх тал дээрээ удаашралтай байна. Нэгэнт даатгал, сан бүрдүүлж, хорт хавдраа бүрдүүлж чадахгүй юм бол урьдчилан сэргийлэх ажилдаа түлхүү анхаараач ээ. Хүн мэдлэггүйгээсээ хохирч, өвдөж байна.
Саяхан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай шинэ хуулийг баталж, төр нэг цэгийн үйлчилгээгээр шийднэ гэж тусгасан. Шинэ хууль 2024 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагатай уулзаж, хурдацтай ажиллах шаардлагыг тавилаа. Мөн оны эцэс, оны эхэнд эмнэлгүүдтэй гэрээ хийгээгүйгээс эм, тарианы эмчилгээ тасарсан гэдэг яриа гарч байна. Эмийн компаниудаас асууж лавлахаар эм, тариа тасарч хомсдоогүй, хэвийн байгаа гэдэг. Эм , эмнэлгийн хэрэгслийн агентлагийг 2020 оны арванхоёрдугаар сард 80 хүний орон тоотой байгуулж байсан. Энэ газарт өмнө нь хандаж байсан. Маш удаан, сэтгэлтэй мэргэжилтэн дутуу юм уу гэж хардаг. Эдгээр асуудлаасаа үүдэн цоорхой гарч, дунд шатандаа ажил нь удааширч байна.
Иргэд өөрсдийн мөнгөөрөө өндөр өртөгтэй эм, тариа худалдаж авахаар хэвийн өгөөд байдаг, улсаас хөнгөлөхөөр байдаггүй болчихсон.
Тэр өндөр үнэтэй эмийг тогтмол худалдаж авах санхүүгийн чадамжтай нь хэд байгаа билээ. Хавдраар өвдөж, удаан хугацаанд эмчилгээнд орохоор гэр бүл тэр чигээрээ санхүү эдийн засгийн дарамтад ордог. Хавдар судлалын эмч нараас асуухаар удахгүй эмчилгээ хийж эхэлнэ гэдэг хариу өгсөн. Даван туулагч иргэд маань өөрсдөө бас шаардлагаа тавих хэрэгтэй гэв.
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 2025-03-12 103.57.94.105
Тэр хавдар эмчилгээ шинээр гарлаа гээд байдаг. Тэр эмчилгээ эмнүүдээс нь авчирж туршилтаар ч болтугай тарааж болдоггүй юмуу? Төр засаг бол зүгээр л үх гэж байгаа юм шиг хаяж байна.
Нэргүй 2025-03-12 66.181.189.133
Монголчууд энэ өвчнөөр дуусч байна дөө. Ядаж л хуванцар саванд хоол хүнс ус хадгалахаа болих хэрэгтэй. Одоо өнгөрсөн хойно нь худлаа дөө. Зовлонгийн л нэмэр.
Нэргүй 2025-03-12 103.212.119.14
Хажууд өмхий гэж нэрлэдэг хятад улсад хавдрыг эмчлээд байна хавдар бол эдгэрдэг өвчин шүү Зөв цагт эь зөв эмчлэх л хэрэгтэй , манайд системтэй эмчилгээ байхгүйгээс хүмүүс хохирч байна .Байгаа хэдхэн эм тариагаа ямар ч хавдарт хамаагүй хийдэг ба энэ нь зарим өвчтөнд тохирдоггүй .Хавдартай өвчтөнд манайд юу байгааг санал болгодог бол. бусад оронд энэ өвчтөнд ямар эмчилгээ хийвэл хамгийн тохиромжтой вэ гэж сонгодог юм байна гэж нэг хавдрын эмч ярьж байсан шү .
Нэргүй 2025-03-12 202.55.191.130
Нэгэнт найдваргүй болсон хүнийг эмчлэх биш зовоосоор байх уу? Чадахаа чадна, чадахгүйгээ чадахгүй гэж шулуухан хэлдэг болмоор байна. Үхэх бол байгалийн жам. Бас хувь хүний сонголт байх ёстой. Зовж шаналалгүй сайн дураараа насаа дуусгах боломжтой болго. Би үхэхээс айхгүй байна. Хүний гарт орохоос айж байна.
Зочин 2025-03-12 139.5.219.133
хотын бүх шатны болон хувийн эмнэлгүүд дүүрэн хүнтэй арзагнаж байдаг болжээ хүнсний аюулгүй байдлаа хулгайч дарга нар яриад өгөөсэй
Нэргүй 2025-03-12 59.153.113.185
хорт хавдраас урдчилан сэргийлэх хүчтэй бодлого дутагдаад байна оюулзгана аа хүнсний ахуйн эрүүл ахуйн талаас маш их ажил явуулах боломж байгаа шүү дээ!
Нэргүй 2025-03-12 139.5.219.152
Тэгээд хүнээс зээлээд ч болсон тариагаа хийлгээч. Санд мөнгө байхгүй бол өөр яах ёстой юм бэ??? Бидний төлж буй ЭМД-ын мөнгөөр өндөр үнэтэй эмчилгээнүүд хийгддэг гэдгийг мэдэх үү??? Гэтэл бид эмнэлэгт үзүүлэхгүй мөртлөө л даатгалын мөнгөө төлсөөр л явдаг. Шударга бус юмаа
Нэргүй 2025-03-12 202.9.40.49
өвдөхгүй өвчлөхгүй байх боломжыг л бид хамтдаа хийгээд явдаг бол
иргэд дээ ирүүл мэндийн наад захын ойлголт өгч байсан бол
хорт хавдрын өвчтөнүүдийн хувьд нэг үгээр хохирогч юмаа ирээдүй болсон хүүхэд урагт хүртэл нөлөөлж 0-19 насны хүүхдийн хавдрын тоо нэмэгдэж буйд
мөн электрон тамхитай холбоотой
агаарын бохирдол
хөрсний бохирдол
хүнсний аюулгүй байдал
ундны усны гээд олон шалтгаантай үүсэж
нэмээд нийгэмд тулгамдаж буй амьдрлын наад захын татвар үнийн өсөлт нь бүх л талаар стресс . . .
Irgen 2025-03-12 202.126.90.27
huviin umchtunguud buh yumiig umchilj avchihaad uursduu gadaadad heden terbumaar ch hamaagui zugaatsaad yavdag, ard tumen ni uvchin zovlond idegdeed ,uls ni tusalj diilehgui ,tsuuhun heden mongol mini gadnii batalgaagui mungu huusun humuusiin oruulj irsen huns, baraa heregleseer bsigaad ustaj duusah ni, hugiin kaptilist niigmiig yaah gej avchiraa ve
нэг 2025-03-12 66.181.165.177
Шударга бус санагдаад байвал хорт хавдар тусаад үз
xylgaichduinglzz 2025-03-12 132.194.13.89
xsgyiCJN +BooVNI = VIRUSNI URGUSULTTEi, tpamf
ЕС-д 2025-03-12 103.57.94.229
Гадаадынхан хандивласан эмнээс нь гаалийн татвар авна гээд хил дээр барьчихдаг. Гаалийн татварыг нь ядаж улсаас төлүүлчихээч гэж ЭМЯ-д хандаад 10 гаруй жил боллоо. Өнөөнг хүртэл шийдээгүй.
choi gee 2025-03-12 132.194.13.89
-# ##+;
zyrxnui naaltaan, -Opugoon indnil; 2025-03-12 132.194.13.89
texnek chanjildeg bolloo
Xylgaichduin xybuin building gjblr,yrd xormoigoor xoid xormoi nuxsun kombinatsy. 2025-03-12 132.194.13.89
idt
Нэргүй 2025-03-12 202.126.91.245
Хулгайчаас биш эмч эмнээс айх хэрэгтэй гэж бараг үнэн шүү Угаасаа эмчлэгдэхгүй өвчин д худлаа араас нь нэг их зардал хувь хүмүүс ээс гаргуулж яанаа Тэр хүмүүс нь зарим нь жил гаруй зовж тарчилсаар өөд болдог нь нууц биш Нэгэнт ий байхад ард түмнээ хорт хавдраар өвчлүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй байтал таг дуугүй угаасаа хавдар гүй монгол болчихвол эмч нар ажилгүй болох болохоор тэр биз