“Их хүрээ хот” тусгай үзэсгэлэнг Дашчойлин хийдэд дэлгэнэ

“Их хүрээ хот” тусгай үзэсгэлэнг Дашчойлин хийдэд дэлгэнэ

“Их хүрээ хот” тусгай үзэсгэлэнг Дашчойлин хийдэд дэлгэнэ

Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зургийн тусгай үзэсгэлэнг 2025 оны хоёрдугаар сарын 7-27-ны өдрүүдэд "Монгол Арт" галерейд анх удаа олон нийтэд дэлгэсэн байдаг. Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг (XVIII-XX зууны эхэн үе)” сэдэвт энэхүү тусгай үзэсгэлэнг олны хүсэлтээр Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран дахин дэлгэх гэж байна.

Үзэсгэлэн Дашчойлин хийдийн Хүрээ Майдар дуганы Соёмбо танхимд Өндөр Гэгээний их дүйчин өдөр болох гуравдугаар сарын 13-нд 11.00 цагт нээлтээ хийж, дөрөвдүгээр сарын 13 хүртэл буюу нэг сарын турш дэлгэх гэнэ.
Өнөөгийн Зүүн Хүрээ Дашчойлин хийдийг Хамба лам Ч.Дамбажав, дархан цорж лам асан С.Чадраабал нарын буянтай лам нарын санаачлага, идэвхитэй зүтгэлээр Нийслэл хүрээний нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох Зүүн хүрээний 30 аймгийн дугануудаас үлдэж хоцорсон Эрхэм тойны аймаг, Вангайн аймгийн дуганы буурь суурин дээр XYII жарны цагаан морин жилийн зуны суул сарын шинийн дөрвөний Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 1990 оны долдугаар сарын 26-ны өлзий буян бүрдсэн сайн өдөр дахин сэргээн байгуулсан юм.
Тухайн үед дахин сэргээн нээгдэж буй хийдэд Энэтхэгийн элчин сайд Бакула Ринбүчэ багш яруу сонсголонт агаад утга төгөлдөр нэрийг болгоон "Өлзий хутгийн номын орон" буюу "Дашчойлин" хэмээх алдрыг соёрхсон билээ.
Анхдугаар Богд Живзүндамбын гэгээнтэнийг таван сүүдэртээ байхад долоон хошуу халхчууд Ширээт цагаан нуурт шашины тэргүүнээ өргөмжлөн залж, шар бөсийн хот өргөөг барьж өргөсөн бөгөөд аажимдаа өргөжин Богдын хүрээ хэмээн нэрлэгдэх болжээ. Өндөр гэгээн 1651 онд өргөөнийхөө зохион байгуулалтыг өөрчлөн төвдийн Жамъянцорж Брайбун хийдэд байгуулсан адилаар Андуу нарын, Жасын, Сангай, Зоогоо, Хүүхэн ноёны, Дархан эмчийн, Өрлүүдийн долоон аймгийг анхлан үүсгэн гаргаад хожим XIX зууны эцэс, XX зууны эхээр хүрээний хамгийн отгон аймаг болох Эх дагины аймаг 1903 онд байгуулагдсанаар их хүрээ нийт 30 аймагтай болсон билээ. Эдгээр Хүрээ гучин аймгаас одоо Вангай, Эрхэмийн аймгийн дуганы суурин дээр хурал номын үйл ажиллагаагаа сэргээн авч яваа Дашчойлин хийд "Зүүн хүрээ" хэмээх энэхүү эрхэм нэрийг залгамжлан хэрэглэж байгаа билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж