Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр /2025.03.11/ “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргаар томилогдсон Ноён Шон Хинтоныг Төрийн ордонд хүлээн авч уулзсан байна.
Уулзалтаар Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд менежментийн гэрээг шинэчлэх, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эрчим хүчээр хангах, лабораторийн хяналт, үүсмэл орд, зэсийн баяжмал боловсруулж, хайлуулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах асуудлаар нээлттэй санал солилцжээ.
Оюутолгой төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс 34 хувь эзэмшдэг ч үр өгөөж муу байгаа гэх асуудал хөндөгдөж ирсэн. Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай тухай асуудал үе үеийн Засгийн газарт тавигддаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэрээ "Оюутолгой” төслийн 34 хувь дээр АМНАТ тооцож сайжруулах боломжтой” гэдэг асуудлыг хөндөж байв.
Г.ХОРОЛ
Нэргүй 4 цагийн өмнө 59.153.113.200
34% эзэмшчихээд "үр ашиг бага байна" гээд байх нь чихрээ голсон хүүхэд шиг тэнэг асуудал!! 34% эзэмшихээр л тэр хэмжээгээр ногдол ашиг урсаад ороод ирэх юм шиг ойлгодог 7 буудлын Должин чавганцаас дор дуракууд байх юмаа??!! Төр засаг нь ОТ-н бүх зардлын 34%-ийг хариуцна гэдгээ мэддэг юм байгаа биз дээ?! Наадах 34%-иасаа аль болох бушуухан салахыг л бод!!! Харин цаадуул нь зөвшөөрөх нь үү, үгүй юу??
Зочин 10 цагийн өмнө 103.168.34.44
Өрнөөс өөр Монголд хэрэг болох юм үгүй бнаа
Зочин 2025-03-11 66.181.190.150
Наад луйварчдаа одоо даврааж болохгүй. Цахилгаан станц барина гэсэн бхгүй. Үндэсний компаниудыг болохоор яргалаад гадаад компаниудын бөгсийг нь долоох юм аа
Нэргүй 2025-03-11 66.181.186.80
ямар ч өгөөжгүй муухай компанишүү юундаа баярлаж баясана вэ тэнэгүүд
Нэргүй 2025-03-11 124.158.106.78
Оюутолгой манай монголын минь бахархал. Монголын минь ирээдүй.
Нэргүй 4 цагийн өмнө 59.153.113.200
Чам шиг тэжээврүүдэд олгож байгаа халамжийн мөнгийг ОТ-н татвараас төр засаг чинь өгч байгаа юм, усан тэнэг минь!!!