Үгүйсгэх аргагүй AI тэсрэлт

Үгүйсгэх аргагүй AI тэсрэлт

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Үгүйсгэх аргагүй AI тэсрэлт

Найман настай Тимми хиймэл оюун ухаант роботтой шатар тоглож сууна. Хүүг ялмагц робот "Баяр хүргэе. Та яллаа. Чадварыг тань танилаа. Дараагийн удаад би илүү сайн тоглоно" гэж хэлэх аж. Энэ бол хиймэл оюун ухааныг сурталчлан таниулсан ямар нэг үзүүлэн эсвэл лабораторийн туршилт биш. Харин Тиммигийн ээжийн хэлснээр энэ бол хүүгийн багш, эсвэл бяцхан найз.

Хятад улс 2030 он гэхэд технологийн супер гүрэн болохын тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байна. Энэ хүсэл тэмүүллийнх нь эхний дохио бол энэ оны нэгдүгээр сараас "DeepSeek" чатботыг ашигласан явдал байлаа. Хөрөнгө оруулагчид ч хиймэл оюун ухааны бизнест мөнгөө цутгах болов. "DeepSeek" амжилт байгуулснаар гүйцэтгэх захирал Лян Вэнфэнг нь үндэсний баатар болсон гэхэд болно.

Хятадад одоогоор хиймэл оюун ухаан хөгжүүлж, борлуулдаг 4500 гаруй компани байна. Мөн Бээжингийн сургуулиуд энэ оны сүүлээр бага, дунд ангийн сурагчдад хиймэл оюун ухааны хичээлийг нэвтрүүлж эхэлнэ. Их дээд сургуулиуд ч бас хиймэл оюун ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан сургалтын байрныхаа тоог нэмэгдүүлжээ.

"Энэ бол зайлшгүй чиг хандлага. Бид хиймэл оюун ухаантай зэрэгцэн орших болно. Хүүхдүүдэд үүнтэй аль болох эртхэн танилцах ёстой. Бид үүнийг үгүйсгэх ёсгүй" гэж Тиммигийн ээж хэлжээ.

Тэрбээр хүүдээ шатраас гадна стратегийн "Go" тоглоомыг сургахыг хүсч байна. Эдгээр тоглоомын аль аль нь хиймэл оюун ухааны бүтээл бөгөөд хүүхдэдээ хийхэд харамсахааргүй хөрөнгө оруулалт гэж бүтээгчид нь ятгаж байна.

Хятадын Коммунист нам 2017 онд хиймэл оюун ухааныг улс орны хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч болно гэж тунхагласан. Тэд өнөөдрийн энэ дэвшлийг таамаглаж, найдаж байсан нь дамжиггүй. Эдийн засаг удааширч буй эгзэгтэй цаг үед Хятадын дарга Ши Жиньпин хиймэл оюун ухаанд ихээхэн найдлага тавьж байна. Хятад ойрын 15 жилд энэ салбарт 10 сая юань буюу 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

АНУ дэвшилтэт чипний экспортын хяналтыг чангатгаж, Хятадын олон компанийг худалдааны хар жагсаалтад оруулсан. Гэвч Хятадын компаниуд эдгээр саад бэрхшээлийг даван туулж чадна "DeepSeek" харуулжээ. Хятад ийм хурдан цойлно гарч ирнэ гэж Цахиурын хөндий болон салбарын бусад мэргэжилтэн таамаглаагүй.

Тиммигийн шатар тоглодог робот "SenseRobot" компаниас гаралтай бөгөөд өөр олон чадвартай. Тус робот шатрын их мастеруудыг хүртэл ялсныг Хятадын төрийн хэвлэлээр сайшааж байжээ. Тус компанийн захирал Томми Тан зургаан сарын турш роботоо янз бүрийн тэмцээнүүдэд оролцуулж сурталчилсан. Энэ бүхний эцэст тэр хүмүүсийн хариу үйлдэл бүрийг мэддэг болсноо хуваалцсан байна.

"Эцэг эхчүүд эхлээд үнийг нь асуудаг. Дараа нь намайг хаанахынх вэ гэж асуудаг. Тэд АНУ юм уу Европоос ирсэн гэж боддог байх. Гэвч Хятадаас гэхээр гайхдаг юм шиг санагддаг. Хятадаас ирсэн гэдгээ хэлэхээр тэд эхэндээ нэг, хоёр секунд чимээгүй байдаг юм" гэж тэр ярьжээ.

"SenseRobot" компани 100 мянга гаруй робот заржээ. Түүгээр ч зогсохгүй АНУ-ын томоохон супермаркет сүлжээ болох "Costco-той" гэрээ байгуулаад байна.

Хятад улс 1970-аад оны сүүлээр эдийн засгаа дэлхийд нээснээс хойш авъяас чадвар, технологийг хуримтлуулсаар ирсэн. Хятадын инженерийн салбарын амжилтын нэг нууц бол залуу боловсон хүчин. 2020 онд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр 3.5 сая гаруй оюутан Хятадад төгсчээ.

Тэднийг "STEM" гэж нэрлэдэг. "STEM" гэдэг нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн үгийн товчлол юм.

Өдгөө "SenseRobot" компани гурван настай хүүхдэд код сурахад нь туслах тоглоом бүтээж байна. Хамгийн хямд тоглоом нь л гэхэд 40 орчим ам.доллараар зарагддаг. Хиймэл оюун ухааны боловсрол олгох янз бүрийн робот бусад улсад ч бас байдаг. Гэсэн ч өрсөлдөх чадвар, ухаалаг техник хангамжийн хувьд Хятадынх илт давуу байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

"DeepSeek" зэрэг дотоодын хиймэл оюун ухааны зургаан компанийг интернетээр Хятадын зургаан бяцхан луу гэж хочлох болжээ. Бусад таван компанийг нэрлэвэл "Unitree Robotics", "Deep Robotics", "BrainCo", "Game Science" болон "Manycore Tech" юм.

Мэдээж аливаа юм бүхэн хоёр талтай учир Хятадын хиймэл оюун ухааны чадавхийг дэлхий нийт мэдэж авахын хэрээр аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөж байна. Тодруулбал, "DeepSeek", "RedNote" эсвэл "TikTok" зэрэг Хятадын программуудын цуглуулсан мэдээлэлд Хятадын Коммунист нам хандах боломжтой гэж барууныхан үздэг. Энэ хардлагын улмаас АНУ "TikTok"-ийг хориглох шийдвэр хүртэл гаргасан билээ.

Нууцлалтай холбоотой айдас "Deepseek"-ийг ч тойроогүй. БНСУ, Тайвань, Австрали улс тодорхой хэмжээгээр тус платформыг хориглоод байна. Тус платформын хэтэрхий хурдацтай өсөлт барууныхны дайсагнасан хариу үйлдлийг өдөөжээ.

Гадны нөлөөллүүд байгаа ч гэлээ Хятад улс хиймэл оюун ухааныг өргөн цар хүрээтэй ашигласаар байна. Хүн дүрст роботоор дүүрсэн үйлдвэрийг тус улсын төрийн хэвлэл хэдийнэ дүрсжүүлэн харуулчихсан билээ. Мөн хурдацтай хөгширч буй хүн амд туслах зорилгоор хиймэл оюун ухаанаар ажилладаг хүн дүрст роботуудыг хөгжүүлэхийг дэмжинэ гэж Хятадын засгийн газар нэгдүгээр сард мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.189.21

Хятад ойрын 15 жилд энэ салбарт 10 сая юань буюу 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 122.201.31.139

AI Монголчуудад, ялангуяа Монголын төрд ямар ч хамаагүй. 2 их наядаар програм хангамж үйлдвэрлээд үр дүнд нь бий болсон Хур, Дан, Ий Монголиа гэх системүүд нь бөөн алдаа, гацаагаар дүүрэн. Эрчимтэй цахимжиж буй гэх мөртөө сүүлийн 4 жилд төрийн албан хаагчдын тоо 2 дахин өсөж 260,000 болсон, тэдэнд зарцуулах зардал сүүлийн 2 жилд 2.3-с их наядаас 6.4 их наяд болж нэмэгдсэн зэрэг нь мэдээллийн технолони нэвтрүүлээд ямар ч үр дүнгүй байгаагийн нотолгоо болж байна. Хувийн хэвшлээр дамжуулж иргэд тех

Avatar

dalaihuu 8 цагийн өмнө 66.181.164.23

Гэсэр Жангар гэсэн үлгэрүүдээ хэдэн талаас нь ноортол эргүүлж хааяа нэг 100 татсан шиг чимээгүйхэн цалин авч тэтгэвэрээ хүлээсэн Монгол эрдэмтэд хөөрхий…

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.55.188.46

Дэлхийн хөгжил арай л хурдан хаяж байна шүү! Тоос нь л харагдах шинжтэй.

Avatar

Ха 9 цагийн өмнө 64.119.29.144

Монголын "ИХ МЭДЭГЧ" хогийн эрдэмтэд хуцахаас еер гавьяагуй. Ялангуяа ШУА, Их дээд сургуулийн хогийн хегшин новшнууд орчин уетэйгээ зэрэгцэн алхаж чаддаггуйн гай манай улсын хегжилд ихээр нелеелж бна.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.212.162.35

Хэнд ч хэрэггүй, онол маягийн ном хэвлүүлж оюутнууддаа шахах нь манай доктор. проф. уудын хувьд дээдийн заяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж