14 жилийн өмнөх газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв

14 жилийн өмнөх газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв

14 жилийн өмнөх газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв

Японы зүүн хойд хэсэгт 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 22 мянга гаруй хүний амь үрэгдсэнээс хойш 14 жил болжээ. Энэ өдөр нас барагсдын дурсгалыг хүндэтгэж өнөөдөр 14:46 цагт Япон даяар хэсэг чимээгүй болж, тэдний төлөө залбирлаа. Фүкүшима мужаас зохион байгуулсан уг арга хэмжээнд ерөнхий сайд Шигэрү Ишиба оролцов.

14 жилийн өмнөх гамшгийн үеэр олон хүн орон гэрээ орхин дүрвэсэн. Үүнээс хойш гамшигт өртөмтгий Япон улс нүүлгэн шилжүүлэх ажлыг зохицуулах, гамшигт өртсөн бүс нутгийг сэргээн босгох зэрэг байгалийн гамшигт илүү сайн бэлтгэлтэй байх олон алхам хийжээ.

"Хүмүүс эмгэнэлт явдлыг санаж байгаа ч гамшигийн тухай ойлголт нь улам багасаад байх шиг. Хотоо хамгаалж үлдэхийн тулд гамшигаас урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг үргэлжлүүлэн таниулах хэрэгтэй" гэж Мияаги мужийн Минамисанрикү хотын Ерөнхий хэрэг эрхлэх хэлтсийн ажилтан Масаюки Нитанай хэлжээ.

Харин Фүкүшима мужийн Иваки хотын иргэн Рэйко Эндо 14 жилийн өмнө амиа алдсан найзаа санан дурсаж "14 жилийн дараа би тайван зогсоод далай харж байна. Би гамшгийн талаар нэг их яриад байдаггүй ч энэ өдөр нас барагсдын тухай эргэцүүлэн бодож, амьд яваадаа талархдаг" гэжээ.

Сэргээн босголтын агентлагийн мэдээлснээр Фүкүшимагийн долоо хотын нутаг дэвсгэрт цацраг идэвхт бодисоос болж одоо хүртэл хорио цээрийн дэглэмтэй байна. Фүкүшимагийн станцын цэвэршүүлсэн цацраг идэвхт бохир усыг далайд гаргахтай холбоотой маргаан ч үргэлжилсээр. Станцыг ашиглалтаас гаргах ажиллагаа хэдэн арван жил үргэлжлэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж