Ирэх долоо хоногоос явган хүний замыг засч эхэлнэ

Ирэх долоо хоногоос явган хүний замыг засч эхэлнэ

Ирэх долоо хоногоос явган хүний замыг засч эхэлнэ

Энэ онд нийслэлийн хэмжээнд гол гудамж, зам дагуу 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. Энэ талаар, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Энэ жилийн явган замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелууд байхгүй. Кабелуудыг дан газар доогуур системээр явуулна. Үүнд, хугацаа их орж байгаа. Мөн авто замын нэгдүгээр эгнээ дагуух гол гудамж, замын карма зогсоолуудыг явган зам, ногоон байгууламжтай болгож засварлахаар төлөвлөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын төв зам дагуух зогсоолууд сэлгэлтгүй буюу буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болдог. Тиймээс явган замыг өргөн чөлөөтэй болгож, стандартын дагуу засаж, шинэчилнэ. Явган замаар зөвхөн хүмүүс зорчиж, зам дээр ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагын өмч байх ёсгүй. Явган замын өргөн чөлөөний хэсэгт авто зам, ногоон байгууламж, явган зам багтана” гэлээ. Өмнөх жилүүдэд баригдаж байсан явган замын хавтан амархан сулардаг учраас эдэлгээ муу, их хэмжээний эвдрэлүүд гардаг байсан.

Мөн боржин чулуугаар хийсэн явган зам гөлгөр гадаргуутай учраас стандартын шаардлагад нийцэхгүй байгаа юм. Харин явган замыг байгалийн чулуугаар барих нь насжилт удаан, арзгар материалтай тул халтирч гулсахгүй буюу стандартад нийцсэн байдлаар төлөвлөж байгаа юм байна.

Түүнчлэн нийслэлд хийгдэх явган замын ажлын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Бүс хариуцсан ахлах инженер Н.Энхбаяр“Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод явган замыг чулуун зам болгож өөрчлөх нийт 15 багц ажил задарч, хөрөнгө батлагдсан. Үүнээс нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тендер зарлагдаж, нийт есөн аж ахуйн нэгж, компанийг сонгон шалгаруулаад байна. Ирэх долоо хоногт цаг агаар дулаан байвал чулуун зам угсралтын ажлыг эхлүүлнэ. Харин өвөл чулуун замыг татан авах, бараа материал бэлтгэх ажлыг хийж гүйцэтгээд байна” гэсэн юм.

Тодруулбал, Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх нийт 4 багц явган замын ажил, Олимпын гудамж, “Хан Хилсс” хотхоноос “Хүннү” хотхон хүртэлх явган замын ажил, Чингисийн өргөн чөлөөний явган замын ажил зэрэг есөн багц ажлын тендер задарч, гэрээ баталгаажаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xom 7 цагийн өмнө 50.169.138.78

AC

Avatar

ylcuun 9 цагийн өмнө 50.169.138.78

OC

Avatar

byamba pmzy; 9 цагийн өмнө 50.169.138.78

7- – 809-9847

Avatar

-Zailyyl +batlgaagyi; 9 цагийн өмнө 50.169.138.78

gadni+ drtrk

Avatar

noirmogloj, - Ckgloz;? 9 цагийн өмнө 50.169.138.78

-#;

Avatar

-opasnix + zzxtrash; KMr+ytas TV###__ tex texnlgl? chanjing, - bycduin ayulgyiXT;+grub, XUlgaichduin Nobsh xen abaxuin;? 9 цагийн өмнө 50.169.138.78

[ towh, Xashaaljee ] +Zeregtsen opshux bolomjgyi.

Avatar

- ###; ? 9 цагийн өмнө 50.169.138.78

washungton, -cand bnyy; ?

Avatar

Хяд 9 цагийн өмнө 202.9.46.75

нянбактер хулгайч пяздуу

Avatar

guiya. 9 цагийн өмнө 76.130.42.82

Yarmag hurtel saihan chuluutei zamaas hol yagan dugyin zam tavuad uguusei gej husch bna.Amjilt.Hol geltgui 3 tsag garui tugjirch baisnaas 1 tsag alhaad ochmoor bna.

Avatar

-Zamecht,( -xynui chyxaluugl, butui opoldoodglzdctouch, galzyyraadniBrt bai;) 9 цагийн өмнө 50.169.138.78

-ybuzni (byzrnt;# + ButyymjlexW-), XTblrbljoz) – nusprbm – gadni zailyyl barsyg49;

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.212.119.238

шатаа явган зам руу оруулчихсан өргөтгөлүүд хэдэн зуугаараа байна тэднийг яах вэ?

Avatar

Zochin 2025-03-11 66.181.188.78

Сөүл эмнэлгээс урагш тавьсан байгалийн чулуу гээд байгаа явган хүний зам чинь хэдхэн хоноод хагараад унасан байна лээ. Тэр замаа Нямбаатар дарга гуй өөрөө очиж шалгаж үзмээр байна. Тавьж байгаа автозам, явган зам бүгд үнэхээр чанаргүй, зөвхөн мөнгө угаалт л явж байна. Үүнд хяналт гэж байна уу?

Avatar

Нэргүй 2025-03-11 103.212.118.205

59 км явган замыг 65 тэрбумаар хийнэ гэнээ. энэ нянбаатар чинь бүүр шуналын туйл болчижээ

Avatar

Зочин 2025-03-11 139.5.217.198

энэ жил дарга нар маань явган зам дээр ажиллахаар шийджээ, зүгээр байгаа газрыг нь хавтанг хуулж, шинийг тавьж жаал шоудаад, огт замгүй эсвэл жинхэнэ янзалмаар газар нь тэр чигтээ л үлдэх вий

Avatar

ЯМАР ЯВГАН ЗАМ ТАВЬДАГЫГ ХАРААРАЙ ! 2025-03-11 172.225.79.208

ЕРДӨӨ Л ТЭМЭЭТЭЙ УУЛЗВАРААС УРАГШ ЗАЙСАН ХҮРТЛЭХ ЯВГАН ЗАМЫГ НЭГ ЯВЖ ХАРАА Ч ИЧИЖ ҮХМЭЭР БАС ДОВ СОНДУУЛТАЙ ГАЗАР ЯВАА ЮМ ШИГ АРАЙ ДЭНДҮҮ ! ИЙМ Л ДАРГА ДААМАЛ ИНЖЕНЕР АЖИЛЧИД ЗАМ ТАВЬСАНААС ХЯТАД ХОЙД СОЛОНГОСУУДААР ХИЙЛГЭЭ Ч ДАРАА ЖИЛ НЬ ДАХИАД Л ХИЙНЭ ! ЯВГАН ЗАМАА ЗАСАХААСАА ӨМНӨ АВТО ЗАМЫН УС ЗАЙЛУУЛАГЧАА ХИЙХ ХЭРЭГТЭЙ ! ТЭР НҮХ ТУРБА ЧИНЬ ТЭР ЯВГАН ЗАМЫН ДООГУУР АВТОЗАМЫН ХАЖУУГААР ТАВИГДДАГ ЮМ ДАА БАС Л МЭДЭХГҮЙ Л БОЛОВ УУ ДАА ! АРАЙ Ч ДЭЭ

Avatar

Sssss 2025-03-11 202.9.40.47

Барзгар гадаргуу дээр цасаа яаж цэвэрлэх юм бол доо өвөлжин гулгаж таарах нь хамгийн сайн сонголт бол асфальт бетон шүү

Avatar

И 2025-03-11 103.212.118.18

24 онд бродюр шахсан, 25 онд хавтан шахах юм байна ? хайран мөнгө !

Avatar

И 2025-03-11 103.212.118.18

За бас баахан хятад хиймэл чулужн хавтан шахах нь. Энэ Нянг яаядаа ???

Avatar

Zochin 2025-03-11 192.82.92.153

Ашгүй дээ алхахад аюулгүй болох нь…. Бүх зүйлийг 2 дахин хийхгүйгээр анхнаасаа хүмүүст аюулгүй байдлаар хийх хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2025-03-11 202.55.188.122

Та нар явган явдаггүй байж замаар яадаг юм.

Avatar

Нэргүй 2025-03-11 66.181.168.82

байгалийн баржгар чулуу чинь юун стандарт хангадаг юм, дандаа өвөл цастай байх юм уу, явахад хэуүү байдаг шүү

Avatar

зочин 2025-03-11 103.143.41.2

Явган хүний хуучин замуудыг бас тухай бүрт нь нөхөж сэргээн засч баймаар байна. Явган хүний зам дээр машинаа парклуулж байгааг болиулах арга хэмжээ авбал зүгээр.

Avatar

Нэргүй 2025-03-11 103.212.119.11

ЭХЛЭД ЯВГАН ЗАМГҮИ ГАЗАР МАШ ОЛОН ЭСВЭЛ НЭГ ХҮН ЯВЖ БАГТАХГҮ ЗАМУУДИГ ӨРГӨН БОЛГО МАНГАРУУДААА

Avatar

Нэргүй 2025-03-11 124.158.106.78

Явган хүмүүс зорчих болотжийг хангах бүх боломжоо ашиглаарай. Хувийн компаниуд шаардлагагүй том хашаа барьчихсан хүмүүс явах замд саад болсон байдаг. Эхлээд явган хүнийхээ эрх ашгийг бодох хэрэгтэй.

Avatar

ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИД 2025-03-11 220.255.95.64

ХОТЫН ДАРГА НАРЫН ХАМГИЙН АШИГТАЙ ШАХААНЫ БИЗНЭС БОЛОХ БРОДУР, ЯВГАН ЗАМ СОЛИХ МАФИ АЖИЛГАА МАШ ЭРТ ЭХЭЛЖ БНА ШҮҮ, ИХ АШИГТАЙ,УГ ХАЙРАН МӨНГӨӨР ЦС ГАН ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАРЬЖ ДОЛЛАР МӨНГӨ ОЛООСОЙ,, л***р ХУЛГАЙЧ НАР САМАРЧ БНА ДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж