Москва хотын бүс нутагт нэг шөнийн дотор их хэмжээний дроны халдлага болж, наад зах нь нэг хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ. Бүс нутгийн амбан захирагч Андрей Воробьевийн хэлснээр, хохирогчид нийслэлээс холгүй орших Видное, Домодедовод халдлагад өртсөн бөгөөд долоон орон сууцны барилга сүйрсэн байна.
Хотын дарга Сергей Собянин хэлэхдээ, Москва хотын зүгт чиглэж байсан 73 дроныг устгасан бөгөөд хэлтэрхий ч орон сууцны барилгын дээвэр дээр унаж байжээ. Халдлагын дараа бүтэн нэг дүүргийн галт тэрэгний сүлжээ түр тасарсан бөгөөд Москва хотын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авчээ. Энэхүү халдлага нь Орос, Украины дайныг зогсоох асуудлаар Саудын Арабт болох АНУ, Украины төлөөлөгчдийн уулзалтаас хэдхэн цагийн өмнө болсон байна. Амбан захирагч Воробьев олон нийтийн сүлжээнд Москва мужийн эвдэрсэн орон сууц, шатсан машинуудын зургийг нийтэлж, халдлагын дараа 12 хүнийг, нэн ялангуяа гурван хүүхдийг эвдэрч гэмтсэн орон гэрээс нь нүүлгэн шилжүүлэх шаардлага гарсан гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн, Оросын Батлан хамгаалах яам Украины 337 дроныг Москва болон Оросын бусад есөн бүс нутагт нэг шөнийн дотор халдлага үйлдэх гэж байхад нь устгасан гэж мэдэгдэв.
Украины зүгээс уг халдлагатай холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Харин шөнийн цагаар Оросын дронууд Киев болон бусад хэд хэдэн бүс нутагт халддаг гэж шүүмжилжээ.
Зочин 2025-03-11 139.5.216.137
Бүгдийг нь устгасан гэх юм тэгсэн хэрнээ барилга байшин сүйрээд байдаг. Украины дроны хэлтэрхий нь л Москваг сүйрүүлэх гэж байгаа юм бол жинхэнэ дрон маш хүчтэй байх нь ээ. Оросын суртал ухуулга гэж нэг иймэрхүү л юм байна даа. Орост агаарын хамгаалалт гээд байх юм байдаггүй, бас дээр нь нөгөө яриад байдаг Кинжал, Сармат бол бүр байхгүй, бас дээр нь байгаа зэвсэгүүд нь зуунаар хоцрогдсон гэдгийг Дэлхий бүгдээрээ мэдсэн шүү дээ. Орос суртал ухуулгачид аа…
Нэргүй 2025-03-11 66.181.190.218
Оросуудыг муулаад байгаа монголчууд аа, та нар битгий машинаар ба автобусаар яваарай, мөн цахилгаан эрчим хүч битгий хэрэглээрэй! Тэгээд хүй нэгдлийн үеийн монголчууд болоорой!
зочин 2025-03-11 103.57.92.50
Оросууд дроны халдлагыг няцааж сурчээ, Энэ олон зуун дроны нэгэн зэрэг гэнтийн халддагыг бараг хохиролгүй устгаж чаджээ Гэтэл Украин оросуудын дрон пуужингийн халдлагад бараг бүрэн сүйрч байна,Харин орон сууц,сургууль цэцэрлэг ясли соёлын төв иргэний бусад байгууламж нь л бүрэн бүтэн байна, Ийм дайн урьд өмнө хэзээ ч байгаагүй, Ялангуяа барууны өдөөсөн дайнд хот тосгод бүрэн сүйрдэг гэж хэвлэлүүдэд гайхаж бичиж байна, Энгийн иргэдийн амиа алдалт цэргүүдийнхээс хамаагүй бага,сонин дайн гэж,
Нэргүй 2025-03-11 89.45.7.210
Машинаар яагаад явж болохгүй, цахилгаан хэрэглэж болохгүй болчихов оо.Манөй улс чинь өөрсдөө 90% цахилгаанаа үйлдвэрлэдэг 10% аа л оросоос худалдаж авдаг шүү. Гуйж АВДАГГҮЙ. Энэ оросыг шүтсэн балайгууд оросуудыгаа дууриагаад ийм балай тэнэг болчихдог юм байх даа.Хятад хүнд дургүй бол хятад хувцас авахгүй, орос хүнд дургүй бол цахилгаан хэрэглэж болохгүй ч гэх шиг. Ийм тэнэг болохоор оросын пропогандад итгэж малан бомбоевич болох нь аргагүй л юм байна
Нэргүй 2025-03-11 202.126.91.104
п чадахгүй бж дрон энэ тэр гөлөгнүүд чинь одоо тгд дроноос хүн төрлөхтөн айж эхэллээ хориглож эхэллээ бузрын гөлөгнүд юмаа.
зочин 2025-03-11 66.181.186.60
7орон сууцный барилга сүйрсэн гэнэ ,дотор нь хүн байгааүй юмуу, сүйрнэ гэдэг үг чин огт байхгүй болохыг хэлдэг бөгөөд голдуу амьд зүйл дээр хэрэгдэг ,барилга эвдэрсэн нурсан гэж хэлэх байх сүйрсэн барилга байр гэж би лав сонсож байгаагүй юм байна
Нэргүй 2025-03-11 202.126.88.182
Мундаг цэцрэхэж байгаамшүү,,,,,,,өөрөө хэл бичигийн ухаанд хэтийдэж нэвширсэн юм шиг байнаа,,,ямар цол зэрэг хэргэмтэйвдээ,,,,нэр алдрыг тань зориглон асуувал,,,,,алдас болчихдог юм болвуу,,,,,,
Нэргүй 2025-03-11 116.203.86.241
ЗӨВ.
иргэн 2025-03-11 62.55.205.86
Украинууд өдөрт 2000 дрон үйлдвэрлэх хүчин чадалтай болсон гэсэн, түүгээрээ мэдээж юу л хийв гэж дээ, москваг бөмбөгджээ. Гайхах мэдээ биш байна, Дайны байдалд байгаа хоёр улс.
зочин 2025-03-11 103.57.92.50
Барууны орнуудаас нийлүүлсэн дроны зарим хэсгийг Украинд угсарч байгаа нь үнэн гэсэн ,Гэхдээ залуусаа цэрэгт дайчлаад одоо хотод автобус,хөдөөд трактор барих хүнгүй шахам болсон гэдэг,Украин хүндэрч,орос хүчирхэг хэвээрээ байна, Цэргийн тусламжыг баруун үргэжлүүлбэл дайн улам л шатна, Хохирол улам нэмэгдэнэ,Украины алдагдах нутаг өсч, улс нь сүйрэх тал рүү гаа явна
Нэргүй 2025-03-11 202.126.88.182
Оросын арми дэлхийд америкын армийн дараа хоёрдугаарт ордог гэсэн үнэн болов уу,,,,,,чи юу гэж бодож байна,,,,
зочин 2025-03-11 103.57.92.50
Барууны 52 орон бүлэглээд оросуудыг ганхуулж ч чадсангүй, Тэгээд ч оросууд хүч бололцоогоо бүрэн дайчлаагүй,Энэ бол Украинд л таарсан дайн, Шаардлагатай гэж үзвэл оросууд аль ч орныг хормын дотор устгах боломжтой,Гэхдээ тэд араатнууд биш,Энэ хүчийг зөвхөн батлан хамгаалахад ашиглана,Даян дэлхийд энх тайван байлгахад зориулна
Нэргүй 2025-03-11 89.45.7.210
ай бурхан минь мөн өурж өгч байна аа ха ха
Нэргүй 2025-03-11 202.126.90.125
Оросууд өөрсдөө л дрондсондоо,,,,
Haha 2025-03-11 103.168.34.218
HUDLAA