Ипотекийн зээлтэй иргэд амьдралын даатгалд даатгуулна

Ипотекийн зээлтэй иргэд амьдралын даатгалд даатгуулна

Ипотекийн зээлтэй иргэд амьдралын даатгалд даатгуулна

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын 2.5 -т зааснаар ипотекийн зээлд тавих шалгуурт “Зээлийн хугацаа дуустал амь насны болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах” гэж заасан байдаг. Хэрэв зээлдэгч амь насны болон эд хөрөнгийн даатгалд хамрагдаагүй нөхцөлд тухайн зээл нь шалгуур хангахгүй зээлд хамаарна. Тиймээс иргэд ипотекийн зээлийн даатгалаа банкаараа дамжуулан хийх, улмаар жил бүр сунгалтыг хийлгэх шаардлагатай байдаг. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос /2025.03.09/ ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдсэн талаар мэдээллээ. Тодруулбал, “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-д ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг оруулжээ.

Ингэснээр зээлдэгч нь барьцаа хөрөнгөө ердийн даатгалын компаниудад даатгуулах харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зөвхөн урт хугацааны даатгагчийн санал болгож буй бүтээгдэхүүнд хамрагдахаар болсон байна.

ИПОТЕКИЙН ДААТГАЛЫГ ЖИЛ БҮР СУНГАХ ШААРДЛАГАГҮЙ

Даатгалын багц дүрэмд тусгагдсан ипотекийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой энэхүү шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр даатгалын хамгаалалтын хэмжээ 5-6 дахин нэмэгдэж, даатгуулагчаас гадна түүний гэр бүл дээрх эрсдэлийн улмаас санхүүгийн хүндрэлд орох, орон байраа алдах зэргээс бүрэн хамгаалагдах боломжтой аж. Мөн даатгалын гэрээг жил бүр сунгах шаардлагагүй болох ба оролцогч талуудад цаг хугацаа, зардлын хэмнэлт бий болох, ипотекийн даатгалтай холбоотой аливаа маргааны тоо буурах цаашилбал даатгуулагчдын эрх ашиг хамгаалагдах ач холбогдолтойгоос гадна урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгох замаар ипотекийн зээлийн системд эерэг нөлөөг үзүүлэх давуу талтай хэмээн албаныхан хэлсэн юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн мэдээллээр “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам” болон ипотекийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой холбогдох бусад журамд ипотекийн зээлдэгч нь амь нас, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгалд зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд заавал даатгуулах шаардлага тавигдсан байдаг. Гэтэл бодит байдал дээр ипотекийн зээлдэгч нар нь зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг сонгон даатгуулах, үүний улмаас нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх голлох өвчний эрсдэлүүд даатгагдахгүй байх, мөн зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд даатгалын гэрээний сунгалт хийгдэхгүйгээс даатгалын хамгаалалтгүй болох нөхцөл байдал үүсч зээлдэгч, эсвэл гэр бүлийн гишүүдэд өндөр дүнтэй зээл төлөх санхүүгийн дарамт учрах зэрэг нэлээдгүй асуудал үүсч байна. Иймд үүнийг шийдвэрлэх, зохицуулалтыг олон улсын сайн жишигт нийцүүлэх зорилгоор ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг оруулсан" гэсэн юм.

Даатгалын нийт хураамжийн орлогын ДНБ-нд эзлэх хувь дэлхийн дунджаар 7.4 хувь байдаг. Тэгвэл өнгөрсөн 2024 оны III улирлын байдлаар Монгол Улс 0.7 хувьтай гарчээ. Энэ нь иргэд даатгалын мэдлэг багатайг харуулж байна гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн байна. Учир нь энэ бол дан ганц даатгалын байгууллагуудын асуудал биш бөгөөд иргэдийн оролцоо ч мөн чухал.  Дан ганц даатгалын байгууллагын зүгээс иргэдэд үйлчилгээнийхээ талаар бүрэн мэдээллийг өгөх нь хангалтгүй. Иргэдийн зүгээс ч мөн өөрийн авч буй үйлчилгээндээ нухацтай хандаж, бүрэн ойлголтыг олж авах нь чухал юм.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ЯМАР ДААТГАЛД ХАМРАГДАХ ВЭ?

Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал нь зээлдэгч аливаа шалтгааны улмаас /бүх төрлийн өвчлөл, гэнэтийн осол/ амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тухайн зээлийн үлдэгдлийг нөхөн төлснөөр зээлдэгч болон банкийг зээлийн эрсдэлд оруулахгүй байх зорилготой даатгал юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад амьдралын даатгалын үйл ажиллагаа явуулдаг хоёр компани байна.

Уг даатгал хугацаатай болон хугацаагүй гэсэн хоёр төрөл байдаг. Хэрэв хугацаатай даатгалыг сонговол зээлдэгчийн зээлийн гэрээг дуустал хүчин төгөлдөр үйлчлэх юм. Үнэлгээний хувьд гэрээний эхний жилд үндсэн зээлийн дүнтэй тэнцүү байна. Хоёр дахь жилээс эхлэн зээлийн графикт заасан үндсэн зээлийн үлдэгдлийн дүнтэй тэнцүү болно. Насны хувьд 18-60 насны иргэд хамрагдах боломжтой.

Даатгалын компани сонгохдоо юуг анхаарах вэ?

  • Бүтээгдэхүүний нөхцөл, хамрах хүрээг сайтар судлах
  •  Гэнэтийн осол болон өвчлөлийн эрсдэл бүрэн багтсан эсэхийг нягтлах
  • Даатгалын компанийн найдвартай байдлыг харах

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2 цагийн өмнө 66.181.177.66

Даатгалын компаниудын цэвэр ашиг 2024 онд 34 тэрбум төгрөг болсон байна лээ.Даатгалын кампаниуд яаж иргэдээс мөнгө салгах вэ? гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байх юмаа.Энэ бол утгагүй зүйл бөгөөд даатгалын компаниудын луйвар мөн.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.126.91.94

Албаныхан хэллээ гэхээр л болж бүтэж байгаа юмыг шахаа авилга руу хөтөлсөн байдаг гэдгийг иргэд мэдэх болсон. Хуулийг дүрэм, журмаар өөрчөлдөгийг болих хэрэгтэй. Хаана яаж даатгуулах нь иргэдийн эрх шүү

Avatar

сонгогч 4 цагийн өмнө 202.9.46.156

ипотекийн зээлээ зогсоож, тэнгэрт хадсан орон сууцны үнээ буулгах ёстой

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.70.44.46

Гэтэл бодит байдал дээр ипотекийн зээлдэгч нар нь зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг сонгон даатгуулдаг гэнэ үү. Санхүүгийн зохицуулах хороо өөрсдөө тийм журам баталчихаад одоо сонгодог гэж хуцах аа боль

Avatar

Мөнх 7 цагийн өмнө 103.57.93.199

Ипотекийг улс өөрөө санаачилсан тул даатгалыг улс хариуцана.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.131.238.26

бөөн луйвар

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.9.90.100

даатгалын компаний хэдэн нөхдүүд төрд гараад бүх төрлийн даатгалыг нэмж байна даа.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.168.8

Угаасаа л авч байгаа орон сууцаа даатгуулаад л гэрээ хийгдэж байгаа шүү дээ!!!

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.168.8

Энэ даатгал гэдэг луйвар хийдэгээ хэзээ болих гээд байна аа? Ямар ялзарсан арга барилаар иргэдээ цөлмөж байнаа та нар. Наана чинь засаг дулаан, цахилгаан, усны гээд бүх хэрэглээгээ нэмээд байдаг. Та нар даатгал гээд мөлжөөд байх юм уу? Үүнийгээ зогсоогоочээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж