Стефен Көрри түүх бүтээж чадах уу?

Стефен Көрри түүх бүтээж чадах уу?

Стефен Көрри түүх бүтээж чадах уу?

NBA-ийн супер од, Стефен Көрриг бүх цаг үеийн хамгийн агуу шидэгч гэдэгтэй маргах хүн ховор бизээ. Тэрбээр өнөөдөр /2025.03.11/ Портланд трейл блайзерс багийн эсрэг 5 алсын зайн шидэлт амжилттай оруулснаар замналдаа 3998 алсын зайн шидэлт хийж байгаа бөгөөд 4000 удаа гурван онооны шидэлт оруулсан  анхны тоглогч болоход хоёр  шидэлт дутуу байгаа юм.

Көрри 2021 оны арванхоёрдугаар сарын 14-нд өөрийн замналын 2,974 дахь гурван онооны шидэлтээ оруулж Рэй Аллены эзэмшиж байсан шидэлтийн рекордыг эвдэж бүх цаг үеийн нэгдүгээр байранд орж ирсэн юм.

Madison square garden-нд болсон тэр өдрөөс хойш 1,182 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд Көрри 221 тоглолтод оролцож, дахин  1017 гурван онооны шидэлт нэмж хийсэн нь түүнийг бусдаас хэр өөр түвшний шидэгч вэ гэдгийг харуулж байгаа юм. Түүний энэхүү амжилтад хүрэх замнал нь Уарриорс 2009 онд 7 дахь сонголтоор Көрриг сонгосноор эхэлсэн билээ. Rookie улиралдаа 166 алсын зайн шидэлт оруулж 10-р байранд жагссан. Энэ нь түүний 16 жилийн хугацаанд гэмтлээс болж өнжсөн хоёр улирлаас бусад бүх улирлынх нь хамгийн бага үзүүлэлт юм. Көрри 16 улирлынхаа наймд нь NBA-г нийт оруулсан гурван онооны шидэлтээр тэргүүлж байсан бөгөөд тэр дундаас 2015-2016 оны улиралд 402 алсын зайн шидэлт хийж нэг улиралд хамгийн их гурван онооны шидэлт хийсэн тоглогч болж, лигийн түүхэн дэхь анхны үнэмлэхүй үнэ цэнэтэй тоглогчоор тодорч байв.

Көрри нэг улиралд  300 болон түүнээс илүү гурван онооны шидэлт оруулсан  тоогоороо (5 удаа) NBA-н бусад бүх тоглогчдыг (Жеймс Харден, Клей Томпсон) нийлүүлснээс их шидэлт оруулсан байна. Нэг тоглолтод 5 болон түүнээс олон  холын зайн шидэлт хийсэн тоглолтыг Көрри 388 удаа хийсэн нь түүний ард байгаа хоёр тоглогчийн (Жеймс Харден, Дэмиан Лиллард 387) нийлүүлснээс илүү юм. Мөн нэг тоглолтонд 10 болон түүнээс олон шидэлт хийсэн тоогоороо дараагийн таван тоглогчийг нийлүүлснээс илүү байна.

Көрри талбайн гол болон түүнээс хол зайнаас шидэж шидэлтийн хувиа бууруулахаас айдаггүй. Замналынхаа турш, Көрри 113-н оролдлогоос зургаан (5.3 хувь) удаа талбайн голоос хол зайнаас шидэж оруулсан байна. Тэгсэн ч карьерын гурвын шидэлтийн хувиараа дор хаяж 1000 шидэлт оруулсан 161-н тоглогчоос дөрөвдүгээр байранд (42.4 хувь) жагсдаг байна.

Тогтвортой байдал бол Көрригийн 4000 удаа гурвын шидэлт хийх аяллын гол түлхүүр юм. Бүх шидэгчид уналтад ордог ч Көрри тоглолтод дор хаяж нэг шидэлт оруулахгүй гурван тоглолт дараалан тоглож үзээгүй. Үнэн гэвэл Көрри замналынхаа 1010 тоглолтынхоо 967-д нь дор хаяж нэг гурван онооны шидэлт хийсэн байна. Энэ үзүүлэлт нь 50-аас доошгүй тоглолт хийсэн тоглогчдын дунд бүх цаг үед нэгт орох үзүүлэлт юм. Энэ бүх шидэлтийн амжилтууд нь урьд өмнө нь хэний ч харж байгаагүй гайхалтай зүйл юм. Энэ Баасан гаригт Кингс багыг талбайдаа хүлээн авч тоглох бөгөөд  хоёр удаа  гурван онооны шидэлт нэмж оруулснаар  дахин нэг гайхалтай амжилтын эзэн болох юм.

 

Н.НАРАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж