NBA-ийн багууд түүхээ бүтээх явцдаа бий болгосон тухайн багийг тодорхойлох соёл гэж байдаг. Далласын соёл бол багийн цөм болсон гол тоглогчоо драфтаас авч түүнийгээ хөгжүүлэн багаа босгож аваргын цомд хүрэх юм. Тэгвэл энэ баг өөрсдийн соёлоосоо нүүр буруулсан уу?
Тэд драфтаас авч хөгжүүлсэн ирээдүйн тод од бүх багийн хүсэмжит тоглогч болох Лука Дончичийг ЛА хот руу явуулж оронд нь Энтони Дэвисийг өсөж яваа залуу тоглогчийн хамтаар авсан. Энэхүү солилцооноос Даллас Мавериксийн хараал эхэлсэн гэлтэй. Ирээдүйгээ золин байж авсан Дэвис нь ирсэн анхныхаа тоглолтод гэмтэл аван талбайг орхиж тодорхойгүй хугацаанд багтаа тус хүргэж чадахааргүй болсон. Тиймдээ ч Лукаг солигдсоноос хойш Кайригийн нуруун дээр бүх ачаа ирсэн. Тэр ч чадах бүхнээ хийж багаа плей-оффоос мулталчихгүй дөнгөн данган авч явж байв. Харамсалтай нь лигийг тоглож буй минутаараа тэргүүлж байсан түүний хувьд хэт их ачаалал авсны улмаас зүүн өвдөгний ACL-ээ гэмтээсэн.
Ингээд Даллас Мавериксийн энэ жилийн амжилттай хамтаар хаагдлаа. Мөн энэ багийн гурван самбарын тоглогч гэмтэлтэй байгаа бөгөөд энэ улиралд дахиж тоглох нь эргэлзээтэй байгаа. Ном журандаа бол багийн бүрэлдэхүүнд дээд талдаа 15 тоглогч байх ёстой байдаг.
Гэтэл одоо багийн бүрэлдэхүүнд таньдаг нэр цөөхөн болж, гараа сэлгээ нийлээд тоглох боломжтой долоон хүн л үлджээ. Энэхүү хараал мэт үргэлжилсэн гэмтэл бэртлийн гол буруутанг багийн ерөнхий менежер Нико Харрисон гэж хөгжөөн дэмжигчид нь үзэж байгаа аж.
Ганцхан жилийн өмнө NBA-ийн шигшээ цувралд шалгарч байсан баг маш хурдацтайгаар "улны баг" болоход ойрхон байна. Учир нь энэ зун солилцоо наймаа хийж, цом горилогч баг болж чадахгүй бол Энтони Дэвис, Кайри Ирвинг хоёр гэрээгээ цуцлаад өөр баг руу явах бүрэн боломжтой байгаа юм.
Тэгвэл нөгөө талд Финикс Санс багийн их гурвал задрах нь цаг хугацааны асуудал болоод буй. Үүнтэй холбоотойгоор Далласын зүгээс ирээдүйгээ золин байж босгосон багаа задлахгүйн тулд ирэх улирал Сансын од Кевин Дурантыг багтаа нэгтгэх хүсэлтэй байгаа аж. Харин түүнийг авахын тулд энэ баг юу гарздаж чадах вэ?
Багаа задлах төлөвлөгөөтэй байгаа Сансын хувьд тоглогч гэхээс илүүтэй олон драфтын эрхүүд цуглуулахыг хүсэх нь ойлгомжтой. Харин Даллас цаашдын ирээдүйгээ дахин эрсдэлд оруулан байж их гурвал бүрдүүлж аваргын хэмжээний баг болох уу?
Бодит байдал дээрээ Кевин Дурантыг авчраад аварга авч чадахгүй бол энэ баг ойрын хэдэн жилдээ маш том уналтад орж утгаараа улны баг болох аюултай аж.
>C 2025-03-11 50.169.138.78
W
gyilagchnc 2025-03-11 50.169.138.78
baaxan XArAALAANCJ NAAJ