Мэргэжлийн сүмогийн Харү башё уламжлал ёсоор Осака хотноо өнгөрсөн Ням гаригт эхэлсэн. Башёгийн эхний өдөр шинэхэн ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн комүсүби Абид өвдөг шороодож, шуугиан тарьсан. Тэгвэл тэрбээр өчигдөр/2025.03.10/ Вакатакакагэг давж, ёкозүна цолтой анхны ялалтаа байгуулжээ.
Өдгөө 25 настай 74 дэх ёкозүнагийн тухайд өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлэн ёкозүна цолны болзлоо хангасан билээ. Мөн ёкозүна асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас үргэлжлүүлэн барилдах боломжгүй болж, зодог тайлсан учир Хошорюүд цол олгох шийдвэрийг түргэвчилсэн билээ.
Тэгвэл комүсүби Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр озэки Оносатод унаж, 1-1 гэсэн амжилттай болжээ. Бусад монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил Ошома П.Дэлгэрбаярыг давжээ. Харин Онокацү Б.Чойжилсүрэн Мидорифүжиг давсан аж. Ахмад бөх Чиёошома Г.Мөнхсайхан Г.Мөнхсайхан сэкивакэ Дайэйшод өвдөг шорооджээ.
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.190.15
ene hamgiin muu avarga udahgui zodog tailna
Зочин 12 цагийн өмнө 139.5.217.198
одоо энэ сумогоо боль оо, үздэг, сонирхдог амьтан бараг байхгүй болчихоод байхад л улиг болтол бичээд байх, сэтгүүлчдийг мөнгөөр угжиж л бичүүлдэг юм болов уу
Нэргүй 2025-03-11 202.9.41.78
Мннголд үүрлцн нам төр эзлцн хулгайч х***а манж пздануудыг зайлулаачээ.
Нэргүй 2025-03-11 202.9.41.78
Мннголд үүрлцн нам тармнзлун хулгай х***а манж пздануудбг зайлулаачээ.