Азийн тэргүүлэх хөгжмийн фестиваль болох зорилготой “Playtime Festival-2025” наадам долдугаар сарын 3-6 хүртэл буюу нийт дөрвөн өдрийн турш “Плэйтайм” хүрээлэнд зохион байгуулах юм.
Наадмын эхний lineup буюу уран бүтээлчдийн нэрс 2025 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор цацагдахын сацуу “Advance” хөнгөлөлттэй тасалбарын борлуулалт цөөн хоногийн хугацаанд борлуулагдаж эхэлсэн билээ. Гэвч сар шинийн баярын амралтын өдрүүдтэй давхацсанаар үзэгчид тасалбараа тус хугацаанд худалдан авч амжаагүй тул зохион байгуулагчид үнэнч үзэгчдийнхээ хүсэлтийг харгалзан “Playtime Festival-2025” наадмын тасалбарыг хөнгөлөлттэй авах хамгийн сүүлийн боломжийг бүрдүүлсэн “Advance” тасалбарын борлуулалтыг 2025 оны гуравдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 24-ний 18:00 цаг хүртэлх хугацаанд сунгасан байна.
Тасалбарыг https://playtimefestival.com/mn болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр авах боломжтой юм.
“PLAYTIME FESTIVAL 2025” НААДМЫН ҮНДСЭН 8 ТАЙЗНААС 104 ХАМТЛАГ, УРАН БҮТЭЭЛЧ УРАН БҮТЭЭЛЭЭ ХҮРГЭНЭ
“Playtime Festival 2025” наадмын эхний Line-up албан ёсоор зарлагдаад буй билээ. Энэ жил Playtime Festival наадмын үндсэн тайзууд болох Playtime, The Bunkr, Нааглихац, Grove, Fire, Disco Ger тайзууд, "La Vie En Rose", "Waldo" асрууд гэсэн нийт найман тайзнаас олон улсын 37, дотоодын 67 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ хүргэх юм байна. Фестивалийн салшгүй нэгэн хэсэг болох хөгжмийн бус хөтөлбөр болох PT+ улам баялаг болж, олон талт хамтралыг бий болгох ажээ.
ТАСАЛБАРЫГ ЭНЭ ҮЕЭР АМЖИЖ АВАХ 3 ТӨРЛИЙН PAYMENT PLAN-ЫГ НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДААС САНАЛ БОЛГОЖЭЭ
- Advance тасалбараа үндсэн үнээс 40% хөнгөлөлттэй шууд худалдан авах боломж;
- PAY-IN-3 буюу GA 360,000₮ тасалбараа 3 хувааж 60 хоног хүртэлх хугацаанд төлөх уян хатан нөхцөл;
- SPECIAL OFFER нь зөвхөн M bank-ны харилцагч бол GA тасалбарыг 240,000₮ буюу EARLY BIRD үнээр авах онцгой саналуудыг тус тус олгосон байна.
ТАСАЛБАР АВСАН БҮХ ҮЗЭГЧДЭДЭЭ МАЙХАН БАРИХ ЭРХ ҮНЭГҮЙ ДАГАЛДУУЛНА
Playtime Festival нь өнгөрсөн жилээс шинэ талбайд буюу Плэйтайм хүрээлэнд зохион байгуулагдаж эхэлсэн билээ. Тогтвортой ногоон хүрээлэнгийн жишгээр байгуулж, үлгэр жишээ ногоон наадам болохоор зорьж буй наадам энэ жилээс зөвхөн Tent Camping-тай болж байгаа юм байна. Ингэснээр наадмын тасалбар авсан бүх үзэгчид талбайн гаднах зогсоол дээр машинаа үнэгүй байрлуулан, тасалбарт дагалдаж ирж буй майхан барих эрх бүхий зай талбайд майхнаа барин тав тухтай байрлах боломжтой болжээ. Харин Camper Van-тай үзэгчдэд тусдаа байрлах зогсоолын хэсэг гаргаж байгаа бөгөөд зогсоолын эрх нь удахгүй борлуулагдаж эхлэх юм байна.
earth.music.art.love
Zochin 10 цагийн өмнө 202.21.111.170
Ноднин бөөн шороон дунд болсон. Зочид хөгжимчин нь ….. би ийм бохир, заваан газар үзээгүй юм байна… гэсэн харууслаа олон нийтийн цахим сүлжээнд тавьсан байна лээ. Зохион байгуулагчид анхаарна биз дээ. Мөн 4 өдөр бол урт байна лээ. 3 өдрөөс хэтрээд хэрэггүй дээ. Архи, пиво зарж олох орлого чинь 3 өдөрт хангалттай.
зочин 2025-03-11 202.9.46.170
хар тамхи, биеэ үнэлэгчдийн хар зах …………………