NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн II тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт нэр дэвшин ялалт байгуулсан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг танилцуулж байна.
УИХ-ын 2024 оны сонгуульд аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан 20 шахам нэр дэвшигч ялалт байгуулсны нэг нь Ардчилсан намаас өрсөлдсөн О.Амгаланбаатар юм. Одоо тэрбээр Ардчилсан нам дотроо Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Тувааны “Нэг Монгол” хөдөлгөөнд харьяалагддаг. Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн алба хаших үед нь Гааль, таварын алба хариуцсан орон тооны бус гишүүнээр ажиллаж байв. 2024 оны сонгуульд том тойрогт ялалт байгуулахад УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай хоршиж ажилласны хүч гэх нь бий. Ер нь О.Амгаланбаатарын хувьд өөртөө ашигтай хэнтэй ч очоод наалдчихдаг тухай улс төрийн хүрээнд яригддаг.
Х.Баттулгын фракц дор дарцаглаж явсан О.Амгаланбаатар “Нэг Монгол” хөдөлгөөнд нэгдсэн нь Ардчилсан нам доторх хөдөлгөөнүүдээс хамгийн хүчтэйг нь харж хийсэн сонголт ч гэх нь бий.
Одоогоор Ардчилсан нам доторх фракц, хөдөлгөөнүүдээс хамгийн олон гишүүнээ хамтарсан Засгийн газарт оруулж чадсан нь “Нэг монгол” аж. Тус хөдөлгөөний гишүүдээс Э.Одбаяр, Ц.Туваан, О.Алтангэрэл, Ц.Баатархүү, С.Одонтуяа нар хамтарсан Засгийн газарт сайдын алба хашиж байна.
УИХ-ын 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа О.Амгаланбаатар гишүүн “Намаа сонгуульд ялагдуулсан Л.Гантөмөр дарга огцрох ёстой” гэх шаардлага тавин, гарын үсэг цуглуулан манаргасан нь нэг талаас Х.Баттулгын захиалга, нөгөө талдаа “Нэг Монгол” хөдөлгөөний зүгээс өгсөн даалгавар байв. Уг нь 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд дараалан ялагдаж, гудамжинд гараад байсан Ардчилсан намыг парламентад 42 суудалтай, хамтарсан Засгийн газарт найман сайдын суудалтай болгож, улс орноо хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх хүртэл ачаа үүрсэн хүн нь яах аргагүй Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр юм. Тиймдээ ч О.Амгаланбаатарын улс төр өндөр авалгүй утаа май тавих төдийхнөөр унтарсан ч “Нэг монгол” хөдөлгөөнийхөн 2024 оны УИХ-ын сонгуульд үсэрсэн Н.Ганибалыгаа Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд залж чадсан. Нэг ёсны “Нэг Монгол”-ынхон сүр сарыгаа урдаа гаргаж орилуулж байгаад намынхаа гал тогоог Н.Ганибалд авч өгсөн хэрэг.
Товчхондоо бол О.Амгаланбаатар тус хөдөлгөөний гар хөлийн үзүүрийн хүн ч гэж хэлж болно.
Сүүлийн үед Нарансэвстэй боомтыг нээх асуудлаасаа болж, нутгийн олон төдийгүй эрдэмтдийн эсэргүүцэлтэй тулах болсон. Тэрбээр Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байх үеэс энэ асуудлыг тавьж ирсэн. Энэ тухайгаа “Нарансэвстэй боомтыг нээснээр Нарансэвстэй-Алтай чиглэлд 500 км хатуу хучилттай авто зам тавьж, Монгол Улс Ази – Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно. Боомтыг эргэн сэргээхэд амьтны бэлчээрт нөлөөлөхгүй байдлаар буюу Монгол Улс болон БНХАУ-ын хилийн зурвас дундуур авто зам хийж коридор гарган ан амьтны нүүдлийг хамгаалах тусгайлсан бүс хийнэ. Боомтоос Өргөстэйн застав хүртэл 250 км авто замыг дархан цаазат газрын баруун урд хэсгээр улсын хилээс 500 метр өргөнтэй коридорыг тусгай хамгаалалтаас гаргаж засмал зам тавьснаар дээрх асуудлыг шийдэх боломжтой. Нарансэвстэй боомтын давуу тал нь Халхын баруун өмнөдийн овооноос хойшоо Орос, Хятадын хил хил хүртэл Шинжаань Уйгарын өөртөө засах оронтой, зүүн тийш 60 км-т Ганьсу мужтай буюу төв Хятадтай хиллэдэг ганц боомт юм” гэж ярьж байв. Гэвч түүний энэхүү байр суурь нь алтайчуудын болоод баруун аймгийнхны амьдрал ахуйг тэтгэхэд бус Нарансэвстэйн боомтын ойролцоо байдаг Талын мэлтэсийн алтны ордыг ашиглах эрх ашигтай нь холбоотой гэдэг асуудал хөндөгдсөнөөр УИХ хүртэл өндөр аван, 33 мянган иргэний хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулагдан, Засгийн газрын боомтын сэргэлтийн хүрээнд “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэх заалтыг хасуулах асуудлыг судалж байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын хувьд тус боомтыг сэргээх байр сууринаасаа ухраагүй хэвээр байна.
Хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Худал эх орончдын шүүмжлэл, эсэргүүцлийг үл тоон зөв зүйлийн төлөө гал үүрч зүтгэх хүн цөөхөн. Зарим хүмүүс шүүмжлэлээс айгаад зугтдаг бол би тэгэхгүй. Говь-Алтайн иргэдийн амьдралыг хэдэн шантаажчид шийдэхгүй, шийдүүлэхгүй” гэж мэдэгдсэн юм.
Хөдөө аж ахуйн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн О.Амгаланбаатарын хувьд Улаанбаатар хотын гааль, Бургастай, Гашуунсухайтын боомтод гаалийн байцаагчаар ажиллаж байгаад 2014 онд Говь-Алтай аймгийн Засаг дарга болсон байдаг. Нутаг орноо хөгжүүлэх зорилгоор гаалийн ажлаа өгсөн гэж ярих нь бий.
Гэвч Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллах үеэрээ ажилтнаа зодсон, төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, төрийн албан хаагчдыг хоморголон халсан, “Land Cruiser-200” машиныг сая төгрөгөөр хувьчилсан зэрэг хэл аманд орж явсан. Мөн “Эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны савны шошго дээр “Бидний Алтай хөтөлбөр-Алтай нутгийн ард түмнийг эрүүл, аюулгүй ундны усаар хангахад сэтгэл зүтгэл гарган ажиллав. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар” гэсэн бичвэр бүхий өөрийн цээж зураг, гарын үсгийг хэвлэн тарааж, шуугиан тарьж байв. Эл асуудалтай нь холбогдуулж 2015 онд Авлигатай тэмцэх газар хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг сануулж байсан удаатай.
2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдсаныхаа дараа орон нутгийн сонгуульд өрсөлдөн дахин Говь-Алтай аймгийн Засаг дарга болсон.
Энэ хугацаанд амжуулсан ажлын нэг нь ганц бие залуусын уулзалтыг Дөргөн нууранд зохион байгуулж, шуугиулж байв.
Залуусын эхний уулзалтаар 50 хос төрсөн мэдээлэл бий. Харин хоёр дахь удаагийн “болзоо”-гоор 30 хос биенээ олсон гэдэг.
Тэрбээр аймгийн Засаг дарга хийж байсан тул орон нутгийн жаргал зовлонг бол гадарлах ч хууль тогтоох ажил нь ахадчихаад байгаа гэдэг нь оргүй үг биш юм. Өнгөрсөн өвөл тэрбээр нүүр номондоо нэг гар дээрээ суниаж буй бичлэг оруулснаасаа болж сошиалыг шуугиулж, шүүмжлэлийн бай болж байв.
Г.ХОРОЛ
Зочин 2 цагийн өмнө 76.220.74.140
Эцсийн эцэст хувийн эрх ашиг, намыг 1рт тавьсан иймэрхүү гурилнууд Монгол улсын хөгжлийг хойш татаж шударга ёсыг уландаа гишгэж байна доо.
Зочин 7 цагийн өмнө 139.5.217.198
Энийг сонгосон улсыг одоо юу ч гэмээр юм бэ дээ, тэнэг хүн тийм их олширчихсон юм уу эсвэл жонку нь мөнгө тараагаад, луйвардаад гаргаад ирэв үү
И 8 цагийн өмнө 103.212.118.18
ГовьАлтайг тараагаад байсан нөхөр одоо яих хурлын гишүүн болчихсон юм уу ,? манайхан сонгууль хиынэ гэж алахымаа !
Нэргүй 9 цагийн өмнө 103.212.162.128
нутаг руугаа нулимсан хорчин хог
Нэргүй 9 цагийн өмнө 124.158.106.78
Харанхуй жонкуугийн баас долоогч нар нэг иймэрхүү сүр сар хийсэн өвчтэй новшнууд. Босоо Ганбаатарыг бас хар.
Нэргүй 12 цагийн өмнө 43.242.242.59
Бүтэхгүй нөхөр байна даа. Намын даргаа огцор гэж явсан мөртлөө одоо яаж хамтарч ажиллаж байна вэ
л***р п**а шү дэ 12 цагийн өмнө 220.255.95.64
Энэ амгалнбаатар гэгч л***р хулгайч пздаа шү дэ.ХШН МУУТАЙ ИЙМ ХОГ ШААРНУУД СОНГОГДООД ЖОНКУУГИЙН БААС ДОЛООГООД ЯВААД БГАА.ЯАХААС Ч БУЦАХГҮЙ ӨЛӨН ХОГ ШААР ШҮ.
алтай 12 цагийн өмнө 66.181.182.64
энэ бүтэхгүй ээ
Нэргүй 12 цагийн өмнө 202.126.89.242
Бас нэг мэдрэлгүй шаар шүү
Нэргүй 2025-03-11 66.181.189.180
Баас, Баас, Баас
Altnii ezen 2025-03-11 106.102.142.67
Alt olborloh gj naran sevestein boomtiig neeh geed ulairaad yvaa nohordoo.Hovdiin ardchilsan gishuun songuulid ni menejer hiisen huneer damjuulj alt olborlohoor uilarch bui nohor hovdiin bulganaar olon hytaduud orj irsen surag bsnda.
Нэргүй 2025-03-11 124.158.107.131
Хэрүүлч Амгаланбаатар гэгч Женокийг дагадаг гэхээр шал тэнэг гар байж таараа
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.184.70
Энэ хэрүүлч ч яахав ээ, МАН-ын дарга, Ерөнхий Сайд маань Женког дагаж далдаганаад байхаар чинь одоо яах билээ ?! МАН-ыхан бүр таг шүү ! Ёстой лаа лаа лаа байгаа даа !!!!
Баас 2025-03-11 202.9.46.180
худлаа
сонгогч 2025-03-11 202.9.46.170
ШОДОЙН ӨРӨӨСӨН ДУГУЙ БАС НЭГ АЛИА САЛБАДАЙ……………………
Нэргүй 2025-03-11 66.181.189.180
Энэ баас яана яана гээд байлаа. Баас чинь