Индонезийн нэгэн ТикТокер Есүсийн зурагтай ярьж, үсээ засуул гэж хэлснийхээ төлөө бараг гурван жилийн хорих ял авчээ. 442 мянга гаруй дагагчтай ТикТокер Рату Талиса нь трансжендер бөгөөд исламын шашинтай нэгэн. Нэгэн дагагч нь түүнийг эрэгтэй хүн шиг харагдъя гэвэл үсээ тайр гэж хэлсэн бөгөөд үүнийх нь хариу болгож тэр Есүсийг дурдсан байна. Тодруулбал, Рату Талиса шууд дамжуулалтынхаа үеэр Есүсийн зурагтай ярьж, түүнд үсээ тайрах зөвлөгөө өгчээ.
Гэвч Христийн шашны хэд хэдэн бүлгэм түүнийг бурхныг доромжилсон гэж үзэн, цагдаад гомдол гаргасан.
Суматра мужийн Медан хотын шүүх түүнийг үзэн ядалтыг түгээсэн хэрэгт буруутган хоёр жил 10 сарын хорих ял оноожээ. Түүнийг бурхныг доромжилсон гэж буруутгахын зэрэгцээ нийтийн хэв журам, шашны эв найрамдлыг алдагдуулж болзошгүй гэж үзсэн байна.
Тэгвэл хүний эрхийн байгууллагууд, тэр дундаа Эмнести Интернэшнл байгууллага энэ шийдвэрийг буруушааж байна. Энэ нь хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан шийдвэр гэж тэд үзжээ. Ялгаварлан гадуурхсан, хүчирхийллийг өдөөн турхирсан, дайсагнасан, шашныг үзэн ядсан агуулгыг Индонезийн Цахим мэдээллийн хуулиар хориглодог. Гэсэн ч Рату Талисагийн хэлсэн үг шийтгэл хүлээх босго хэмжээнд хүрэхгүй гэж үзэж байна.
2019-2024 онд энэ төрлийн гэмт хэргээр 560 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, 421 хүнд ял оноосныг Эмнести Интернэшнл байгууллага мэдээлж байна. Тухайлбал, 2023 оны есдүгээр сард исламын шашинтай эмэгтэй гахайн мах идэхээсээ өмнө шашны хэллэг хэлсэн бичлэгээ нийтэлсэн ч исламын шашныг доромжилсон хэргээр хоёр жилийн хорих ял оноожээ.
Нэргүй 1 цагийн өмнө 74.14.87.27
xөөрxий ядарсан аргаа барсан нэг нь л зурагтай яриа биз, үнэxээр үнэн юм бол тэр Ешиш нь өөрөө шийтгэx эсэxээ мэднэ биз xооронд нь л xаячихдаг газаршдээ
Нэргүй 1 цагийн өмнө 74.14.87.27
хэ хэ шашин гэж xэн нэгний л зоxиосон эд биздээ, наргиа байна зурагнаас болж xүн амьтан xоxироож байдаг, нугалаа xэлмэгдүүлэлт xэзээ дуусаx юм бол
Зочин 2025-03-11 139.5.217.198
саваагүй туучий вэ, шийтгэх нь зөв ш дээ
Нэргүй 2025-03-11 107.122.177.76
Нэг бодлын зөв ч юм уу….
Нэргүй 2025-03-11 139.5.218.229
ZUV SHUUU ENE TIK TOK UUR YU YU BNA GALZUURCH BNA HANDALD AVHIIN TULUU YUCH HIIJ MEDHEER BNA SHUU