"Урьдчилсан байдлаар 3706 бог, 48 бод мал түймэрт шатсан"

"Урьдчилсан байдлаар 3706 бог, 48 бод мал түймэрт шатсан"

"Урьдчилсан байдлаар 3706 бог, 48 бод мал түймэрт шатсан"

ОБЕГ-аас гал түймэртэй холбоотой асуудлаар өнөөдөр /2025.03.11/ мэдээлэл хийлээ.


ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:

-2025 оны гуравдугаар сарын 11-өдрийн 11:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат суманд гарсан гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Өчигдөр /2025.03.10/ өдөр бүртгэгдсэн бусад түймрийг бүрэн унтрааж, орон нутгийн холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн. Түймэр унтраасны дараа Монгол Улсын засгийн газрын тогтоолоор түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсгүүд, орон нутгуудад ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 170 мянган га талбай түймэрт өртсөн. Урьдчилсан байдлаар 38 гэр, дөрвөн чингэлэг, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвч шатсан гэсэн хохирлын мэдээлэл хүлээн авсан.

Түймрийн хохирлыг тогтоох ажил эцэслэгдээгүй, үргэлжилж байна.

Түүнчлэн ОБЕГ-т өчигдөр /2025.03.10/ Дундговь аймгийн Өндөршил, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумуудад гарсан түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу түймрийг унтраах ажлыг зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудын нутгаар салхитай, Сүхбаатар аймгийн төвд бага зэргийн хур тунадас орж байна гэсэн мэдээг ЦУОШГ-аас авсан. Бид дээр дурдсан хоёр суманд түймрийг унтраахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Зүүн гурван аймагт энэ жил 2025 онд хаврын хуурайшилт эрт эхэлнэ, цасны зузаан бага гэдэг мэдээллийг эрт авч байсан. Улсын онцгой комиссын даргын албан даалгавар гарсан. Энэ албан даалгаврын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл томилогдсон. Зүүн гурван аймгийн онцгой байдлын алба хаагчдын хувьд хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, автомашин, техник хэрэгслийг хангалттай хэмжээнд бэлтгэсэн байсан. Эхний ээлжид гал түймрийн аюулд өртсөн иргэдэд сэтгэлзүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж,  түймэрт өртсөн малын сэг зэмийг устгах, халдваргүйтгэл, ариутгал хийх ажлуудыг зохион байгуулна.

 ТҮЙМРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ХОЛБОГДОХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар төв, орон нутгийн Засаг даргын орлогч дарга нар болон Онцгой байдлын байгууллагын удирдлагуудтай ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цахим хурал зохион байгуулжээ.
Хурлаар УОК-ын I албан даалгавар, тушаалын хэрэгжилтийг хангаж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, түймэртэй тэмцэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, түймрийн дараах сэргээн босгох, өртсөн иргэдэд тусламж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, салбар дундын уялдааг хангах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн юм. Ингэхдээ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ой, хээрийн гал түймрийн эрсдэлийг тогтоох, эрсдэлтэй бүс нутгийн тойм зураглалыг гаргаж, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэл бүхий нутаг байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, хамгаалах зурвас татах арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Барбекуе 2025-03-11 202.9.46.180

хайран шарсан мах, идэх юмсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж