MWC 2025 (Mobile World Congress 2025) нь Испанийн Барселон хотноо болж, 205 орны 109,000 оролцогчдыг татаж, оролцогчдын тоогоороо дээд амжилт тогтоолоо. Энэ жилийн арга хэмжээ нь "5G", хиймэл оюун ухаан /AI/ болон харилцаа холбооны дараагийн түвшнийг тодорхойлох шинэ системүүд, дижитал шилжилтүүд, гар утасны технологи хэрхэн өөрчлөгдөж буйг тодорхойлсон гэж оролцогчид үзэж байна.
Мөн энэ жилийн арга хэмжээ Монголчуудын хувьд томоохон онцлогтой болсон юм. Учир нь дэлхийн тэргүүлэгч оператор компаниуд AI-д суурилсан шинэ шийдлүүд, системүүдийг амжилттай нэвтрүүлж эхэлсэн бөгөөд төв азийн орнуудаас хамгийн анх Монгол Улс сүлжээ хяналтын ухаалаг системийг амжилттай нэвтрүүлсэн тухай туршлагыг олон улсад танилцуулжээ.
AUTIN гэж нэрлэгдэх энэхүү ухаалаг системийг одоогоор дэлхийн 54 улсын топ 100 гаруй оператор компани нэвтрүүлээд байгаа ба Юнител группийн инженер техникийн ажилтнууд үйл ажиллагаандаа нэвтрүүлэхдээ 200 гаруй нэмэлт сайжруулалтыг хийсэн нь дэлхийд онцлогдох шалтгаан болсон байна.
Өнгөрөгч онд Юнител группийн ажилтнууд энэ системд оруулсан нэмэлт сайжруулалтаараа дэлхийн харилцаа холбооны салбарынхан дижитал шилжилтийн стратеги, туршлагаа хуваалцдаг “Digital Transformation Innovation Contest 2024” арга хэмжээний үеэр “AUTIN-Outstanding Network Operations Award” шагналыг хүртэж байжээ.
GSMA-ийн гүйцэтгэх захирал Жон Хоффман “MWC нь Дэлхийн үүрэн холбооны операторууд, технологийн салбарын тоглогчдын хамгийн том цугларалт, уулзах цэг бөгөөд энэ жил технологи бидний эргэн тойрон дахь ертөнцийг хэрхэн хурдтай өөрчилж байгааг тодорхой харууллаа. AI-аар удирдуулсан сүлжээнээс эхлээд ухаалаг хөдөлгөөнт ирээдүйн технологиудыг танилцуулж, шинэ шийдлээ хуваалцсанаар Барселонд хэлэлцүүлгүүд ирэх жилийн технологийн чиг хандлагыг тодорхойллоо” гэсэн юм.
Мөн GSMA компанийн танилцуулсан “2025 оны Мобайл эдийн засгийн тайланд” гар утасны технологи нь 2024 онд дэлхийн эдийн засагт 6.5 их наяд ам.долларын хувь нэмэр оруулсан гэдгийг дурдсан юм. Дэлхийн харилцаа холбоо, технологийн салбарт "5G", "IoT" болон хиймэл оюун ухаан хөгжсөөр байгаа тул 2030 он гэхэд энэ тоо 11 их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй байгаа гэдгийг уг тайланд тодотгосон байна.
Тиймээс энэ салбарын тоглогчдын бүтээж, нэвтрүүлж буй шинэ инноваци технологиуд улс орныхоо дижитал шилжилт төдийгүй түүнийг дагасан хөгжил, эдийн засагт том жин дарах нь тодорхой байна.
Худлоо 12 цагийн өмнө 202.9.46.180
unitel бол mcs-ийн охин, бүх юм нь худал хулгай шүү, зүүнхараагийн спирт бал бурмын үйлдвэрийг улс буцаан хурааж авах хэрэгтэй, хүүхдийн паркийн талбайг хулгайлж аваад шангри ла хэмээх гятад зочид буудлын салбарыг байгуулсан хулгайчуудыг устга
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.113.200
Хий муурхахаас өөр чадах юмгүй амьтан!! Чамайг Юнителийн захирлаар томилбол чи 3 хоногийн дотор устгаж чадна!!
Нэргүй 6 цагийн өмнө 139.5.217.118
Энэ эргүү атаархаж үхлээ хов ярихаас цаашгүй талнууд бас байх юм аа