Сурвалжлага: Мөс зөөж, шороо асгаад ч үер уснаас хамгаалж чадахгүй байна

Сурвалжлага: Мөс зөөж, шороо асгаад ч үер уснаас хамгаалж чадахгүй байна

Сурвалжлага: Мөс зөөж, шороо асгаад ч үер уснаас хамгаалж чадахгүй байна

Улаанбаатар хотын хэмжээнд 46 байршилд халиа тошин үүссэн. Эдгээр байршлуудын нэг Сэлбэ гол юм. Халиа тошин үүсдэг асуудал энэ жил анх удаа тохиогоогүй. Жил бүрийн хавар уг асуудал иргэдийн болоод холбогдох байгууллагуудын толгойны өвчин болоод удаж буй. Иргэдийн хэлж заншсанаар Сэлбэ гол дагуу байрлах Шинэ 100 айл худалдааны төвийн урд болон ард байрлах хэсэгт жил бүрийн өдийд том техник хэрэгслийн нүргээн тасардаггүй. Энэ удаад ч мөн газар ухагч техникийн дуу тэнд хадаж байна.

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ТАРАМДАЖ БАЙХААР ОЛИГТОЙХОН ШИГ ДАЛАН БАРЬМААР БАЙНА

БЗД-ийн 29 дүгээр хороонд оршин суугч Г.Алтансүх хэлэхдээ, Би Улаанбаатар хотын ууган иргэн. Энэ хавийн газар бол тэр чигтээ хөрсний устай газар. Намайг хүүхэд байхад зуслангийн бүсэд ус нийлүүлдэг гүний худаг энд байсан. Одоо ч байгаа. Жил бүр Сэлбэ голд халиа тошин үүсч иргэдийн гэр орон, байр орон сууц руу орох эрсдэл үүслээ гэж мөсийг нь зөөх,  голын эргийн далан дээр нэмж шороо овоолох ажил хийдэг. Энэ жил хийсэн үйлдлээ дараа жил ч давтдаг. Бид ч сүүлдээ дуу чимээтэй, шороо тоос бужигнасан энэ байдалд дасч байх шиг байна. Бүхэл бүтэн улсын нийслэлийн нэг хэсэг юм бол даацтайхан шийдэл хэрэгтэй байна. Энд овоолсон шороогоо тэнд аваачиж асгаад ямар ч нэмэр алга. Жилээс жилд голын эрэг дагуух нийтийн эзэмшлийн зам талбайн хэмжээ багасч байна. Өнгөрсөн жил Америкийн элчингийн хэсэг орчим халиа тошин үүсээд мөн л ийм арга хэмжээ авч байсан. Америкийн элчин усанд автлаа гээд бөөн л сүр дуулиан болж, өдөржин шөнөжин мөс зөөж, зурагт телевиз болоод адаг сүүлд нь авсан арга хэмжээ нь  шороо овоолж далан босгосон. Яг цагаа тулаад усанд автвал Америкчууд биднийг бодвол сэлээд гарна. Харин бид живж үхнэ. Өнгөрсөн жил асгасан шороогоо энэ жил өөр газар руу зөөж байна. Та нар сонс доо. Тасралтгүй дуугарах “түг түг” гэх чимээнд толгой, чих өвдөж байна.

Одоо ийм урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн, нүд хуурсан арга хэмжээ авч татвар төлөгчдийн мөнгийг тарамдаж байхаар олигтойхон шиг далан баримаар байна.  Сэлбэ гол дагуух орон сууцны тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил хотын удирдлагууд энэ хавиар эргэлдээд өнөө, маргаашгүй л далан барих гэж байгаа мэт аашилсан. Гэтэл одоо бахь байдгаараа л байна. Дулаан орж, газар гэсэх тусам л эрсдэл улам нэмэгдэнэ. Халиа тошингийн асуудал дарга нарт зурагтаар гарах, шийдэлгүй бурахад ганц сайн боломж олгож байна. Одоо асуудал биш шийдэл ярих хэрэгтэй гэв.

ХЭЛЖ, АНХААРУУЛСААР БАЙХАД ҮЕРИЙН АМАН ДЭЭР БУУЖ, ХАШААГАА ГОЛЫН ЭРЭГ РҮҮ ТУЛГАЖ ТАТАХ АСУУДАЛ ГАРМААР БАЙНА

Жил бүр шар усны үер халиа тошингийн асуудалд газар дээр ажилладаг албан хаагчид бол Геодези, усны барилга байгууламжийн газрын алба хаагчид юм. Энэ жишгээр хүрз жоотуу, ажлын бээлий хувцастай баг Сэлбэ гол дээр ажиллаж байсан юм. Тэдний хөдөлмөрийг хөнгөвчлөх зарим техник хэрэгслээр хангасан нь тэдний ажлын бүтээмжийг нэмэгдүүлж байгаа гэдгийг багийн нэг гишүүн тодотгов. Тус багийг ахалж ажиллаж байгаа техникч   О.Энхтүвшин хэлэхдээ, халиа тошин үүссэн хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд одоогийн байдлаар 400 гаруй метр газар шороон далан, суваг босгож ажиллаж байна. Одоогийн байдлаар 10 гаруй техник хэрэгсэл, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 24 цагийн турш ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор шар усны үер, халиа тошингийн эрсдэл нэмэгдэж байна. Ийм үед голын ай сав газарт барилга барих зөвшөөрөл олгохгүй байх, иргэд гол руу хашаагаа хэт тулгаж сунгахгүй байх гэх мэт арга хэмжээг авах нь зүйтэй гэж бодож байна.  Иргэд, аж ахуйн нэгжүүд ч бас өөрсдийнхөө аюулгүй байдлыг бодож, хариуцлагатай байх нь чухал байна. Холбогдох байгууллагаас анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ хүргүүлсээр байхад үерийн аман дээр буух, хашаагаа голын эрэг рүү тулгаж татах асуудал гарч байна. Жил бүр голын эргийг өндөрлөж байгаа ч дараа жил нь дахиад л өндөрлөх шаардлага гарч байна. Хэдийгээр нэг үеэ бодвол иргэд асуудалд хүлээцтэй ханддаг болсон байна. Дуу чимээ ихтэй байгаа ч хуулийн хугацаанд ажиллахаас өөр арга алга. Бид цаг хугацаатай уралдаж эрсдэлийг бууруулахгүй бол иргэд, аж ахуйн нэгжүүдэд эрсдэл учирна гэдгийг ойлгож хүлээцтэй хандаж байгаад баярлалаа гэв.

ХАВАР ШОРОО АСГААД, ЗУН  НЬ ЛАГ ГАРГАЖ ХАЯХ НЬ ШИЙДЭЛ БИШ 

Сэлбэ гол дагуух байршилд ойролцоох барилгын компани орон сууцны авто зогсоол барих зорилгоор Сэлбэ голын голдирлыг өөрчилж, халиа тошинг халиахгүй, шар усны үерээс сэргийлэхэд голын голдирлыг зөв чиглүүлэхийн тулд шороогоор, барьсан даланг нь нурааж, тэгшлээд автомашины зогсоол болгож ашигласан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдсан. Тиймээс тус орон сууцыг барьсан Гэгээнтэн корпорацийн төлөөлөлтэй уулзаж зарим асуудлаар тодруулсан юм.  Тус байгууллагын удирдлагын төлөөлөл хэлэхдээ, Өнгөрсөн жил үерийн лагийг зайлуулж байгаа нэрээр энэ орчимд шороо овоолж орхисон. Зун өнөөх овоолсон шорооноос лаг үнэртсэн. Сүүлдээ хог түүдэг, архи уудаг нөхдүүд тухайн шорооны нөмөр бараадаг бараг л амьдардаг болсон. Тиймээс энэ хотхонд амьдарч байгаа иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг хангахын тулд шороог нь тэгшилсэн. Гэсэн ч лагны  үнэр танар арилахгүй байсан учраас дээр нь дайрга дэвсэж индүүдүүлсэн. Гэтэл манай компанийг өөрсдөө энд шороо асгаж, машины зогсоол байгуулсан гэх ташаа мэдээлэл цацагдсан. Хамгийн гол нь өнөөх овоолоод орхисон шороон дээр хүүхдүүд гарч тоглож, гол ус руу унах, халдварт өвчин авах гэх мэт эрүүл ахуй, аюулгүй байдал талаасаа олон эрсдэл учирч  байсан. Одоо ч та нар харж байгаа бол ямар ч хамгаалалт байхгүй голын эргийн хэсгээс шороог нь ухаж байна.

Ийшээ орой үдшийн цагаар явганаар болон машинтайгаа ч унах эрсдэл байна. Манай компани энэ хэсэгт огт авто зогсоол төлөвлөөгүй. Авто зогсоол байрныхаа нөгөө талд бий. Өнгөрсөн жил халиа тошин, үерийн эрсдэл гарахад бид хотхоныхоо байрыг хамгаалж хайрга, дайрга асгасан. Бид хотын удирдлагуудад ганцхан гүүрний наана цаана, хэдхэн метрийн газар хоёр өөр орчин бий болоод байна.

Яг Америк элчингийн дагуу байрлах Сэлбэ гол орчмын эргийн тохижилт шиг тохижуулах ажлыг улсын төсвөөс мөнгийг нь шийднэ гэвэл бид компанийнхаа хөрөнгөөр урьдчилаад хийж байя гэсэн санал тавьсан. Гэтэл Сэлбэ сэргэлт төслийнхөн мэднэ. Аж ахуйн нэгжүүд дураараа далан барихгүй гэсэн хариу өгсөн. Та бүхэн харж байгаачлан энэ хэсэг бол иргэдийн зорчих хэсэг. Гэтэл хавар, зун, намрын улирлын турш иргэдийн гутал, машины дугуйнд лаг шавар наалдаж бохирдуулдаг. Тиймээс түр хугацаанд ч болов аргалахын тулд шороог тэгшилж, дээр нь хайрга дайрга асгаад байгаа нь энэ. Иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн эрэг далан, зам талбайтай болчихвол санаа амар баймаар байна. Тэгэхгүй хавар ирж баахан шороо асгаад зун дээр нь лаг гаргаж хаясаар байвал нөхцөл байдал дээрдэхгүй. Энэ бол шийдэл биш гэв.

 ЭНЭ ОНД 1.3 КМ АВТО ЗАМЫН БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСРАХААР ТӨЛӨВЛӨСӨН БАЙНА

Энэ жил хотын хэмжээнд 5 дүүргийн 37 хорооны 46 байршилд ийнхүү халиа тошин үүсэж, нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын давхардсан тоогоор 256 ажилтан албан хаагч, 113 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж.  Сүүлийн жилүүдэд хур тунадас ихтэй байгаагаас халиа тошин үүсэх, хөрсний ус гарах тохиолдлууд ихсэж байна. Зарим газарт 2-3 метрээс хөрсний ус гарах тохиолдол ч байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Угтаа холбогдох байгууллагуудын алба хаагчид мөс ухаж, шуудуу ухаж, аюулыг түр хугацаанд холдуулж байна. Тиймээс цаашид эдгээр эрсдэлтэй байршилд байгаа айл өрхүүдийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх, тухайн бүсэд үерийн далан суваг, шуудуу татах гэм мэт дорвитойхон шийдэл хэрэгтэй байна. XXI зуунд хот дотроо урсдаг хэдхэн гол горхио эдийн засгийн эргэлтэд оруулж, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж байна.  Харин бид зундаа үерийн, өвөлдөө утааны, хаварт халиа тошингийн эрсдэлд өртөж гол мөрнөө эдийн засгийн эргэлтэд оруулах нь бүү хэл жил бүр улс, нийслэлийн төсвөөс мөнгө гаргаж, мөс зөөх, шороо асгах, далан шуудуу татах ажил л хийж байна. Геодези, Усны барилга байгууламжийн газраас /ГУББГ/ энд онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрах, мөн нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран хоёр байршилд нийт 1.3 км авто замын борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн байна.

ГУББГ-аас ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрах долоон байршил:

  1. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын вокзал орчим;
  2. Баянгол  дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэг буюу “Алтай” хотхоны автобусны буудал орчим;
  3. Баянгол  дүүргийн 5 дугаар хороо, “Алтай” хотхоны 14 дүгээр байр орчим;
  4. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд зам, Гэсэр сүмийн уулзвар орчим;
  5. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүр доор;
  6. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ 3 буюу Ажилчны гудамж;
  7. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө буюу 19-р хороолол орчимд борооны улирал эхлэхээс өмнө шинээр шугам угсрахаар төлөвлөөд байна.

ГУББГ, нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрах хоёр байршил:

  1. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт” хотхон орчимд 600 метр шугам;
  2. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Тэсо группийн урд 700 метр шугам тус тус угсарна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ard 3 цагийн өмнө 73.74.143.110

Namar ni nair naadam hesej untaj ungaj baahan hevtene.Uvul ni baahan utaa ugaar nuguu l utaagui gen zuuh tulshee yrina,Havar ni us halilaa,umhii unertlee gene.zun ni uer us,baahan bolson boloogui borjuuriin shahaagaa yarina.Ene l Mongolchuud bidnii jiliin 4 ulirald undsen ajil ni bolj baih shig baina.Eniig ni dalimduulaad deeguur hed ni harin ch neg saihan mungu husdag yum baigaa z dee

Avatar

Zochin 4 цагийн өмнө 103.212.117.100

Хэзээ мөс, цас зөөж бсан юм, энэ их устай улс орнууд ч зөөдөггүй. Усанд мөрөөрөө урсахад нь бүү саад бол

Avatar

Зочин 7 цагийн өмнө 66.181.160.12

Мөнгө идэх сайхан арга байна

Avatar

Ззз 9 цагийн өмнө 66.181.180.242

Анхнаасаа голын гольдрол намагтай газар газар өгөх нь буруу шүүдээ.Иргэд өөрсдөө мэдсээр байж намаг шавартай газар буусан нь буруу.Тэгээд цагаа тулахаар Төр засгийн буруу болчих юм.Байгалын ус урсдаг газраараа урсах л болно шүүдэ5.Наад айлуудаа нүүлгээд мод тарьсан нь дээрдээ.Хөдөө ч гэсэн энд тэнд булаг дэлбэрээд урсаж байдаг шүү.

Avatar

Зочин 9 цагийн өмнө 203.91.115.250

За хуцаа, зөвшөөрөлгүй газраас нүү

Avatar

Нянбактээр пuздаа 9 цагийн өмнө 202.9.46.180

хот ийм ажил хийхгүй гэж бултаад сонгуулиар оноо алдахгүй гэж арьсаа хамгаалах нь уу, гуцваа, хийхгүй яадаг юм, хулгайчууд

Avatar

mgl 9 цагийн өмнө 103.9.90.131

эргүү малнууд 2000 оноос хойш сэлбэ голын үерийн болон халиа тошин болдош хэсэг дээр бүгд зөвшөөрөлгүй бууцгаасан албатай вм шиг үер усанд автлаа гэцгээж аүйдпээд хохиншдээ хэн лаахаддийн байгалийн ус урсдаг газраараал урсанашдээ эргүү малнуудаа

Avatar

Зочин 11 цагийн өмнө 203.91.115.52

Одоо зайлах л үлдэж байх шив дээ.

Avatar

И 2025-03-11 103.212.118.18

Майхан толгой амны эхэнд Сэлбэ голдээр бетон гүүрбарихдаа голын голдирлыг өөрчлөад барьчихсан. Хавар халиа үүсэх, зун үёр болохоор хуучин голдирлоор ус урсаад зам нь хаагдчихна. Хянадаг шалгадаг газар байвал яг одоо очоод үзээрэй.

Avatar

Нэргүй 2025-03-11 103.212.117.17

тэнүүлч хүмүүс орогноод муухай үнэртээд байхаар нь шороо асгаж тэгшилсэн гээд хээв нэг авчийна ха ха. хэн ч машины зогсоол байгуулах гэж шороо авчирч асгасан гэж үнэнээ хэлэхгүй шдэ

Avatar

Зочин 2025-03-11 139.5.219.133

хот ийм тийм ажил хийнэ гэж хий амладагаа болимоор юм хэдэн он дамжиж хий дэмий л ярих юм

Avatar

Нэргүй 2025-03-11 203.98.76.2

байгаль бол өөрийн хуультай. Голын гольдролыг өөрчилнө гэдэг байж боломжгүй асуудал шүү дэ Үүнээс болж л халиа тошин, шар үсний үер болж байгаа юм. Анхнаасаа голын ойролцоо байр орон сууц барихыг хориглох хэрэгтэй л дээ

Avatar

S 2025-03-11 139.5.216.43

SEXSDI80955877

Avatar

Нэргүй 2025-03-11 139.5.216.43

ANUSDI80955877VANXANDI

Avatar

Мөс зөөхөө болиочээ Байгал дэлхий минь 2025-03-11 66.181.182.87

наадхаа зөнд нь хаяаа төсвийн мөнгийг хэдхэн хүний эрх ашигт зориулж ингэж үрэн таран хийнэ гэж юу байхав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж