"The MongolZ" дөрөв дараалан S зэрэглэлийн тэмцээний плей-оффт шалгарлаа

"The MongolZ" дөрөв дараалан S зэрэглэлийн тэмцээний плей-оффт шалгарлаа

"The MongolZ" дөрөв дараалан S зэрэглэлийн тэмцээний плей-оффт шалгарлаа

Цахим спортын "CS2" төрлийн энэ оны эхний томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 21 дэх улирал Шведийн Стокхольм хотноо үргэлжилж байна. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монголын шигшээ баг болсон "The MongolZ" оролцож буй. Өчигдөр/2025.03.10/ тэд плей-оффын эрхийн төлөө төлөөх ээлжит тоглолтоо Францын "3DMAX" багийн эсрэг хийлээ. Хоёр баг өмнө нь дөрвөн удаа учраа таарахад 2:2 гэсэн харьцаатай тэнцсэн байжээ. Гэхдээ үүнээс сүүлийн хоёр тоглолтод нь "The MongolZ" хожсон байв.

Хоёр багийн хайнаа хагалах тулаанд "The MongolZ" баг дахин илүүрхэж, 2-0 гэсэн харьцаатай төвөггүйхэн өрсөлдөгчөө буулган авчээ. Ерөнхийдөө Францын багийн учрыг олсон гэдгээ дахин харуулав. Энэхүү тоглолтод "Senzu" буюу М.Азбаяр хувийн үзүүлэлтээрээ багаа манлайлжээ.

Ийнхүү "The MongolZ" баг анх удаагаа "ESL Pro League"-ийн плей-оффын шатанд шалгарч байна. Үүгээр ч зогсохгүй тэд дөрөв дараалан S зэрэглэлийн буюу "CS2"-ийн хамгийн том, алдартай тэмцээнүүдийн плей-оффт шалгарчээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед оролцсон бүхий л томоохон тэмцээнүүдийнхээ аваргын төлөө шувтаргын шатанд шалгарсан үзүүлэлттэй явна.

Өчигдрийн ялалтынхаа ачаар "The MongolZ" баг "HLTV"-ийн дэлхийн чансаанд нэг байр ахиж, "FaZe Clan"-ийг гүйцсэнээр зургадугаар байрт бичигдэж эхэллээ. Харин "Valve"-ийн дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж байна.

Одоогоор Францын "Vitality" баг 14 тэмцээн дараалан плей-оффын шатанд шалгарсан үзүүлэлттэй бүх багуудыг тэргүүлж байгаа бол тэдний араас Оросын "Spirit" найм дараалан, Монголын "The MongolZ" дөрөв дараалан шалгарсан амжилттай явж байна.

"ESL Pro League"-ийн 21 дэх улирлын хоёрдугаар шатны сүүлийн тоглолтууд өнөөдөр болж, плей-оффд өрсөлдөх багуудын нэрс бүрэн тодорно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гэрэл 2025-03-11 202.5.202.36

Бас л үзүүлж байлээ дээ.

Avatar

Нэргүй 2025-03-11 43.242.242.59

Та бүгдээрээ бахархаж байна. Аваргын төлөө финалд үлдээсэй гэж дотроо залбирч байна. Монголчууд жижигбиш үндэстэн юм гэдгийг дэлхийд таниулж байгаа та бидний бахархал мөн. Дараа дараагийн монгол баг тамирчдын түүчээ нь та бүгд мөнөөс мөн. Амжилт хүсье

Avatar

Нэргүй 2025-03-11 202.126.88.220

Сайн байнаа,,,,залуусаа,,,,урагшаа,,,,,

Avatar

Нэргүй 2025-03-11 66.181.171.141

gehdee ; Donkiin bagt usgui archuulj bsan shuu. Ursuldugch shildeg baguuda sain sudalmaar bna. bagiin togloltiin uyeiin setgel zuid ih anhaarmaar bna.

Avatar

Оюун 2025-03-11 66.181.181.92

тиймээ та нар чаднаа. Өшөө урагшаа тэмүүлнэ шүү. Амжилт.

Avatar

МӨӨГИЙ 2025-03-11 45.117.32.102

Монголын нэрийг өргөн дайчин уламжлалаар тэргүүлж яваа залустаа амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж