Бидний өмнө тулгамдсан олон асуудлын нэг нь түгжрэл. Монголчууд өдрийн ихэнх цагийг зам дээр түгжирч өнгөрүүлсээр олон жил, түүнийг шийднэ гэсэн нэлээд дарга нарын нүүрийг үзсэн. Гэвч төдийлөн үр дүнд хүрч, ажил хэрэг болсон нь үгүй. Одоогоос бараг арваад жилийн өмнө дүүжин тээвэр, метроны асуудал яригдсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхлээгүй байгаа билээ. Тэгвэл нийт есөн жил гацаж, олон сайд, дарга нарын нүүр үзсэн "Дүүжин тээвэр"-ийн эхлэл өчигдөр /2025.03.10/тавигдав. Өөрөөр хэлбэл, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд уг төслийн барилга угсралтын ажил ийнхүү эхэллээ. Тодруулбал, уг төслийн хүрээнд эхний ээлжид
Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна.
Нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлж байна. Тулгуур баганыг байрлуулж дууссаны дараагаар металл хийцийн ажлууд эхэлнэ. Төслийн барилга угсралтын ажил энэ оны арван хоёрдугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна ” гэж албаныхан мэдээлэв.
Тэгвэл, дүүжин тээвэр ашиглалтад орсноор үнэ ханшийн хувьд 1500-2600 төгрөг байхаар тооцоолсон энэ үнэ эцэслэгдээгүй байна. Ямартай ч иргэн бүр суух боломжийг бүрдүүлж, тарифыг тогтоох юм байна.
“Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ. Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ гэдэг мэдээллийг албаныхан өгч байв.
С.АМАРСАЙХАНААС Х.НЯМБААТАРТ ШИЛЖСЭН ДҮҮЖИН ТЭЭВЭР
2014 онд дүүжин тээвэртэй болно гэх сураг гарч 2019 онд тухайн үеийн Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан эрчимтэй ярьж, ажлыг эрчимжүүлэх талаар ярьж байв.Гэвч өнөөдрийг хүртэл бодит бүтээн байгуулалт байхгүй. Зөвхөн цаасан дээр хэрэгжсээр ирсэн. Ингэсээр бид дүүжин тээвэр ч үгүй, замын түгжрэл нь тартагтаа тулж анх ярьж эхэлсэн цаг хугацаанаас хойш долоо дордов.Хааны алба халаатай гэдэг. Нэг дарга гарч ирснээ тодорхой хугацаа зааж дүүжин тээврийг яг ашиглалтад оруулна гэж амладаг. Хийж хэрэгжүүлсэн ч юм байхгүй дараагийн дарга нь ажлаа авна,өгнө.Ийнхүү давтамжтай явсаар гурван хотын дарга, хоёр түгжрэлийн сайдын нүүр үзжээ. Амлалт өгч ажил хэрэг болгоно гэж ярьсан 10-аад жилийн хугацаанд хотын удирдлагууд, зам тээврийн сайдтайгаа нийлээд ч нийслэлчүүдийг дүүжин тээвэртэй болгож барсангүй. Барсангүй юу, хийж хэрэгжүүлье гэсэн сэтгэл нь байсангүй юу мэдэхгүй юм. Ингэж нэг дарга эхлүүлээд нэгэн дээр нь очоод гацдаг, царцаадаг ажлууд олон бий.
9 ЖИЛ ЗӨВХӨН ДАРГА НАР ЯРЬСАН ТӨСӨЛ
2014 он: Дүүжин тээвэр байгуулах санаачилага гарав.
2019 ОН: С.Амарсайхан: Дүүжин тээврийг хавраас нэвтрүүлэх боломжтой.
2020-2021: Францын хөгжлийн Засгийн Газрын санхүүжилтээр "Cable car" буюу дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх дүүжин замын тээврийн хэрэгслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусжээ. 2020 онд ашиглалтад орох боломжтой.
2020 он: Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард эхлүүлэх аж.
2021 он: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 300 саяар дүүжин тээврийн ТЭЗҮ-д зөвлөх үйлчилгээ авах тендер зарлаж байжээ. Уг төслийг мэргэжилтнүүд маш сайн дэмжсэн. ТЭЗҮ батлагдвал 2021 онд ашиглалтад оруулах байх.
2021: Дүүжин тээврийн захиргаа татан буугдав. Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан билээ. 2021 оны арванхоёрдугаар сард татан буугдсан.
2022 он: 2023 оны хавраас барилга угсралт хийгээд, 2024 онд ашиглалтад оруулна.
2023 он: Дүүжин тээврийг 12-16 сарын дотор бэлэн болгоно.
2024 он: Дүүжин тээвэр 2025 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ гэж Х.Нямбаатар амлав.
Улаанбаатар хотын Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдан 2021 оны төсөвт 414 тэрбум 348 мянган төгрөгийг, 2022 онд 498 тэрбум 770 сая төгрөгийг зарцуулж ажилласан байна. Харин 2023 онд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ-ын өр барагдуулахад зориулж 24 тэрбум 865 сая төгрөгийг зарцуулж байжээ.
зочин 1 минутын өмнө 66.181.188.40
За энэ дүүжин тээвэрээр түгжрэл шийднэ гэдэг үлгэр ш дээ.
манайх шиг эрс тэс уур амьсгалтай, салхи ихтэй газар болохгүй шдээ.Олон хүнийг чад хийхээр шийдээ юу?МАН-хан
Зочин 1 цагийн өмнө 139.5.217.198
Дүүжин тээвэр нийтийн тээвэр биш л дээ, мөнгө хийх боломж л байвал манай дээдэс юуг ч хүчээр тулгаж, хийж чадахын сонгодог жишээ, самарсайханд л ашигтай л бол тэр хүн сууна байна уу, ашигтай ажиллаж чадах эсэх энэ тэр бол бүүр ямар ч ач холбогдолгүй
Нэргүй 7 цагийн өмнө 202.131.251.130
шав тавина гэж бөөн үргүй зардал гаргах юм. Зүгээр л хийх бүтээн байгуулалтаа эхлүүлж болдоггүй юм уу
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.41.42
Уяа нь тасраад олон хүн үхнэ
Нэргүй 9 цагийн өмнө 202.131.233.11
ЁОО ОНИГОО
Нэргүй 10 цагийн өмнө 220.255.95.64
ХАЙРАН ОЛОН ЗУУН тэрбум ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСЛЭЭ,,,, ЯМАРЧ ҮР АШИГГҮЙ л***р ХОГ,,
Нэргүй 10 цагийн өмнө 203.23.199.2
т1 күүрнүүд шүү@!
Зочин 11 цагийн өмнө 103.168.34.112
Түгжрэлийг бууруулах ганц өргө бол бензины үнийг 10дахин эмэх.
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.88.120
идчихсэн учраас хийхгүй бол шоронд орно Амарсайхан
Нэргүй 11 цагийн өмнө 103.212.119.11
ТҮГЖРЭЛГҮИ АВТОБУС МАШИН 15-20 МИНУТ ЯВАХ ГАЗАР ОЛОН ЗУУН ТЭРБУМЫН ЗЭЛЭР БАРЬЖ БАИГА ХАРАМСАЖ ГАШУДМАР ТЭНЭГЛЭЛ ТЭНЭГЛЭЛ ХҮН СУХГҮИ
Зочин 12 цагийн өмнө 139.5.219.133
самарсайханы эхлүүлсэн гацаа 10жил болох нь тодорхой
Нэргүй 2025-03-11 202.70.43.34
Гадаадын Сайн хөрөнгө оруулагчид ба Гадаадын сайн мэргэжлийн компаниуд бүгд Монголоос дайжлаааа…………
Нэргүй 2025-03-11 139.5.216.43
XUCHINDUULI80955877SEXSEER ANUSDI
1 2025-03-11 202.21.115.165
9 jil MAN zasag barisan bizdee kkkk