УОК: Түймэрт өртсөн өрхүүдэд гэр олгох цуваа хөдөлнө

УОК: Түймэрт өртсөн өрхүүдэд гэр олгох цуваа хөдөлнө

УОК: Түймэрт өртсөн өрхүүдэд гэр олгох цуваа хөдөлнө

Улсын онцгой комисс зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрхүүдэд гэр олгохоор шийдвэрлэжээ. Цуваа өнөөдөр /2025.03.11/ хөдөлнө гэв.

2025 он гарснаас хойш нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж 18,880 га талбай гал түймэрт өртөөд байна. Эдгээр ой хээрийн түймрийн 90 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс үүсдэг гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс хэллээ.

Зүүн аймгуудад тархсан түймрийн улмаас олон айл өрх гэр, мал нь шатаж, хүнд нөхцөлд байгаа юм.

Тиймээс эхний ээлжид УОК-оос малчдад сэтгэлзүйн болон эмнэлгийн тусламж үзүүлэхэд анхаарч, мөн орон гэрийг нь сэргээхэд тусламж үзүүлэхээр болжээ. Тодруулбал, шадар сайд С.Амарсайханы тушаалаар түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтэл хийх, амжиргааг нь дэмжих шуурхай ажиллагааны ажлын хэсгийг өчигдөр байгуулсан байна.

Тус ажлын хэсгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахалж бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, ХХААХҮЯ, ХХЕГ, ЦЕГ, БХЯ,БОУАӨЯ ны холбогдох албаны хүмүүс болон аймаг орон нутгийн удирдлагууд орж газар дээр нь очиж ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хөвсгөл 2025-03-11 202.126.91.228

жилий жилд л энэ гал түймрийн аюул гарх юм сайн шалгах хэрэгтэй байн шүү. нэг л юм хэлээд байна даа арай бизнесийн араг зал ,,,,,,,,,,

Avatar

Зочин 2025-03-11 103.57.95.103

Түймэр тавьсан эзнийг нь олж хэрэгтэй. Түймрийг бага байхад нь шуурхай арга хэмжээ аваагүй айл өрх сум багийн удирдлагад сануулга өг.Хохиролыг нарийн тогтоох ёстой шүү. Чоно борооноор гэгчээр зарим нэг увайгүй нөхөд мал хорондсон гэж худлаа мэдээлнэ шүү.

Avatar

Нэргүй 2025-03-11 122.201.31.152

боодог хийж зарах дургүй шаарнуудийг олон зуун боодогтой болгож

Avatar

зочин 2025-03-11 103.57.92.50

Монголчууд эв нэгдэлгүй, захиргаагүй, дураараа,эмх цэгцгүй,дэг журамгүй, үймээн самуун,бие биенээ үзэн ядсан,хувиа бодсон,хүйтэн зэвүүн сэтгэлтэй энэ хэвээрээ байвал элдэв аюул түүний дотор байгалийн аюул байнга л гарна,улам л ихсэнэ Улс орон доройтоно,Унах нүх рүүгээ ойртоно,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж