АНУ-ын нөөцлөх төлөвлөгөө

АНУ-ын нөөцлөх төлөвлөгөө

АНУ-ын нөөцлөх төлөвлөгөө

Өнгөрсөн долоо хоногт Трампийн засаг захиргаа крипто салбарын дуртай, үл итгэгчдийн үзэн яддаг нэгэн стратегийн нөөц эхлүүлэх гэж буйгаа зарласан. Энэ талаар "NEWS" агентлагийн "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.


Трампийн захирамжийн дагуу АНУ эрүүгийн болон иргэний хэргийн журмаар хураан авсан бүх биткойныг нэгтгэж, алт, нефтийг нөөцөлдөг шиг нөөц хөрөнгө болгон хадгалах болно. Энэхүү нөөц нь ирээдүйд ердийн мөнгөн дэвсгэрт хэрэглэгдэхгүй болсон тохиолдолд улс орныг санхүүгийн тогтворгүй байдлаас хамгаалах болно гэж дэмжигчид үзэж байна. Мөн биткойныг нөөцлөн, хөрөнгө оруулалт журмаар ашиглах нь улсын өрийг төлөхөд тустай гэж тайлбарлажээ. Мэдээж хэрэг, хэрэв АНУ биткоины нөөцөө зарах юм бол үнэ нь буурах болно. Гэсэн хэдий ч биткойн дангаараа тус улсын эдийн засгийг сайжруулж чадахгүй юм.

Крипто мэдээллийн платформ "Blockworks"-ийн үүсгэн байгуулагч Жэйсон Яновицийн хэлснээр, "Холбооны нөөцийн байгууллага ам.долларын ханшийг тогтворгүй болгох магадлал байгаа тул биткойны нөөц бий болгох шийдвэр гаргасан. Гэхдээ тогтворгүй болгох магадлал маш жижиг. Ийм тохиолдол гарсан гэж төсөөлөх юм бол алт, биткойн зэрэг зүйлс ам.долларын уналт, инфляцийн эсрэг хамгаалалт болдог" гэж тайлбарлав.

Шүүмжлэгчдийн хувьд АНУ-ын санхүүгийн ирээдүйг зөвхөн таамаглалын шинж чанартай, тогтворгүй хөрөнгөтэй холбож байна гэж үзэж буй.

Мөн биктойны нөөц бий болгох нь үнэ цэнийг нь нэмэгдүүлэх гэсэн зальжин арга гэж буруутгасан байна. Учир нь өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2025.03.07/ Цагаан ордонд 30 орчим крипто компанийн гүйцэтгэх захирал цуглаж, Трамптай уулзсантай холбож байна.  Цагаан ордны мэдэгдсэнээр, тус нөөцийг зөвхөн хууль сахиулах байгууллагын хураан авсан биткойноор бүрдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд АНУ янз бүрийн гэмт хэргээс үүдэлтэй 17 тэрбум ам.долларын биткойныг хураан авсан байжээ. Үүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах, хууль сахиулах ажлыг дэмжих зорилгоор Төрийн сан зардаг байв.

Түүнчлэн, татвар төлөгчдийн мөнгөөр их хэмжээний биткойн худалдан авч, нөөцөд нэмэрлэхгүй гэдгийг албаныхан онцолсон юм. Гэсэн хэдий ч Трампийн шинэ захирамжийн дагуу Төрийн сан, Худалдааны хэлтэст биткойн худалдан авах төсвийн төвийг сахисан стратеги боловсруулах эрх олгожээ. Крипто хаан Дэвид Сакс энэ талаар хэлэхдээ, "Гэмт хэргийн шинж чанартай биткойныг хураан авахаас гадна зөвхөн төсвийн алдагдал, өр, татвар төлөгчдөд санхүүгийн дарамт үзүүлэхгүй тохиолдолд нэмэлтээр биткойн худалдаж авах боломжтой" гэв. Гэхдээ бодит байдал дээр хураан авсан биткойныг засгийн газрын дансанд бус өөр хурдан үр дүнгээ өгөх зүйлд ашиглахыг хөрөнгө оруулагчид илүүд үзсэн бололтой.

Учир нь Пүрэв гаригт /2025.03.06/ Трамп нөөц бий болгох захирамжид гарын үсэг зурсны дараа биткойны ханш тэр даруй 90 мянган ам.доллараас 85 мянган ам.доллар болтлоо буурчээ.

ГЭХДЭЭ ЯАГААД БИТКОЙН ГЭЖ? 

Ам.доллар бол дэлхийн санхүүгийн гол тулгуур гэхэд хилсдэхгүй. Харин биткойн нь ам.долларыг дэмжих бус хэрэглээнээс хасаж, орлох гэж бүтээгдсэн байдаг. Тиймээс эдийн засагчид дэлхий нийтээр ашигладаг ам.долларыг биткойны орлож чадна гэдэгт эргэлзэж буй.

Товчхондоо биткойн нь цахим код бөгөөд хэзээ ч алдагдахгүй дижитал түрийвчинд хадгалагдана гэж ойлгож болно. Гэхдээ сул тал нь гэвэл биткойны дижитал платформдоо нэвтрэн орох нууц үгээ мартсан бол хэзээ ч ашиглаж чадахгүй. Учир нь биткойны серверт тусламж үзүүлэх ажилтан байхгүйгээс гадна төрөөс туслалцаа авах эрх зүйн орчин үүсээгүй. Жишээлбэл, анх биткойн гарч ирэх үед авсан хүлээн авагчид нэвтрэх кодоо мартсаны улмаас хэдэн сая ам.долларын үнэтэй хөрөнгөө одоог хүртэл ашиглаж чадахгүй тохиолдол байдаг аж. Биткойн нь олон төрөл боловч криптовалют гэж нэрлэгдэх бөгөөд бэлэн мөнгөөр худалдан авалт хийдэг шиг ашиглагдах боломжгүй.

Гэсэн хэдий ч үнэ цэнэ нь биткойныг "дижитал алт" гэж тодорхойлж байгаа тул нөөцлөх нь зүйтэй гэдэгт Трампийн засаг захиргаа итгэж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 13 минутын өмнө 202.9.46.170

криптовалют гэдэг бол хэзээ ч гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй хий хоосон зүйл… , нэг төрлийн дээрэм, залилан мөн……ийм зүйлээр оролдож байгаа хүмүүс 1 – л өдөр бүр мөсөн дампуурах бүрэн боломжтой…монголд зах зээл эхэлж байхад 100 төгрөгийг чинь 200 болгон өсгөж өгнө гэсэн залилан явж олон иргэд хохирсон байдаг. криптовалют яг үүнтэй ижил…..гэвч чи юу гэж бодож байна???….

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.179.27.138

ам долларын ханшийг унагах эрсдэлтэй тул бусдын бус өөрсдийнхөө мэдэлд байлгах л оролдлого гэж харагдаж байна???

Avatar

Бадарч тахар 2 цагийн өмнө 103.212.118.113

Мёлани авгай нь өөрийн гэсэн биткойн гаргасан тул Трамп дэмжилгүй яахав ! тэгэхгүй бол үсдүүлнэ !

Avatar

Haha 58 минутын өмнө 103.168.34.218

LUIRBAL

Avatar

Haha 55 минутын өмнө 103.168.34.218

ZALILINA SHDEEA

Avatar

Haha 45 минутын өмнө 103.168.34.218

HOHI SHDEE GOE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж